Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг хэн боловч залуу, сайхан төрхөө насан туршид хадгалахыг хичээдэг бөгөөд торго шиг зөөлөн, уян налархай арьсаа хөгшрүүлэхгүй арчилахын суурь нь арьсаа зөв цэвэрлэдэгт оршдог.
Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Үүнийг сонссон хүн “Нүүрээ угааж чадахгүй хэн байхав” гэдэг ч бодит амьдрал дээр бид нүүрээ өдөрт хэдэн удаа цэвэрлэхийг тэр бүр мэддэггүй. Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү? Гэсэн хэдий ч нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Нүүрээ угаахдаа доорхи дарааллыг баримталж заншаарай.Маск
Хүн бүр химийн хольцгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог. Тиймээс жимс, жимсгэнээр арьсаа арчилах талаар зөвлөе.
Мэдрэмтгий, цочиромтгой арьсанд
Аарцтай маск: 2 цайны халбага тараг, 5гр алимны шүүс, нэг өндөгний шарыг 5гр камфорын тостой хольж хутгана. Ийм мэск арьсыг гайхалтай зөөлрүүлэх бөгөөд түүнийг 10-15 минут тавихад хангалттай.
Үхрийн нүд жимсээр хийсэн маск: Бяцалсан үхрийн нүдийг, цөцгийтэй (тараг, хоормогтой) хольж 10-15 минут хиртэй тавьсаны дараа хүйтэн усаар угааж авна. Ийм арчилгааг өдөр алгасалгүй, долоо хоног хийхэд арьс зөөлөрч, сэвх бүдгэрэн, арьс цайдаг.
Суларсан арьсанд
Зөгийн балтай маск: Нэгээс хоёр цайны халбага овъёсны гурилыг, жижиг халбага халаасан зөгийн бал, хөөсөртөл хутгасан өндөгний шартай холино. Зуурмагаа нүүр, хүзүүгээр түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар юмуу норгосон хөвөнгөөр зөөлөн арчина. Суларч, сульдсан арьсыг сунгаж чирэлгүй, зөөлөн дарж арчих ёстой.
Ердийн арьсанд
Алимны маск: Алимны шүүсийг, геркулес, бүлээн сүүтэй ижил хэмжээгээр холино. Бэлэн болсон зуурмагийн жимсний хүчлийг арьсанд шингээхийг хүсвэл маскийг аль болох удаан хугацаагаар /20-30 минут / тавиарай. Алимны маск арьсыг цайруулж, толийлгодог.