Шинэ жилийн мартагдашгүй хэсэг бол бэлэг. Тэгвэл энэ онцгой үеийг тохиолдуулан дэлхий дахинд тансаг хэрэглэлийн брендүүд ямар бэлэг бариад байгааг мэдсэн үү?
Бренд гэдэг мөнхийн имижийн үргэлжлэл учир өөрсдийгөө илэрхийлэх боломжийг тэд хэзээ ч алддаггүй билээ. Ялангуяа ийм олон улс оронд тэмдэглэдэг шинэ жилийн баярыг бол бүр ч... Өнөөдрийн шинэ жилсэг санаа бол бидний сонгосон, брендүүдийн баярын сурталчилгааг үзэх юм. Богино хэмжээний кино гэж хэлж болохуйц эдгээр сурталчилгаанууд чиний 10 минутыг аваад оронд нь өдрийн турш шинэ жилийг улам хүсэх гэгэлзсэн мэдрэмжийг буцаан өгөх болно. Эхлэх үү?
Burberry
Девид Бекхамын хоёр дахь хүү Ромео “Burberry”-ийн баярын сурталчилгааны гол дүрд тоглосон нь энэ жилийн онцлох дүр төрх болж буй гэлтэй. Залуу хосод хайрыг бэлэг болгон аваачин өгөх нь тус сурталчилгааны гол зохиомж бөгөөд үр дүнд нь Кристофер Бейли тун ч сэтгэл хангалуун байгаа аж.
John Lewis
Жил болгоны шинэ жилийн баярын сурталчилгаа нь үзэгчид, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авдаг Их Британий сүлжээ их дэлгүүр “John Lewis”-ийн энэ оны сурталчилгааг үзэж өөрийгөө хайраар дүүргээрэй. “Хүн бүрт үнэхээр хүсч буй тэр зүйлийг нь олж өгье” уриаг эгдүүтэй оцон шувууны тусламжтайгаар тун гарамгай илэрхийлжээ.
Mark and Spencer
“Magic and Sparkle” хэмээх сэдэвтэйгээр жил бүрийн шинэ жилийн сурталчилгаагаа толилуулдаг “Mark and Spencer” брендийн 2013 оны богино киног үзүүлж байна. “Алиса гайхамшгийн оронд”-оор зохиомжилсон нь үлгэрийн гэмээр ертөнцийг бүрдүүлжээ.