ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний Монита

Гэр бүл  | 2015 / 12 / 09

Хүүхнүүдийн гуя нүд гялбуулдаг шинэ жил ирлээ. Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв. Ажлынхан Монитаадаад л. Би ч дотроо муу хүүрнүүд намайг оруулаагүй юм байх даа гээд л бодож байтал Монитаагаас чинь гээд халуун хоол ирэв. Тэгэхээр нь ЗБ нараас нь миний баярлуулах Монита хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээд л баярлаад байгаа юм аа.

Миний Монита

Өдөрт ирж буй бэлэгнүүд томроод эхэллээ шүү. Цаг, цамц, бээлий гээд л. “Миний монита нүнжигтэй “амьтан” байна. За хэн юм бол оо? Тэр гурай, тэр гуай, тэр нүнжигтэй” гээд л баахан дүгнэлт хийсний хүчинд нэг хүүхнийг “точка”-лов. Уулзаж үзэв. Өнөөх бүсгүй “За, Шагж монитагийн чинь бэлэг таалагдав уу” гээд тас тас инээгээд л... Айлгүй хэрнээ хөөрхөн хүүхээн. Би ч “Энэ хүүхэн мөн байна. Царайлаг, нүнжигтэй монитатай би ч хийморьтой эр шүү.” гэж бодоод л...

Тэр оройдоо караокэд “Босоо хийморьтой эр хүн” –г хоолойны аагаар, Хайрын тэнгэртэй залуу насын хаагуур нь зөрсөн бүсгүй вэ чи гээд л дуулж өгөв өө. Яаая монитагаа бодохоор эхнэрээ ч тоохгүй хэсэг явав. Маргааш монитагаас юу ирэх бол яах бол гээд хүлээгээд л. Үнэртэй ус, зангиа гэх мэт ер нь л миний өөрөөсөө харамлаад авч чаддаггүй юмнууд бүгд ирлээ шүү.

Эхнэр зүгээр ам нь ангайж, шар нь хөдлөөд л. Наад монита чинь чамд сайн юм байна, Түүнээс биш юу гэж ийм үнэтэй бэлэг өгдөг юм. Тэр хүүхэн чинь хэн юм “Сараа юу?” гээд л хардаж үзээд л.

Тэгтэл нэг өдөр Монитагаас маань торон хар гаагаа зурвасын хамт ирлээ. “Сайн уу, Шагж? Чамд таарах байх гэж найдаж байна. Магадгүй би нэг өдөр тайлах ч юм билүү?” гэсэн зурвас байв. Хүн амьтан харчих вий гэсэндээ зурвасыг зүгээр л идчихсэн. Гаагаагаа эхнэрт үзүүлбэл ёстой алуулна. Зүгээр л нууя гэж бодоод нуучихлаа. Орой эхнэр “За, өнөөдөр монита чинь юу өгөв?” гэхээр нь “За юу гэж өдөр болгон юм өгч байхав” гээд гүрийлээ.

Шинэ жилдээ орохоор бэлдэж байтал эхнэр “Хөөе, чи тэр бэлэг өгсөн монитагаа яаж баярлуулах гээд байгаа юм бэ? Тооцож үзсэн чинь бараг гурван зуугаад мянган төгрөгний юм чамд өгсөн байна лээ шдээ” гэв. Анх удаа л монитадаж байгаа болохоор их өнгөцхөн ойлголттой байж. Хүн юм өгвөл аваад л байх санаатай. Нөгөө хүүхэн хайр сэтгэлдээ болоод надад үнэтэй бэлэг өгсөн гэж бодоод бат итгэчихсэн хүн чинь “Одоо яадаг билээ?” гээд тархи толгой эргээд л. Ядаж байхад хямралд орчихсон.

Эхнэрээсээ “Чамд эмэгтэй хүнд өгчихөөр юм байна уу?” гээд гуйсан чинь “Өө мэдэхгүй. Сайн хайвал ганц нэг шинэ хувцас, үсний сэнс байгаа л байх” гэж хэлчихээд нүүрээ будаад суугаад байв. Би хамаг юмыг нь онгичоод үсний сэнс, цамц олов. Дээрээс нь үнэртэй уснуудаас нь шинээр авсан нэгийг нь дэлсэв. Бага охинд хүн өгсөн чихмэлийг хулгайлаад бүгдийг нь том хайрцганд хийгээд гадуур нь өнгийн цаасаар ороов. Сүртэй том бэлэгтэй хүн эхнэрээ дагуулаад л шинэ жилрүүгээ год. Эхнэрээ үлдээчих санаатай үзсэн чинь новшроод дагачих жишээний. Угаасаа хамт ажилдаг байсан юм аа. Аа нээрээ нөгөө хар гаагаагаа нууцаар өмсчихсөөн бас.

Монита задраад л цэн цэн гээл хөгжим яваад л, бие биенээ баярлуулаад л бөөн л юм боллоо. Би ч “Сараа” - гаа хараастай. Хайрцагтай том бэлэгнүүдээ өгөх гээд догдлоод л...

Шагжийн монита бол “тэр” гээд л зарлалаа... Хөл гуйвж, даралт ихсээд, ээ хорвоо гэж бодогдоод л... За тэгээд тэрнээс хойш юу ч санадаггүй юм өө. Тэр орой тас явсан. Маргааш нь хайрцагтай бэлэгнийхээ дэргэд гэртээ сэрсэндээ.

Миний Монита хэн байсан гэж бодож байна? Хөөрхий муу эхнэр минь байсан шдээ. Ханиас минь өөр хэн над мууд тэгж үнэтэй цайтай, сэтгэл шингэсэн бэлэгнүүд явуулж чадах билээ дээ.

Эцгээ алдчих гээд сэтгэл санаа нь хэцүү байгаа гэж бодохдоо намайг баярлуулж байсан байгаа юм.
Эрчүүд минь эхнэрээ л хайрлаарай. Ээдээ бид ч бас л мангар улсууд шүү.
Ай миний 33 гаагаатай эхнэр минь!
Жич: Лайк, сэтгэгдэл үлдээлгүй гарахыг хориглоно гэж мэгээд...

Эх сурвалж: Шагж Гэлэн

https://www.facebook.com/shagjayush/

Эх сурвалж: Шагж Гэлэн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(990)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2015-12-14
Хэхэ хөөрхөн юм бэ.

Зочин: Гаа маа.   2015-12-13
Гаагаа маагаа гараад ирхээр нь гомо баагий л тэгэж сэтгэлээ илэрхийлж байсан юм болов уу л гэж айлаа ккккк. Хеерхен юм оо.

Зочин: Зочин.   2015-12-12
Лайк!

Зочин: Ganaa.   2015-12-11
сайхан, хүнд юм бодогдуулах л өгүүллэг байна. Эрчүүд минь авгай, хүүхнүүдээ хайрлаж яваарай, эрчүүдээ үр хүүхэд шигээ хайрлаж байдаг хүүхнүүдтэй үндэстэн ховор байхаа, МОНГОЛЖИНГОО -нуудаа хайрлая эрчүүдээ

Зочин: nomin.   2015-12-11
ymr goy yumbe neeree yaagad hajuud baiga hunee hardaggui bainaa soni shuu hajuud bga hune hairyaa

Зочин: soko.   2015-12-11
yo yamar huurhun yum be

Зочин: tuya.   2015-12-10
nice nice nice

Зочин: ХАХА.   2015-12-10
Эхлээд уншаал ямар зэвүүн гар вэ эд мөнгөнд хууртаж эхнэрээ араар нь хуурах нь лдээ гэж бодож байтал сүүлийн хэсэг рүү нь орсон чинь бүүр инээдээ барьж дийлсэнгүй эхнэр чинь ер нь гомдсон байх шүү тэхдээ л хөөрхөн юмаа

Зочин: hi.   2015-12-10
ehleed yasan buduuleg ugtei yum ve geed unshaad bsan chin suuld harin ih hoorhon bolchihloo. hoorhon. erchuudee ta nariin ur huuhdiig gargaj osgoj bgaa enheree hairlaarai.

Зочин: Wow.   2015-12-10
Хөөрхөн юм аа.

Зочин: zochin eej .   2015-12-09
Tegelgui dee. Ewii dee. Jinkhene mongol busgui hun gedeg chin iim l baidag shuu dee. Hanilsanaas iluu amrag gj baidaggui dee geed ardiin duund baidag biz dee erchuudee. Shal hudlaagaasaa uur huuhen hussen, uur huuhen muruudsun , uur huuhen uzeh gesen teneg shunalaasaa tatgalz. Eriin banzal vriin tolgoi gedeg ugiig tsag minut horom burt sanaj yaw!!!!!!!!! Martwal chi sununu shuu erchuudee. Mongol bish huuhnuud chin yanhan, bas bus sanaatai baidag gj bi boddog doo. AUGAA HATAN UKHAANT JINKHENE MONGOL BUSGUICHUUD MANDTUGAI. Saikan mongol busguigee chin setgeleesee unencheer hairlaj amidraarai erchuud ee.

Зочин: Бла бла.   2015-12-09
😻 hoorhiin be

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com