ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн байхдаа нөхөртэйгээ хамт үзэх 7 кино

Гэр бүл  | 2015 / 09 / 29

Хүүхэд бүрэлдэх хийгээд хэрхэн төрдөг баримт кинонуудаар жирэмслэлтийн тухай танин мэдэхүйгээ дуусгамааргүй байгаа Гоолингоочууддаа нөхөртэйгээ хамт үзэх дараах 7 киног санал болгож байна. Бүгдийг нь би жирэмсэн байхдаа үзэж дуусгасан учир эдгээр кино бяцхан сахиусан тэнгэрийг нь хорвоод мэндлэхэд та хоёрыг одооныхоосоо ч илүү бэлтгэлтэй, илүү хүлээлттэй болгоно гэдгийг баттай хэлье.

Жирэмсэн байхдаа нөхөртэйгээ хамт үзэх 7 кино

1. “Nine Months”
Он: 1995
Жүжигчид: Хью Грант, Жулианна Мур, Робин Уилл
Үйл явдал: Таван жил үерхсэн найз бүсгүй нь нэг л өдөр Грантад жирэмсэн болсон гэдгээ дуулгана. Бүсгүй ээж болохыг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байсан учир аав болоход бэлэн бус найз залуугийнхаа тогтворгүй, хүүхдэрхэг ааш бүрийг тэвчихээр шийднэ.
Сурах хичээл: Бусдын хүүхдүүдээр өөрийнхөө хүүхдийг бүү төсөөл. Түүнийг та хоёр хүмүүжүүлэх учир үр дүн нь өөр л байж таарна.

2. “What To Expect When You’re Expecting”
Он: 2012
Жүжигчид: Камерон Диаз, Женнифер Лопез, Элизабет Бэнкс гээд маш олон!
Үйл явдал: Таван хосын тухай өгүүлэх бөгөөд бүгд хүүхэдтэй болж буйгаар кино эхэлдэг. Санаатай, санаандгүй, өргөж авсан, ихэрлэсэн гээд төрөл бүрийн хүүхэдтэй болох үйл явцыг хамруулснаараа онцгой.
Сурах хичээл: Жирэмслэлт бүр өөр өөр түүх, замналыг туулдаг. Тиймээс өөрийнхийгөө бусадтай бүү харьцуул.

3. “The Back-Up Plan”
Он: 2010
Жүжигчид: Женнифер Лопез, О’Локлин
Үйл явдал: Бүх зүйлдээ сэтгэл хангалуун, ганц бие бүсгүй Зоё амьдралаас ганцхан зүйлийг хүсч буй. Тэр бол үр хүүхэд. Үүнийг заавал гэрлэж байх хийх албагүй учир тэр жаргалтай ганц бие ээж болохоор сэтгэл шулуудан үр суулгуулна. Аз таарч бүтвэл жирэмсэн болох магадлалтай л гэж бодож байсан Зоё энэ үеэр Стентэй танилцаж түүнд дурлана. Харин Стен ихэр хүүхэд гэдсэндээ тээж байгаа Зоёыг ойлгож хайрлах болов уу?
Сурах хичээл: Амьдрал хэзээ ч, хэзээ ч төлөвлөснөөр болдоггүй.

4. “Babies”
Он: 2010
Жүжигчид: Баяр, Мэри, Хатти, Понижао
Үйл явдал: Монгол, Намиб, АНУ, Япон улсын дөрвөн бяцхан иргэний хорвоод мэндэлсэн цагаас нь 1 нас хүртэлх амьдралыг нь дэлгэцнээ үзүүлнэ. Эцэг эхээ таних, мөлхөж эхлэх, хөлд орох, авиа дуугаар өөрийгөө илэрхийлж сурах гээд хүний амьдралын хамгийн чухал жилийг үзүүлэх тул удахгүй ээж болох Гоолингоочуудад үзүүштэй байж чадна гэдгийг хэлэх байна.
Сурах хичээл: Хүүхдийн амьдарч буй орчин түүний амьдралыг шийдвэрлэх хамгийн чухал шийдвэрүүдэд нөлөөлж байдаг.

5. “The Switch”
Он: 2010
Жүжигчид: Женнифер Анистон, Жейсон Бейтман
Үйл явдал: Кесси, Валли хоёр олон жил үнэнчээр нөхөрлөсөн сайн найзууд. Бүтэлгүй ээлжит дурлалынхаа дараа Кесси ганц бие ээж болохоор шийдэх бөгөөд Валли гэрт нь байхдаа санаандгүйгээр үр тогтох савтай өндгөн эсэнд нь өөрийнхийгөө “хийж орхино”. Удалгүй Кесси Нью-Йоркийг хүүхэд өсгөхөд тохиромжгүй газар хэмээгээд нүүх боловч долоон жилийн дараа Валлитай усны дусал шиг адилхан хүүг дагуулан ирсэн байна. Үйл явдал цааш яаж үргэлжлэх бол?
Сурах хичээл: Эрэгтэй сайн найз чинь энэ дэлхийн хамгийн мундаг нөхөр байж ч болзошгүй. Айлаас эрэхээр авдар аа гэж...

6. “Where the Heart Is”
Он: 2000
Жүжигчид: Натали Портман, Эшли Жүд
Үйл явдал: 17 настай, 8 сартай жирэмсэн Новалиг мөрөөдлийнх нь найз залуу Валл-Март сүлжээ дэлгүүрийн гадаа орхин явна. Халаасандаа сохор зоосгүй хоцорсон Новали бүтэн сар дэлгүүрт хэнд ч мэдэгдэхгүй амьдраад зогсохгүй хүүхдээ ч мөн тэнд төрүүлдэг. Үүний дараа Новали “Валл-Мартын ээж” хэмээх нэрээр орон даяар алдаршихад өөрийг нь орхисон бүх хүмүүс амьдралд нь буцаж ирнэ. Өөдгүй найз залуу, жааханд нь хаяад явсан ээж нь хүртэл...
Сурах хичээл: Хүүхэд олдсон цагаас эхлэн чи түүний өмнө хариуцлага хүлээж эхэлдэг.

7. “She’s Having a Baby”
Он: 1988
Жүжигчид: Кевин Бекон, Элизабет Макговерн
Үйл явдал: Залуу хосууд эцэг эхийнхээ үгийг гарцаагүй дагаж мөрдөх ёстой 1980 он. Жейк, Кристи хоёр шинэхэн гэрлэсэн хос бөгөөд хамтын амьдралдаа бэлтгэлгүй хэрнээ эцэг эхийнхээ шахалтаар даруй хүүхэдтэй болохоор хичээнэ. Гэрлэлт гэж үүнийг л хэлдэг юм байх даа гэдэг бодол тэднээс салахгүй.
Сурах хичээл: Хүүхэдтэй болоход өөрийгөө бэлэн гэж үзэхгүй байгаа нөхөртөө энэ киног заавал үзүүлээрэй. Тэр сурах хичээлээ эндээс өөрөө олж авна.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(381)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com