Шинэ жилийн орой болгон адилхан төгсөх албагүй тухай бодож үзсэн үү? Эхлээд оройн зоог, дараа нь он солигдох мөч, түүний дараа зурагтаар гарах эцэс төгсгөлгүй хошин шог, шоунууд, үүр хаяарсны дараа арайхийж унтах гэдэг тойрог замаас хазайгаад ямар нэгэн халуухан зүйл хийгээрэй гэсэн үг л дээ. Та хоёр чинь цэл залуухан хос шүү дээ.
Хэрвээ энэ үнэнийг зөвшөөрч буй бол өнөөдрийн шинэ жилсэг санааг заавал хэрэгжүүлэх болох нь. Тэр юу вэ гэвэл шинэ жилийн орой өмсөх тансаг, тачаангуй дотуур хувцсаа өнөөдөр авах юм. Он солигдсоны дараа зурагтаа унтраагаад “Одоо томчуудын цаг, хонгор минь!” гэж нөхөртөө хэлээрэй.
Зургаа арай дэндүүлчихэв үү дээ?