Шинэхэн жимснүүдийг харах төдийд л идэх хүсэл төрдөг ч заримдаа тэдгээрийг дангаар нь идэхээс өөрөөр юу хийж болохоо мэддэггүй. Ийм гоё жимснүүдээр ямар нэг гоё зүйл хийж болохыг нь мэдрээд байдаг хэрнээ л эцэст нь юу ч хийлгүй дуусгадаг шүү дээ. Яг л ийм үед зориулж энэхүү хялбар жорыг бэлдлээ. Бусад орц нь ч нийтлэг хэрэглэгддэг зүйс болохоор шууд л галын өрөө рүүгээ чи гүйх болно.
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Гэр бүлээрээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэхэн цаг хугацааг угтахдаа хоол, амттанаар дүүргэсэн ширээнийхээ ард суугаад ирэх жилдээ тэр оройнх шиг элбэг дэлбэг байхыг бэлгэддэг. Тиймээс гэрийн эзэгтэйн ур чадвараа харуулах хамгийн том хийгээд сайхан арга хэмжээ болж өнгөрнө. Үүндээ бэлдэхийн зэргэцээ нэг хэвийн хоолны цэсээ өөрчилж, шинэлэг ширээ засмаар байгаа бол доорх жорын дагуу туршиж үзэж болох юм. Чамд хэрэг болох зүйлс нэг бүтэн тахиа, ...
Чи ер нь хэзээ нэг цагт энэ асуултын талаар бодож байсан уу? Tom&Jerry-ээс авахуулаад гадаадын бүх олон ангит эсвэл гэр бүлийн тухай кинон дээр өглөөний цайны үзэгдэлд гэр бүлийн бүх гишүүд 1 стакан сүү ууж байгаа зураглал заавал гардаг. Сүүг дангаар нь уухаас илүүтэй ихэвчлэн сүүтэй цай, хярам, цагаан идээ болгож хэрэглэх нь элбэг гэр бүлд өссөн учраас киноны тийм хэсэг гарахаар би бага зэрэг гайхдаг байж билээ.
Гурвалжин будаа нь өөртөө их хэмжээний уураг, витамин В, төмөр, магни агуулдаг хэрнээ илчлэг бага учраас эрүүл зөв хоолны дэглэм баримтлахыг хүсдэг хэн бүхэнд хэрэгтэй будаа юм. Үүнийг мэддэг ч гурвалжин будаагаар хийсэн хоол жаахан амт муутай болчих гээд байдаг талтай шүү дээ. Энэ удаагийн хоолны жороор гурвалжин будаагаар хэрхэн амттай бөгөөд хялбархан хоол хийж болох талаар хүргэж байна. Генийн өөрчлөлт, химийн найрлага ороогүй гэдгээрээ онцлогтой Ярмарка брендийн будааг ашиглалаа.
Гадны нөлөөтэй осол гэмтлээс бусдаар бидний эрүүл мэнд өдөр тутмын амьдралын хэв маягаас маань л бүхэлдээ хамаардаг. Юу идэж, яаж амарч, дасгал хөдөлгөөн хэр сайн хийж байгаа гэх мэт бүх зүйл. Ихэнх Монгол эзэгтэй нарын маань хүнсэндээ байнга хэрэглэдэг төмс, лууван, мах, гурил зэрэг дээр нэмэгдээд доорх 6 бүтээгдэхүүнийг яг л тэдэн шиг өдөр бүр хэрэглэх аваас эмч, эмнэлгээр очих цаг, мөнгөө бид сайтар хэмнэж чадна.
Бүсгүйчүүд бидний гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ төлөө хийх хамгийн чухал зүйл бол тэднийхээ эрүүл мэндэд санаа тавих байдаг шүү дээ. Зөвхөн тэдний төлөө гэхээс гадна бид өөрсдөө ч бас эрүүл байж байж аз жаргалтай, урт удаан амьдарна. Үүний тулд хийх хамгийн энгийн бөгөөд чухал алхам нь эрүүл, зөв хооллолт гэдгийг мэдэж байгаа байх. Тийм ч үүднээс энэ удаагийн хоолны жороороо гэр бүлийнхэнтэйгээ амтархан идэх, хамгийн амин дэмлэг орцтой салатны жоруудыг хүргэж байна.
Зах зээл дээрх олон сонголтуудаас хамгийн сайныг нь олж хэрэглэнэ гэдэг нэлээд ярвигтай. Хэд хэдэн бүтэлгүй туршилтын дараагаар л үнэхээр өөрт таарсан, гоё зүйлийг олох нь бараг л бичигдээгүй хууль гэлтэй. Харин өнөөдрөөс эхлэн онлайн найз Гоолингоо нь чиний өмнөөс туршъя. Харин чи дараа нь хэрэглээрэй.