Илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шүү.
Хоолоо тохируул гэхдээ бүү хас.
Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж болж өгвөл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Эхний алхам ингээд л болоо.Та хөнгөн хүнс хэрэглэснээр эрч хүчтэй байж ухаан санаа чинь хүртэл эрүүл саруул байгааг мэдрэх болно.
Өнөөдөр ажилд орохын тулд зөвхөн сайн мэргэжилтэн байх хангалтгүй, тийм хүн бол хангалттай их байгаа. Тэгэхээр бусдаас юугаараа давуу байх вэ? Юуны түрүүн ажил олгогчийн анхаарлыг татах нь чухал.
Жишээ нь Кристиан Ван Фриден ажилд орохын тулд сурталчилгааны агентлагийн зарлалын самбарт “Линтасын дагалдан болохыг хүсч байна” гэсэн зарлал хадсаны ачаар тэнд ажилд оржээ.
Та ч мөн бод, сэтгэ, оролд!
Эмэгтэйчүүдийн 96 хувь нь “хүзүү маш мэдрэмгий” гэж санал асуулгад хариулжээ. Иймээс эрчүүдэд зөвлөхөд амраг бүсгүйнхээ хүзүүн дээр үнсээрэй. Эрчүүдийн 99 хувь нь франц маягаар үнсэлцэх дуртай бол бүсгүйчүүд харьцаа дөнгөж эхэлж байхад ийм үнсэлт зохимжгүй гэж үздэг.
Yргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай л хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ? Энэ л асуултын хариуг чамд өгч байна.
Чи анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Түүний оюун ухаанд нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдүүлж өгөхөд л оршино.
Хумсны өөрчлөлтөө маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Учир нь хумсаар хүний бие организмын байдлыг тодор-хойлж болдог. Хэрэв хумсан дээр цагаан толбо, босоо зураас гарч ирвэл уушги муудаж, эсвэл витамин дутагдаж байгаагийн илрэл.
Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!
Өдгөө телевизээр реклам сурталчилгаа гарахуйд урт хөл, нарийн бэлхүүс, намирсан үстэй гоо бүсгүйчүүд л гунхалзах болжээ. Олонх охид ингэхсэн гэж мөрөөддөг нь мэдээж.
Гоо бүсгүй болохын тулд ямар ямар хэмжигдэхүүн хэрэгтэй байдгийг уншигч охиддоо толилуулъя.
Та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байн уу? Ер нь хүв хүйтэн ус, мөсөн жин нүүрэндээ хэрэглэх нь арьсны булчинг чангаруулж, үрчлээг багасгадаг сайн талтай. Мөс, цасаар жин тавихад ямар ч арьсанд тохирдог онцлогтой бөгөөд нүүр гараа угаахдаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж угаалтаа хүйтэн усаар дуусгаж дадах нь нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байлгаж чадна.