Заримдаа бидэнд өнөө оройг ганцаараа өнгөрүүлмээргүй, гэхдээ гадагш гармааргүй завсрын мэдрэмж төрдөг дөө? Тэгсэн мөртлөө “өнөөдрийг ингээд дуусгачихаж болохгүй шүү дээ” гэдэг бодол зогсолтгүй төрөөд байдаг... Юу гээч? Яг одоо үүнтэй ижил байдалд орсон хэн нэгэн ойр хавьд чинь байгаа гэдэгт итгэлтэй байна. Шинэ жилсэг санаа №21 бол...
Найзындаа урьдчилж хэлэхгүйгээр зочлох. Тэр гайхаж магадгүй, гэхдээ л авчирсан хоол, дарсыг чинь хараад эргэлзэлгүйгээр оруулах нь лавтай. Бас сайхан кино хамтдаа сууж байгаад үзээрэй.