ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Төрсөний дараа би хэвийн жиндээ ингэж орсон

Гоо сайхан  | 2015 / 10 / 21

Эмэгтэй хүн эр хүнээс ч илүү хүчтэй байх юм даа гэсэн бодол толгойд эргэлдэж сууна. Төрж байгаа эхэд мэдрэгдэх өвдөлт, сэтгэлд нь хургах айдас түгшүүрийг тэсвэрлэнэ гэдэг үнэхээр хүнд даваа. Төрсөний дараа ч өөхөлж махлан өмнөхөөсөө огт өөр болсон гоо сайхнаа эргэн бүтээхийн тулд төрөхөөс ч илүү тэвчээр шаардсан өдрүүдийг өнгөрөөдөг. Үүнийг би ухаалаг бас тэвчээртэй, шаргуу ээжүүдийн асуулгаас л олж мэдлээ. Хэзээ нэг өдөр чамд минь ч гэсэн хэрэг болох үнэтэй зөвлөгөөнүүд их байгаа шүү!

Асуулга: Төрсөний дараа би хэвийн жиндээ ингэж орсон

1. 46 настай ээж Одонмаа
Би 4 хүүтэй. Хүүхэд бүрийн онцлогоос хамаарч төрөлтийн дараах таргалалт өөр өөр байдаг бололтой. Их сонин шүү! Том хүү маань намайг бараг л яс арьс болгож байсан бол бага хүү дээрээ мяраалж их таргалаад би гэдэг хүн улам бүр хөөж хавагнаад хэцүүдсэн. Тэгсэн яг үнэндээ би гам барихгүй өөртөө арчаагүй загнаснаас л энэ бүхэн болсон байгаа юм. Намайг хавагнаад, ядраад, таргалаад байна гэж дуулаад ээж маань хөдөөнөөс ирж амийг минь аварсан даа. Өглөө болгон эрт босгож мэдэх мэдэхгүй өвсний хандтай цай бас өөрийнхөө өлөн шээсийг өгнө. Цагаан мөөгтэй шөл өдөр бүр уулгана. Гэдсийг маань чивчиртэл чанга боож, өглөө оройгүй үглэнэ. Эхтэй хүн үхдэггүй гэж үнэн юм билээ. Хамгийн гол нь ээж бол бурхан. Би ээжээр нэг сар асруулаад л жингээ барих арга барилтай болсон. Өглөө өлөн шээсээ уугаад л, гарч гүйгээд л, ямар ч сахар чихэр амттангүй дан эмийн хандтай цай бас дээр нь байнгын шөл уусаар байгаад л 96 гэдэг аймшигтай жингээс 70-руу буусан юм даа. Гол нь маш их ус шингэн шөл ууж байж л өлсөхгүй бас уургаа ч нөхөөд ядрахгүй жингээ хасч болдог юм билээ. Түүнээс биш өөр янз бүрийн жимс, самар, үзэм идэж хоолныхоо хорхойг дарах гэж оролдвол хүүхдэд халтай. Хөхүүл хүүхэдтэй хүн бол турахаасаа илүү нэгт хүүхдээ л бодох хэрэгтэй. Тиймээс турах гэж байгаа бол эхний нэг сардаа байнгын хар шөл ууж хөх тарианы хар талх хамт идээд байхад болдог л юм билээ.

2. 23 настай ээж Солонго
Төрөхөөсөө өмнө би “Эрүүл амаржихуй” гэдэг сургалтанд суусан юм тэрнээс их олон зүйлийг мэдэж авсан. Төрөлтийн дараа эмэгтэй хүний биеэс хүүхэд, эхэс, ус, хүйс зэрэг зүйлс гараад 5-6кг дор хаяж хасдаг. Төрсөний дараа нэг долоо хоногийн дотор л 2-3кг жин татарч байдаг. Энэ нь маш их ус гадагшилж байгаатай холбоотой гэсэн. Энэ үед жирэмсэн байсан эмэгтэй хүний биед турах хамгийн сайн нөхцөл бүрэлддэг болохоор төрөлтөө ашиглан турах боломжтой байдаг юм билээ. Би яг л энэ үеийг ашигласан. Тэгээд ч хүү маань чихрийн шижинтэй байсан болохоор элдэв юм идэж ч чадахгүй нэг л мэдэхэд өөрийн эрхгүй хамгийн дуртай чихэр шоколаднаасаа хүүгээ бодоод л шууд татгалздаг болсон доо. Төрөхөөс өмнө би дөрвөн сартай байхдаа бараг л баавгай шиг иддэг болчихсон байлаа. Тэгээд л сургалтанд суусан. Сургалтын дараа өөрийнхөө идэх дуртай зүйлийг иддэг хэвээрээ л байсан. Гэхдээ өмнөхөөс өөр нь гэвэл бага хэмжээгээр тааруулж идэхэд суралцсан. Яг тэр үеэс л би өөрийнхөө хэрэгцээгүй илүүдэл жингээ хасч хүүхдээ ч эрүүл төрүүлэх гэж хичээж эхэлсэн дээ. Төрсөний дараа юм идэх хүсэл өмнөхөөсөө их төрдөг. Гэхдээ юуг ямар хэмжээтэй идэхдээ л анхаарах хэрэгтэй. Би таван сартай байхдаа хамгийн дээд жиндээ буюу 88кг-д хүрч байсан. Намхан хүн тийм тарган болохоор бөмбөг шиг л байгаа юм чинь. Тэгээд хоолныхоо хэмжээг багасгаж аяга тавгаа жижигхэн болгоод, хөргөгчөө дандаа боловсруулж иддэг хүнсээр дүүргээд л төрөхийн өмнө 70кг дээр ирж зогссон. Би одоо ч хөргөгчиндөө бэлэн, лаазалсан, шилтэй, хиам, талх гэх мэтийн хүнс байлгадаггүй. Харин төрсөний дараа өнөөх хамаг юм гадагшилдаг үеийг ашиглаж шингэн ус их уудаг болсон. Биеэс шингэн их гадагшлах үед хүчгүй болоод өлсөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм билээ. Тэгээд ус уухаар эргээд л хүчтэй болчихно. Бүр үнэхээр өлсөөд байвал махаа гаргаад, ногоогоо арилгаад, хоолоо хийж байтал нөгөө асар их хоол идэхийг хүсч байсан шунал багасчихдаг. Хоол болсоны дараа нөгөө л жижигхэн тавгаараа л идээд цадчихаж байгаа юм чинь.

3. 28 настай ээж Дэлгэрзаяа
Жирэмсэн байсан мөртлөө л би дэлгүүр ороод хуучин размераараа таалагдсан даашинзаа авчихдаг байлаа. Тэрийг өмсөнө гэж бодохоор л их идэхээ болиод өөрийгөө зөнд нь хаяхгүйгээр идэх, зүгээр суух, хэвтэх зэрэгт хяналттай болдог байлаа шүү дээ. Тэгээд манай төрсөн ээжүүдийн нэг муу зан байдаг юм. Төрөхөөс өмнө сул, унжсан, чөлөөтэй хувцас өмссөөр байгаад өнөөхдөө дасчихна. Төрчихсөн мөртлөө л ахин дахин өнөөхөө өмсөх гэж зүтгэнэ. Зарим нь таарахгүй гээд дүү нартаа эсвэл таарч магадгүй гэсэн туранхай хүмүүст тараагаад өгчихнө. Төрчихсөн л бол эргээд өөрийнхөө өмсдөг хувцаснуудаа өмсөх хэрэгтэй гэж боддог. Биед төвөгтэй байсан ч гэсэн аль болох л өөрийнхөө гоо сайхныг алдаж болохгүй. Эмэгтэй хүн чинь гоо сайхнаасаа л кайф авч байх төрөлхийн зөнтэй. Би төрөхөөсөө өмнө цүдгэр гэдэстэй мөртлөө л таарахгүй байгаа өмдөө хувцасныхаа хамгийн дээд талд тавьчихаад шкафаа нээх тоолондоо заавал энийг өмсөнө дөө гэж дотроо бодоод өнгөрдөг байсан. Хамгийн гол нь сэтгэлзүйгээрээ туранхай болно гэдэгтэй л итгэлтэй байх ёстой юм билээ.

4. 31 настай ээж Жавзандулам
Би жингээ хэлмээргүй байна. Ямар ч байсан барагцаагаар 30кг-ийн илүүдэлтэй болсон байсан. Турмаар санагддаг байсан ч гэлээ хоолны дэглэм ерөөсөө барьж чадахгүй байсан. Тэгээд ч сүү муутай байсан болохоор талх боорцог, сүүтэй цай, шар будаатай банштай цай гээд л дандаа таргалуулах хоол хүнс хэрэглэхээс өөр аргагүй байсан юм. Гэхдээ үнэндээ бол өөр арга байсан л юм билээ. Байнгын үйлчлүүлдэг эмийн сангийн эгч намайг арын өрөөндөө дуудаж оруулж ирж байгаад “Эгчийн дүү бүр хэтэрхий их таргалаад байна. Сүү багатай байгаа болоод их идэж байгааг чинь мэдэж байна л даа. Гэхдээ орчин үед нэмэлт хүүхдийн сүү гэж гарчихсан зарим ээжүүд хөхөөр хооллонгоо нэмэлт тэжээл өгөөд байдаг болсон.” гэж хэлж өгсөн юм. Тэрнээс хойш л охиндоо нэмэлт хоол өгч өөрийнхөө нэмэлт хоолуудыг багасгахаар шийдсэн. Сүүтэй цайнаас бол бүрэн татгалзсан. Гэдэс их хөөгөөд сүүтэй цай чинь улам л гүзээтэй болгоод байх юм билээ. Чихэргүй хар цай байнга буцалгаж уудаг болсон. Тэгээд л оройны 6 цагаас хойш гал тогооны өрөө рүү нэг ч зүтгээгүй. Би ном унших, кино үзэх их дуртай байсан болохоор өлсөөд эхлэхээрээ л номоо бариад киногоо үзээд хүүхдээ тэврээд суучихна. Бүр тэсэхгүй бол гадагшаа гараад охиноо салхилуулж байгаад л орж ирнэ. Нэгэнт суначихсан ходоод чинь тийм амархан зүгээр болохгүй нь тодорхой. Шөнө бүр л хоол зүүдэлдэг байлаа шүү дээ. Өглөөний цайгаа бол би маш сайн уудаг. Гэхдээ охиноо хөхөөрөө хооллохоо ерөөсөө болиогүй. Оройн 6 цагаас хойш ерөөсөө хоол идээгүй. Хар цайгаа байнга уудаг байсан. Мэдээж хэдхэн сарын дотор үр дүн гараагүй ч гэсэн охиныхоо нэг насны төрсөн өдөр дээр хүн болгоныг ангайлгасан сайхан хүүхэн болсон юм чинь. Одоо ч гэсэн би жингийн илүүдэлтэй хэвээрээ л байгаа. Гэхдээ өөрийнхөө турах арга барилыг огтхон ч алдахгүй тэмцсээр байгаа. Бүр сүүлдээ оройхон тийшээ өлсөөд эхлэнгүүт л тамирын хослол пүүзээ өмсөөд л байшингаа тойроод алхаж гарна. Нөхөр маань хүртэл орон дотроо миний сайхан болж байгааг магтаад байхаар чинь урамтай, өөртөө аймар итгэлтэй болоод байгаа юм чинь.

5. 25 настай ээж Нарангэрэл
Төрсөнөөс хойш 5 долоо хоногийн дараагаас эхлэн дуртай спортоороо хичээллэж эхэлсэн. Мэдээж барих ёстой гам, дэглэмээ сайн барих хэрэгтэй. Гэдсээ цаг ямагт чанга сойж бооно. Би анхны төрөлт дээрээ өөрөөрөө төрсөн болохоор бараг л маргааш нь бие маань тэнхрээд сайхан байсан. Анхны хүүхдээ төрүүлээд долоо ч хонохгүй би фитннес дээр гүйж очоод л хөлсөө гаргачихаад гэртээ ирээд хүүгээ хөхүүлээд, унтуулаад, даавууг нь угаагаад болдог л байлаа. Харин сүүлийн төрөлт дээр хийсвэр хийлгэдэг л буруу юм болсон. Үнэхээр хэцүү байсан. Бие тэнхрэхгүй их удна. Байнгын дотор халуунтай. Юмдүүжин гэдэг эмийн хандмал буцалгаж ууна. Тэр хандыг нэг хоёр хоног уугаад л өмнө нь бүх зүйл доошилдог байсан бол хийсвэр хийлгэсний дараа бараг сар уухаа шахсан. Нэг л сонин, тэгээд дээр нь нэмээд гэдэсний хөөлт хаван, цүдгэр нь арилахгүй. Нээх муухай давхралдаад л гэдэс унжаад л. Намайг гэдэсний даруулга зүүж болохгүй л гээд байсан, би тэсэхгүй даавуугаар сулхан боосоор байгаад дасгачихсан. Ер нь тэгээд өөрөөрөө л төрөх хэрэгтэй юм билээ. Ядаж л бүтэн долоо хоног тэнхрэхийн тулд аргаа барж халуурч хэвтэхгүй. Одоо бол өнөө цүдгэр гэдэс алга болсон ч гэсэн нэг л унжгар онцгүй хэвээрээ л харагдаад байдаг юм. Би ч яах вэ, угаасаа ширээний теннисээр хичээллэдэг болохоор бие хөнгөн, хурдан хөлөрч, дорхноо турдаг хүн. Сайн турсан шүү! Хичээллэж эхлэхээс өмнө бол 86кг байсан. 4 сар хичээллээд л 70 –руу орсон. Би угаасаа яс томтой хүн болохоор турж таргалсан нь хүмүүст бол айхтар мэдэгдэхгүй. Өөрт л их мэдрэгддэг юм. Манай ээжүүд ингэж бодоод байх юм аа, төрсөний дараа дасгал хийхээр биед муу, хүүхдэд муу байдаг гэж. Энэ үнэхээр худлаа, буруу ташаа бодол шүү. Харин ч төрсөний дараа дасгал хийх юм бол зөөлөрсөн байгаа сул өөх тос хайлах нь хурдан байдаг, арьс ч сайн чангарна. Өөрөө дасгал хийж байгаа болохоос хүүхэд хийж байгаа биш яах ч үгүй шүү дээ. Гол нь идэхээ хорьж болохгүй. Хүүхдээ хөхөөрөө хооллохын тулд сайн идэж байх хэрэгтэй. Тэр тусмаа ус сайн ууж, өөхгүй хар мах сайн идэж, сүү тараг ааруулаар кальцаа сайн нөхөх хэрэгтэй.

6. 37 настай ээж Сарангоо
Далайн байцаатай шөл л их идсэн дээ. Өндөг, дан хар үхрийн махтай шөл, хуурга их иддэг байсан. Цагаан будаа иддэггүй байсан. Би угаасаа дургүй л дээ. Хөх тарианы хар талхыг мөн ч их идсэн дээ. Одоо тэрийг харахаар л дургүй хүрээд байдаг юм. Гэхдээ би ахиад төрвөл энэ хэдийгээ идээд л жингээ барьчихна. Гэхдээ яг цагаа тулахаар би чинь төрсөн хөхүүл хүн их идэх ёстой гэж бодогдоод байдаг юм билээ. Их ч унтдаг байлаа. Гэдэсний даруулгыг бол бүр хаширтал нь зүүсэн. Би өөрөөрөө төрсөн болохоор гараад 2-3 хоноод л даруулга зүүсэн. Өдөр шөнөгүй зүүдэг байлаа. Гэхдээ би өөрийнхөө турсан шалтгааныг их унтаж амардаг байснаас болсон л гэж боддог. Яагаад гэвэл ингэж хоолны дэглэм барьлаа гээд нойр муутай долоо хоноход л эргээд таргалдаг. Бүр нэмээд таргалдаг гээч. Харин сайн нойртой сэтгэл санаа өөдрөг байсан долоо хоногтоо 5-аас дээш кг хаясан байсан. 72кг-аас 56 хүртэл турсан гээд бод доо.

Харин чи ямар аргаар эргэн хэвийн жиндээ орсон бэ?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(961)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: shvvder.   2015-11-05
Tursunii daraa turahad setgel sanaanii baidal hamgiin ih nuluutei ymshig bi 60kg bsn 76 bolj targalsn setgeleer unaad l ehendee hetsvv l bailaa ulam targalaad bgach ymshig harin nuhur mini vrgelj nadad tusalj, yu ni bolohgvi yagaad bga talaar nadtai bainga yriltsaj, chi mini goy saihan heweere baigaa, iim huurhun hvvg turvvlj ugsun gaihaltai eej geh zergeer urmiin vg hair halamjaar namaig dutaaddaggvi bsnii achaar bi udur bvr uurtu itgeltei bolj uurtuu ilvv ih anhaaral tawih bolsn 1 jiliin daraa 54 kg bolsondoo

Зочин: aja aja amjilt .   2015-10-26
anhnii huuhdee gargahdaa oyutan bailaa. urgelj nogoo jims boon amindem idsen amitan l bailaa kk. torsniihoo daraa yaj tursnaa ch anzaarah sohoogui hicheel nom ntr gj yavaad huugee 1 nas hurehed 70kg-56 bolj bsiin bna. udalgui jiliin daraa 2 dahi babygee gargaad mon l 70kg-50kg boltloo turj bsan. odoo bodood baihad stgl sanaa ih nolooldog yum shigee. 2 tom huuhdee gargahad stgl sanaa taivan amidral dongoj ehelj baigaa boloodch teruu aav eejeeree asarch toigluulaad nohortoo erhleedl boon az jargal svv gdg undraadl bdg bsan. gtl neleen hdn jiliin daraa 3 dahi huuhdee gargalaa. torohod hundreltei torsnoos l buh zuil ehelsen gj boddiin. tsus ih aldsanaas bolj aimar yadarch sulidaadl huuhed mini olsoj uilaadl bi gdg hvn ulam ih stresstej svv tatraadl idsen hool und ch oligtoi shingehgui otgon hataj zovoogoodl. shingen ih uuh tusam hamag bie havagnaj amisgaa boglochih shahaadl. huu mini 1 nas hurehed bi 68 kg jintei bsan.uundee gutarch ulam ih uur utsaartai bolson doo. kk odoo huu mini 2 oi hureh gj bna.gtl bi 64kg. uridn omsoj bsan huvtsasandaa bagtahgui heveeree l bga. ghdee gants hongiliin uzuur deh gerel bl baga bagaar ch bolov jin mini bagasaj bgaa . ogt nemegdeegui shuu kk

Зочин: Hishge.   2015-10-23
Bi 21t 2doh baby gargah gj bga ondor bolohor ch teruu jing aimar shingeene neg l moson uul omg setgeleer ih unaj bn iimerhu ynzaar beal setgeleer ih unah shinjtei odoo l torood jinge sn hasahgui bol balarlaa nuhur hurtel chinii biy haa gd heleed bga unende targalaad 30dohoj bga emegtei egchr gh n holgui bn zaluu hun iim bj bolohgu gdgee ys mahaar medreed bn gol eruul bh heregtei eruul bhiin tuld hewiin jintei bh heregtei bizdee, deerh zowolgonuud ih shn zowolgoonuud bn bayarlala

Зочин: uugii .   2015-10-22
Hi humuusee hiiswereer torchood yaj jingee hasaj turah we deer bgaa humuus bugd l oorooroo torson ym shig bn, hiiswer bolhoor gedse changalj boldogguishde tgher yaj turwal sain turah we zowlogoo ogooch

Зочин: agiimaa.   2015-10-22
sariin dotor 7kg hasah gdg bj boloh uu

Зочин: agiimaa.   2015-10-22
targalalt gdg emegtei humuusiin hubid hund asuudal shuu manai hamt ajilldg neg ohind bi dsanaandgui l chi yamr ih targalaa be gd helchihsn tegsn setgel sanaagaar aimar ih unasn gj daraa ni yarisan tegj hamagui chi targalchij gj helmeergui ym bnlee buur uilsan sh d orobdson shuu odoo pitnesst yabd hoyrhon kg sariin dotor hassan gj yarihd ni aisan shuu maash ih yadrach bga shu dee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com