Энэ улирлын гоёл чимэглэлийн топ тренд юу вэ? Шар шувуу, эрвээхэйний кулонтой зүүлт, баавгайны чих шиг малгай, бяцхан савар шиг бээлий, барын арьсан хээтэй гутал. Бидний цээжин доторхи зэрлэг, бас хөөрхөн амьтдаа ил гаргахыг Accessorize уриалжээ. Мөн шинэ жилийнхээ үдшийн гоёлын даашинзан дээрээ ямар гар цүнх барьвал HOT харагдахыг эндээс үзээрэй.
“Романтик шинэ жилийн жор”-Чимх санаачлага, хэдэн “халбага” сэтгэл байхад та жилийн хамгийн гайхалтай өдрүүдийг улам бүр чихэрлэг болгож чадна. Мөнгөний тухай дээр дурдаагүй байгаа биз? Хайрыг амсаж, түгээхэд түрийвч зузаан байх шаардлагагүй бололтой. Учир нь бидний санал болгож байгаа эдгээр санаанууд таниас жаахан л мөнгө шаардана.