ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эксээ мартах, жингээ хасах хоёрын ижил төстэй 7 тал

Ямар нэг зүйлийг олж авахаас илүү, түүнээс ангижрах нь хэцүү байдаг. Өвчний тухай бодоод үзье л дээ? Бид нэгхэн секундын дотор ханиад тусчихаад нэг долоо хоног эмчилдэг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь түүнд “баяртай” гэж хэлсний дараах сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах мөчүүд нь цаашид өөрийгөө хайрлаж амьдрах итгэлийг өгдөг нь сайхан. Чи шинэ жилээс өмнө жингээ хасах гэж оролдож байгаа ч бай, саяхан удаан хугацааны харилцаагаа дуусгачихаад өдөр бүр найзууд руугаа залган уйлж байгаа ч бай, эдгээр 7 шинжийг уншаад үзээрэй.

Эксээ мартах, жингээ хасах хоёрын ижил төстэй 7 тал

1. Хориотой юм болгоныг идэж уумаар санагдана. Жирийн үед тэгдэггүй мөртлөө яг жингээ хасахаар шийдсэн үед л эсвэл эксээсээ салаад хямарчихсан үед л шарсан төмс, шарсан тахиа, халуун ногоотой хоол, зайрмагийг өмнөө өрж тавихыг хүсэхийг яана. Бас оройн цагаар хундага юм уумаар ч юм шиг, тэгвэл илүү дээрдэх ч юм шиг санагдана.

2. Шөнөөр хэцүүднэ. Орон дотроо унтаж өгөхгүй хөрвөөх тэдгээр урт шөнүүд хоолны дэглэм барьж байх үед юм уу хонгор залуугаа санан бэтгэрэх үеүдэд л илүү тохиодог. Өнөөдөр хэдхэн навч, жимсхэн л идсэн гэж бодохоор л гол харладаг шиг, өнөөдөр түүний хоолойг нэг ч сонсоогүй гэж бодохоор л гомдож гарна.

3. Олсон “орлуулагч”маань явцгүй санагдаад болж өгөхгүй. Уг нь чи бууз, нийслэл салатны оронд шинэ ногооны салат идэхээр сонгосон. Эсвэл чи түүнийг мартахын тулд шинээр хэд хэдэн залуутай танилцан болзоонд явж өөрийгөө аль болох сатааруулах гэж хичээсэн. Гэхдээ л чиний хайртай хоол хүнс, чиний хайртай хүнийг “тэд” бүрэн орлож чадахгүй байгаад хааяа сэтгэл зовнино.

4. Тодорхой газруудын хажуугаар өнгөрөхөд уйлмаар санагдана. Зайрмагны мухлаг, шорлогны газар, чихэрлэг соустай шарсан тахианы газрын хажуугаар өнгөрөхөд “Яагаад заавал би гэж?” хэмээн хэн нэгнээс асуумаар санагддаг биз дээ? Эсвэл түүнтэй болзож байсан цэцэрлэгт хүрээлэн, машин дотор юм ярьж суудаг байсан зогсоол, бүр хажуугаар нь ганц удаа хамтдаа өнгөрч байсан дэлгүүрийг хармагц л “Яагаад заавал би гэж?” гэж дотроо орилоод санаа алдмаар санагддаг.

5. Найзууд чинь чиний хичээл зүтгэлийг нэг бол дэмжинэ, нэг бол сүйтгэж орхино. Чиний гарыг гар утсандаа эсвэл шаржигнуур тахианд хүрэх гэхэд чинь зоригтойгоор цохин зогсоож чаддаг найзууд чамд хэрэгтэй. Мөн чамайг пиццаны газар луу эсвэл эксийн чинь байгаа газар луу дагуулж явахыг оролдон, уруу татдаггүй найзууд байх хэрэгтэй. Харин гаргаж байгаа хичээл зүтгэлийг чинь урамшуулж, дэмий зүйлсээс бодол санааг чинь сатааруулж сэтгэлээр дэмжих нь л найзуудын үүрэг.

6. Эхлэл хэсэг нь хамгийн хэцүү. Дасаагүй юм эхэндээ үргэлж хэцүү байдаг. Өглөө бүр чанасан өндөг идэхэд чи дасаагүй. Өглөө бүр ганцаараа сэрэхэд чи дасаагүй. Гэхдээ юу гээч? Хүн гэдэг дасахдаа амархан амьтан. Нэг л өдөр энэ бүхэн чиний хувьд хоосрол, хохирол биш байх ёстой жирийн зүйл шиг санагддаг болсон байх болно.

7. Мөн хийсэн жижиг алхам бүр чинь ч үр дүнгээ өгч байгаа. Амархан биш зүйл гэдэг нь үнэн учраас эксээ мартахдаа ч тэр, жингээ хасахдаа ч тэр чи гурван алхам урагшлаад, хоёр алхам ухраад байж магадгүй. Тэгсэн ч ядаж л энэ бүхний эцэст анхныхаасаа нэг алхмын урд гарчихсан байна гэдгийг санаарай. Үүний төлөө хийж байгаа үйлдэл бүр чинь үр дүн дагуулж байгаа. Тиймээс шантарч л болохгүй!

Илүүдэл жингээсээ салан эрүүлжих, эргээд ирэхгүй эксээ мартан сэтгэлээ эрүүлжүүлэх хоёрын аль аль нь хэцүү ч гэлээ, аль алийг нь чи заавал хийх ёстой. Зугтаж боломгүй, давах ёстой даваа учраас “бүсээ чангалаарай”.

Эцэст нь хэрвээ чи шинэ жилээс өмнө буюу арван хэдхэн хоногийн дотор 10кг жин хасах хэрэгтэй байгаа бол чамд давхар ашигтэй нэгэн уралдаанд оролцоод үзэхийг санал болгоё. Энэ бол 14 хоногт 10кг турах юм. Эхний ээлжийн 10 бүсгүй амжилттай оролцоод жингээ сайн хасч чадсан. Хамгийн гол нь тэдний цээж, бэлхүүс, өгзөгний тойрог мэдэгдэхүйц багассан гэсэн шүү.

ЭНД дараарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99788159 дугаараас лавлаад ирэх лхагва гаргиас өмнө бүртгүүлэх хэрэгтэй шүү. Түрүүлж бүртгүүлсэн 10 бүсгүйд л оролцох боломж олдох учраас яараарай. Индира төвийн хаяг: Энхтайвны гүүрний доор, Наран Плазагийн баруун талд Шинэ төгөл хотхонд шүү. ">
1. 14 хоногийн турш үргэлжлэх энэ уралдаанд оролцсоноор чи:
1. Мэргэжлийн багш дасгалжуулагчийн чамд зориулж гаргаж өгсөн системтэй хөтөлбөртэйгөөр өөр дээрээ ажиллана
2. Мэргэжлийн эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг хавсарч барина
3. Цагаа өөрийнхөө зав зайд тохируулан сонгож болох уян хатан нөхцөлтэй
4. Хэт олон хүн шуугисан том биш өөртөө төвлөрч чадах цомхон бөгөөд хотын төвд ойр танхимд хичээллэнэ
5. Эрчимтэй дасгалын дараа халуун хөнжилд орж хөлсөө сайтар гадагшлуулна
6. Халуун хөнжилд орсны дараа кофений үртэй биеийн гуужуулагч болон бумба зэргээр өөхлөсөн хэсгүүддээ иллэг хийлгэчихээд шүршүүрт ороод гарна
7. Илүүдэл жингээ хасахад чинь чамаас гадна багш дасгалжуулагч болоод эмч үйлчлэгчид зэрэг анхаарна
8. Хэрвээ чи курст хамрагдаж байгаа 10 хүн дундаас хамгийн мундаг нь байж чадаад 10кг –д хамгийн их ойртсон болоод түүнээс дээш жингээ хасч чадвал шинэ жилээр хүссэн даашинзаа авч өмсөхөд чинь туслаж Индира төвөөс 300,000₮-ний мөнгөн шагнал өгөх болно. Тэгэхээр энэ хугацаанд өдөр бүрийг зорилготойгоор өөртөө зориулж, багшийн заасан дасгалыг эрчимтэй хийж, хоолны дэглэмээ үнэнчээр баривал чамд давхар давхар ашигтай байгаа биз? Өдөр бүрийн дасгал сургуулилт, дэглэмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99788159 дугаараас лавлаад ирэх лхагва гаргиас өмнө бүртгүүлэх хэрэгтэй шүү. Түрүүлж бүртгүүлсэн 10 бүсгүйд л оролцох боломж олдох учраас яараарай. Индира төвийн хаяг: Энхтайвны гүүрний доор, Наран Плазагийн баруун талд Шинэ төгөл хотхонд шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, “Индира” төв хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(671)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com