Амьдрал хэмээх зах хязгааргүй тэнгист аялах нь дахин олдохгүй завшаан гэдэг ч бид энэ хөлгүй тэнгист аялахдаа чухам хөлгийнхөө Ахмад, Залуурч, Зорчигчийн аль нь болдог бол? Тэгвэл та дор дурдсан арван асуултанд “тийм”, “үгүй”, “мэдэхгүй” хариултаар үүнийг бага ч атугай тодорхойлж болох юм.
Асуулт 1 Амьдралд минь тохиолдох аливаа зүйлийн хариуцлага надад л ноогддогийг би ямагт мэдэрч байдаг. | |
Асуулт 2 Хэрэв зарим хүмүүс надад өөрөөр ханддаг болчихвол миний амьдралд минь тийм ч ярвигтай юм гарахгүй. | |
Асуулт 3 Өөрт тохиолдсон бүтэлгүй явдлын шалтгааныг олохын оронд шууд л түүнээсээ салахын түүс болдог. | |
Асуулт 4 Би “муу” одонд төржээ гэж заримдаа боддог. | |
Асуулт 5 Хүмүүс архичин болсон нь өөрөөс нь л болсон гэж би боддог. | |
Асуулт 6 Надад тохиолдсон олон юм намайг ийм хүн болоход нөлөөлсөн, бусдаас л болсон гэж хааяа би боддог. | |
Асуулт 7 Хэрэв би ханиад хүрвэл эмчид очихыг урьтал болгохгүй өөрийгөө аргалах нь дээр гэж үзнэ | |
Асуулт 8 Эмэгтэйчүүдийн яншаа, муухай зантай болдог нь бусдаас болдог гэж боддог | |
Асуулт 9 Ямар ч асуудлыг шийдэж болдог гэж би үздэг. Харин амьдралд нь ямар нэг бэрхшээл тохиолддог хүмүүсийг би сайн ойлгодоггүй | |
Асуулт 10 Бусад хүмүүс надад тусалсанд би баярлаж явдаг тул хүнд туслах дуртай | |
Асуулт 11 Хэрүүл маргаан гарсан үед чухам хэний буруугаас гэдгийг би ихэвчлэн өөрөөсөө эхэлдэг | |
Асуулт 12 Хар муур зам руу орж ирвэл би гудамжны нөгөө тал руу гарч явдаг | |
Асуулт 13 Хүмүүсийн аясаас хамаарахгүй би биеэ даасан, шийдмэг байх ёстой гэж үздэг. | |
Асуулт 14 Би дутагдлаа мэддэг, бас бусад хүмүүс ч үүнд минь хүлцэнгүй ханддаг байгаасай гэж боддог. | |
Асуулт 15 Нэгэнт нөлөөлж чадахгүй л бол би байдалд зохицохоос аргагүйд хүрдэг. |