Асуулт 1 Болох гэж буй ажлын уулзалт таны ердийн байдлыг алдагдуулдаг уу? | |
Асуулт 2 Өвчнөө хүндэртэл эмчид очихгүй алгуурладаг уу? | |
Асуулт 3 Ямар нэгэн цуглаан дээр үг хэлэх болсноос сэтгэл чинь тавгүйтэж, сандардаг уу? | |
Асуулт 4 Урьд өмнө очиж үзээгүй газар руу томилолтоор явахгүйн тулд байдгаараа чармайх уу? | |
Асуулт 5 Сэтгэлийн хөрөл, догдлолоо хэн нэг хүнтэй хуваалцах дуртай юу? | |
Асуулт 6 Хэрэв хэн нэгэн хүн гудамжинд таниар зам заалгах, цаг асуух, ямар нэгэн зүйлд хариулахыг хүсэхэд та цухалддаг уу? | |
Асуулт 7 Хөгшид залуус бие биенээ ойлгоход хэцүү гэдэгт та итгэдэг үү? | |
Асуулт 8 Таны танил хэдэн сарын өмнө зээлсэн мөнгөө эргүүлж өгөхөө мартсаныг сануулахаас та нэрэлхэх үү? | |
Асуулт 9 Зоогийн газарт илэрхий муудсан хоол өгвөл та тавгаа бухимдангуйгаар түлхэн дуугүй өнгөрөх үү? | |
Асуулт 10 Танихгүй хүнтэй хоёулханаа үлдээд таныг яриа өдөөгүй байхад нөгөө хүн ярьж эхэлбэл та төвөгшөөх үү? | |
Асуулт 11 Дэлгүүр, номын сан, кино театрт урт дараалалд зогсож цаг алдахаа болих нь дээр гэж үздэг үү? | |
Асуулт 12 Маргаантай асуудал шийдэх комиссын гишүүн байхаас эмээдэг үү? | |
Асуулт 13 Урлаг, уран зохиол, соёлын бүтээлд үнэлгээ өгөх таны шалгуураас зөрсөн бусдын бодлыг зөвшөөрдөггүй юу? | |
Асуулт 14 Хэн нэгэн хүн хаана ч юм бэ өөрийг чинь сайн мэдэх асуудлаар илт худал ярихыг сонсоод та маргаанд оролцохгүй дуугүй өнгөрөхийг урьтал болгох уу? | |
Асуулт 15 Ямар нэгэн албан асуудал, хичээл сурлагатай холбоотой зүйлийг тайлбарлаж өгөхийг таниас хүсвэл дурамжхан байх уу? | |
Асуулт 16 Та санал бодлоо бичиж илэрхийлэхийг ярихаас илүүд үздэг үү? |