Та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байн уу? Ер нь хүв хүйтэн ус, мөсөн жин нүүрэндээ хэрэглэх нь арьсны булчинг чангаруулж, үрчлээг багасгадаг сайн талтай. Мөс, цасаар жин тавихад ямар ч арьсанд тохирдог онцлогтой бөгөөд нүүр гараа угаахдаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж угаалтаа хүйтэн усаар дуусгаж дадах нь нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байлгаж чадна.
Людвик ХIҮ-ын нэгэн хүүхэн өөрийн нүд сохлом гоо арьсаар алдаршжээ. Зарим ховч амьтад түүнийг залуухан биш гэж нотолдог байв. Энэ хүүхэн өөрийнхөө зарц нарыг шөнө болгон гурван түмпэн цас авчирч орныхоо өмнө тавихыг тушаадаг байсан байна. Бид хэдийгээр дээдсийн хүрээлэнгийнхэн биш болохоор тиймэрхүү аашилж чадахгүй боловч өөрсдийн бололцооны хэрээр цасыг ашиглаж болох юм. Бүх эмчилгээ 8 минут үргэлжлэх боловч сайн үр дүн өгнө.