Жилийн хамгийн аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр...гэтэл энэ олон гудамжны гэрэл, их дэлгүүрүүдийн өмнөх мөсөн хотхон, талбай дээрх том гацуур ч хүртэл чиний сэтгэл санааг өргөж чадахгүй л байна уу? Шинэ жилийн баярын ид шидийг хүн болгон мэдрэх албагүй л дээ. Гэхдээ ядаж нүдээ нээгээд чамайг хүрээлж байгаа инээд хөөрөөс өөртөө зулгааж үлдэх хэрэгтэй юм. Энэ үеийг бусад шиг “настр”-тай туулах аргуудыг хүргэж байна.
Үдэшлэгийн бүх гэрэл, зочдын бүх нүд ганцхан тань дээр төвлөрөх торгон агшныг мэдэрмээр байна уу? Blanco таныг энэ шинэ жилээр онцгой байгаасай гэж хүсч байна. Тиймдээ ч тэд "night" цуглуулгандаа гялалздаг пластик, шигтгээ, алтлаг давхар бугуйвч, сааг ихээр оруулж өгчээ. Тэр үдшийн жинхэнэ "star" нь сүлд модны орой дээрх од биш, тэнгэрт гялалзах мичид ч биш, ганцхан та байхыг хүсвэл хувцаслалтандаа гялбаа нэмээрэй.