Асуулт 1 Оройдоо тэр тантай ярилцахыг нэг их хүсэхгүй бол, |
|
Асуулт 2 Тэр таны хажууд өөр нэгэн бүсгүйг илт шохоорхоод байвал, |
|
Асуулт 3 Унтахын өмнө тэр ном хараад ухаанаа алдаж, намайг огт тоохоо больдог. |
|
Асуулт 4 Таныг жолоо барьж явах хооронд тэр хаана байгаа, хаашаа эргэхээ ч тодорхойлж чадахгүй газрын зургийг удаанаар эргүүлэн мунгинан сууна. |
|
Асуулт 5 “Намайг ягаан цамц аваад өгөөч” гэхэд тэр хайж хайж ногооныг авчирна. |
|
Асуулт 6 Хүүхэд уйлагнаад байхад тэр босон харайх битгий хэл, намайг боссонгүй гэхэд “Би юу ч сонсоогүй” гэж зөрнө. |
|
Асуулт 7 Амралтанд очсон ч тэр ханан талдаа унтахаас зайлсхийж, дандаа л хаалгатай ойр байх гэж зүтгэдэг. |
|
Асуулт 8 Тэр танд арай дэндүү онгорхой энгэртэй цамц, хэт богино банзал бэлэглэжээ. “Чамд зохино оо, хараарай!” |
|
Та түүнийг өөрийн мэдэлгүй үзэн яддаг. Та нарын харилцаа тун эгзэгтэй байна. Та өөртөө хайртай эрчүүдийг зайнд барихыг эрмэлздэг эмэгтэй юм байна. Хэрүүл хийхдээ та түүний биологийн онцлогийг ч боддоггүй. Бүх зүйлд түүнийг буруутгадаг. Хэрвээ та дарангуйлалд дуртай “мазохист” маягийн залуутай бол айх ч юм алга л даа. Харин үгүй бол цаг хугацаа өнгөрөхөд түүнийгээ алдах эрсдэлтэй л юм байна. Та хоёрын маргаан бүүр гаарч байдал улам л хэцүүдэх болно.
Та түүнийг тэвчин өнгөрөөдөг. Та хоёрын харьцаанд нэг их гайхалтай зүйл ч алга даа. Хэрэв тэр хүлцэнгүй зантай, таны уураа барих чадвар хангалттай бол энэ харьцаа тань удаан үргэлжлэх болно. Хэрэв танд “хүндхэн” авиртай эр учирсан бол эрт орой хэзээ нэгэн цагт байдал эвгүйдэх юм байна.
Та түүнд хайртай. Хэдий эр хүний мөн чанарыг ухаардаггүй ч гэсэн, та түүний бусад эмэгтэйчүүдийн хэзээ ч уучлахгүй сул талыг өршөөдөг л юм байна. Та түүнд “хайртай” болохоороо “ухаанаараа” бус “зүрхээрээ” түүнийг ойлгодог. Энэ нь харилцан ойлголцол, хамтын амьдралын зохицолд “эр хүний ертөнцийн хуулийн мэдлэг”-ийг бодвол илүү хүчтэй, илүү найдвартай хүчин зүйл юм шүү.
Та түүнийг ухаанаараа ойлгодог. Таны дээд боловсрол та хоёрын харилцааг тогтвортой байлгадаг. Хайр байхгүй ч гэсэн үл ойлголцол, сөргөлдөөний үндсийг таслахад эсрэг хүйстнийхээ мөн чанарыг нарийн мэдэрч ойлгодог байхад л хангалттай. Хэрэв хайр байгаа бол ийм ойлголтыг нэмчихвэл л хангалттай. Түүнийг гэсэн өөрийн мэдрэмжээ төлөвшүүлж, түүнийг ойлгож чадсанаараа та сэтгэлзүйн хямрал, элдэв маргаан үл ойлголцол, зөрөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болно.