ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний хамгийн гоё тэмдэглэсэн төрсөн өдөр бол ...

Яагаад гэнэтхэн төрсөн өдрийн талаар асуулга явуулсан юм бол? гэж Гоолингоо бүсгүйчүүд маань гайхаж байгаа байх. Шалтгаан нь их энгийн. Бид ихэнхдээ гэр бүлийнхнээ, хайртыгаа, найзуудыгаа бас ах дүү хамаатан саднаа гээд бусдыг баярлуулахын тулд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж байдаг. Харин жилдээ нэг л удаа бусад хүмүүст чамайг чин сэтгэлээсээ баярлуулах боломж албан ёсоор олддог юм.

Асуулга: Миний хамгийн гоё тэмдэглэсэн төрсөн өдөр бол ...

Нөгөө талаараа өөрөө өөрийнхөө сэтгэл зүрхийг баярлуулах ч гэж хэлж болно. Өөр хэн нэгэн гарч ирсэн байлаа ч хэзээ ч нөхөж чадахааргүй чиний орон зай, зан араншин, сэтгэл хөдлөл, хамгийн гол нь чиний инээмсэглэл бүхэнд чинь талархаж явдаг сэтгэлээ гагцхүү энэ өдөр л ил гаргах боломж чамд хайртай хүмүүст олддог. Тиймээс л Гоолингоо нь “Чи бол бидэнд илгээгдсэн цор ганц бэлэг” гэж хэлдэг шүү дээ. Харин одоо хамгийн гоё төрсөн өдрийн түүхүүдийг сонирхоцгооё.

1. Өнгөрсөн жил найзууд маань намайг төрсөн өдрөөр минь жинхэнэ шоконд оруулсан даа. Бүгдээрээ нийлж байгаад гэнэтийн бэлэг барих гэсэн биш харвуулах шахсан. Машиныг маань хулгайлчихлаа гээд би цагдаа дээгүүр бөөн сандарч гүйсэн амьтан байсан юм. Төрсөн өдрөө ч тэмдэглэж чадахгүй бүтэн өдөржингөө цагдаа дээр өнжсөн. Тэгсэн шөнийн 11 цагийн үед машин чинь олдлоо гээд цагдаатайгаа хамт гараад л машин байгаа гэсэн газар дээр очсон чинь миний царай муутай марк хоёрыг бүр танихгүй болтол нь засчихсан шар тууз хадаад хамар дээр нь лаа асаагаад торт тавьчихсан байдаг байгаа. Тэгээд машиныхаа урд хамар руу алмайраад тортоо харах гээд очсон чинь манай хэд машинаас үсэрч гарч ирж намайг цочоогоод би бараг л уйлах шахсан. Машин маань бүр төрөл арилжчихсан байсан шүү дээ. Цагдаатай хуйвалдаж тийм гэнэтийн бэлэг барьж байдаг аймар хүмүүс шүү. Эмэгтэй хүнд ийм бэлэг барина гэж хэний ч толгойд орохгүй дээ. Гэхдээ л надад юу хэрэгтэйг бас намайг яг л өөр шигээ мэддэг найзуудын минь намайг гэсэн сэтгэл дэндүү гэмээр сайхан. 27 настай Э

2. Хэзээ ч мартаж чадахгүй хамгийн гоё төрсөн өдөр минь 13 насанд тохиож байлаа. Би арван жилдээ нэг ч найзгүй, ангийнхаа хамгийн царай муутай, муухай аашт гэдэг хочтой бас дээр нь хүнтэй ганц ч үг сольж чаддаггүй бүрэг ичимхий байсан. Одоо бодоход зүгээр л өөртөө итгэлгүй бяцхан охин байж. Ээж минь намайг ая тухтай байлгах гэж их л бөөцийлдөг байсан юм. Тэгээд 13 насны төрсөн өдрөөр минь тэр үеийн хамгийн үнэтэй, том бялууг дэлгүүрээс аваад анх удаа надад ширээ засч өгч байлаа. Би хичээлээ тараад гэртээ очиж бялуугаа идэх талаар л бодоод сууж байтал ангийн дарга миний ширээн дээр ирснээ “Ү! Чи ямар бэлгэнд дуртай юм бэ?” гэж асуудаг юм байна. Өмнө нь “Багш чамайг дуудаж байна!” гэснээс өөр үг надад хэлж байгаагүй ангийн дарга тийм асуулт асуухад би сандарсандаа юу ч хэлж чадаагүй юм. Тэгээд гэртээ харих замдаа зөндөө их бодож шаналсан. Ангийн даргыг төрсөн өдөртөө урьдаг байж, ямар бэлэгт дуртайгаа хэлсэн бол, ядаж л үг дуугарсан бол, гэж бодож шаналсаар байгаад муухай уйтгар гунигийн царайтай юм гэрийнхээ хаалгыг тогшсон чинь манай ангийн дарга хаалга нээж өгдөг байгаа. Би бүр гайхаад үүдэнд гөлрөөд л хараад байсан чинь ангийн дарга “Төрсөн өдрийн баярын мэнд!” гээд тэврээд авсан. Одоо бодох нь тэр үед би маш их сандарсан. Аргагүй шүү дээ, миний анхны хайр юм чинь. Тэгээд гэртээ ороод харсан чинь манай гэрт ангийн даргын найзууд бүгдээрээ ирчихсэн. Ээж маань тэднийг төрсөн өдөрт ирэхийг урьсан юм билээ. Тэгээд би анх удаа хүүхдүүдтэй хамт инээлдэж, дуу дуулж, хөөцөлдөж, бүр шөнө болтол тоглож үзсэн. Хамгийн гайхалтай нь юу гээч, тэр цагаас хойш би жил бүр ээжтэй, ангийн дарга болон найзуудтай нь хамт төрсөн өдрөө тэмдэглэх болсон. Учир нь ангийн дарга маань миний эр нөхөр болчихсон хоёр бяцхан хүүтэй болоод сайхан амьдарч байна. Нөхөр бид хоёрын хувьд миний төрсөн өдөр их чухал байдаг учраас тэр өдөр яг л энэ хорвоод ирэх учиртай болоод л ирсэн нэгэн гэдгээ би дэндүү ихээр мэдэрдэг. 28 настай Ү

3. Хүүхэд байхдаа ээж аав хоёрынхоо дэргэд тэмдэглэсэн төрсөн өдрүүд л хамгийн сайхан нь байдаг байж дээ. Залуу байхдаа найзуудтайгаа дэмий тэнэж, ээж аавынхаа мөнгийг үрж, наргиж цэнгэх нь илүү сайхан санагддаг байсан бол одоо миний хувьд хамгийн анх дэлхийд ирсэн, ээж аавтай болсон, бүх зүйлийг шинээр эхэлсэн тэр төрсөн өдөр л гайхамшиг байсан бололтой. Дахиад нэг л удаа ээж аавтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэж чаддаг бол тэр миний хамгийн сайхан төрсөн өдөр байх болно. 51 настай Ө

4. Их бороотой бүрхэг өдөр байлаа. Үлгэр шиг л эхэлж байгаа биз? Угаасаа үлгэр шиг юм болсоон. Би чинь анх оюутан болох гээд хотод ирчихсэн дөнгөж хоёр сар болж байсан. Таних хүн цөөн, явах газар бага, төрсөн өдрөө тэмдэглэх бөөн хүслэн болсон амьтан догдлоод л гэртээ зүгээр сууж чаддаггүй. Ээж аав, ангийн хүүхдүүдээсээ хол, ахтайгаа хамт байсан болохоор намайг тоох ч хүнгүй. Тэгээд бороонд ядаж нороод ч болтугай сэтгэл санаагаа тайвшруулах гээд гараад алхаж явтал замын урд нэг жирэмсэн эгч газар сөхрөөд “Миний дүү? Яана аа, миний дүү туслаарай!” гээд л орилохоор нь би хар хурдаараа зам хөндлөн гүйж байгаад машинд шүргүүлээд л унасан. Тэгсэн мөртлөө юу ч тоолгүй өнөө эгч дээр үсрээд л гүйгээд очсон. Тэгсэн намайг шүргэсэн өнөө машины жолооч харааж загнаад л буугаад ирэхээр нь “Та битий олон юм яриад бай! Энэ эгч төрөх гээд байна, хүйтэн борооноор хүүхэд нь осголоо” гээд л орилсон чинь нөгөө ах дуугаа хураагаад тонтогоноод л гүйж ирээд эгчийг надтай хамт түшээд машиндаа суулгаад хамаг хурдаараа эмнэлэг рүү давхисан. Эмнэлэг орохоос хэдхэн алхамын өмнө эгч бүр “Төрлөө, гарах гээд байна, төрлөө!” гээд л орилж ороод хүүтэй болсон доо. Жолооч ах бид хоёр эгчийг төрөх үед нь өөрсдөө хүүхэдтэй болсон юм шиг баярлаж орилоод нэг нэгнээ тэвэрч уйлаад л. Бүр нэг инээдтэй. Тэр эгчийн хүү яг миний төрсөн өдөр бас төрсөн цагтай ижил цагт энэ хорвоод мэндэлсэн. Бүр гоё нь эгч хүүдээ миний нэрний эхний үеийг өгсөн юм. Би их билэгшээж явдаг. Би чинь одоо бараг л загалмайлсан эцэг гэсэн үг шүү дээ. Намайг шүргэсэн ах төрсөн өдөр гэдгийг минь сонсоод эмнэлэгт үзүүлж явангаа бас бялуу авч өгөөд байгаа юм аа. Бүр нэг инээд хүрмээр. Одоо өнөө миний аварсан тэр хүү айхтар том эр болсон байх даа. Санаанаас ерөөсөө ч гарахгүй юм. 23 настай А

5. Намайг хүүхэд байхад цаг үе их хэцүү байсан юм. Манайх ч их зүдрүү аж төрдөг. Тэгээд 2000 онд би 20 нас хүрч байхдаа анх удаа торт идэж бас тэр үеийн жирийн том цагаан лааг бялуун дээрээ асааж тавиад үлээж хүслээ шивнэж байсан юм. Хүсэл тэр дороо биелсэн. Одоо хүүхдүүддээ хэлэхээр намайг их шоолно. Тэр үед нийгэм арай өөр болчихсон байсан л даа. Гэхдээ л миний хувьд бол бялуу худалдаж авах мөнгөгүй бас дээр нь төрсөн өдрийнхөө тухай бодох ч сөхөөгүй нас байсан. Ажлын таван өдөр улайссан төмөр дунд зогсоо зайгүй, гараа хумхилгүй ажиллаж байж ээж, аавыгаа бас өөрийгөө тэжээдэг байсан үе. Тэр төрсөн өдрөөр захирал өрөөндөө дуудлаа. Би ч айж бас гайхаж шилэн хүзүүгээ маажсаар л доошоо хараад алхаад орсон чинь манай ажлынхан бүгдээрээ байж байсан. Нягтлан эгч бялуу барьчихсан, том цагаан лаагаа унагахгүй гээд гараараа тогтоогоод намайг хүслээ бодоод үлээ гэсэн юм. Бүх ажлын хүмүүс алга ташаад л баярын мэнд хүргээд л, тэврээд, үнсээд л байлаа. Би чинь залуу байсан болохоор тэсэлгүй нулимс унагачихсан. Тэгсэн захирал маань намайг нэг чанга тэврээд “За, эр хүн иймхэн зүйлд нулимс унагаж болохгүй. Одоо чамд тэгээд байрны түлхүүр атгуулах юм бол бүр бахираад унаад өгөх юм байна л даа. Больдог ч юм билүү?” гэсэн чинь тэнд байсан бүх хүмүүс хөхрөлдөөд л байна. Тэгтэл захирал маань бор ширэн оосортой нэг ширхэг төмөр түлхүүр гаргаж ирээд “Байгууллагадаа чин сэтгэлээсээ зүтгэл гарган ажилладаг Б- дээ төрсөн өдрийн баярын мэнд хүргээд бас дээр нь 15 наснаасаа эхлэн ажиллаж амралт ч авалгүй 5 жил шургуу зүтгэсэнд нь талархаж энэхүү түлхүүрийг атгуулж байна. Байгууллагын хамгийн том шагналыг ийм залуу ажилтан авч байгаад, тэгээд энэ хорвоод ийм чухал хүн бидний дунд төрсөнд миний бие туйлын их талархаж байна” гэсэн юм яриад гарт өнөө түлхүүрээ атгуулсан даа. Анх удаа бялуу үлээж хүслээ шивнэсэн нь “Орох орон гэртэй болгож өгөөч” гэсэн гуйлт байсан юм. Амьдрал үнэхээр гайхмаар. Ийм төрсөн өдрийг яаж ч мартах вэ дээ! 35 настай Б

6. Гүнжийн гэмээр гоё даашинз өмсөөд, найзуудаа гэртээ уриад, ээж аав хоёр маань гэнэтийн бэлэг бариад л бүр нэг цаанаасаа л аз жаргалтай. Хамгийн гоё нь надад зориулж хүн бүр бэлэг авч ирдэг. Гэхдээ тэр хүмүүс юу өгч байгаа нь тийм ч чухал биш. Зүгээр л, би бусдаас бэлэг авч байгаа нь л сайхан. Намайг баярлуулах гэж хүн бүр хичээж байгаа нь үнэхээр гайхалтай. Сүүлд би 25 насныхаа төрсөн өдрийг л ингэж сүржин тэмдэглэсэн. Харин одоо 30 хүртлээ дахиж ингэж сүржин тэмдэглэхгүй гэж бодож байгаа. Хэдийгээр ингэж баярлах нь сайхан ч гэлээ цаг хугацаа өнгөрөх тусам ирэх хүмүүсийн тоо цөөрч, би ч өөрөө сайхан даашинзандаа сэтгэл хөдлөхөө байгаад эхлэх юм. Тиймээс энэ мэдрэмжээ удаан хүлээж байгаад ахиад 18 настай үе шигээ сэтгэл хөдлөл дүүрэн тэмдэглэмээр байна. 26 настай Г

Харин чиний хувьд хамгийн сайхан тэмдэглэсэн төрсөн өдөр хэзээ вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(731)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Haliun.   2015-09-23
Odoo bodood bhad minii 10dugaar angiin t.o ih sonirholtoi bolj bsiin bnaa.ter ued bi nogoo surguuliinhaa neg huutei uerhedeg bsiin.terniihee ner nasiig ni medehees oor neeh zuil medehgui.angiinh ni 3.4 huuhdiig halit tanidagl bsiin.tegsen surguuliinhaa dotuur bairand bdag bsn namaig gadaa huuhduud duudaj bn geheerni garsan chini baahan tanihgui huuhduud t.odriimend hurgie gd shaagildaad ineegeed blaa.bi ch bayarlah gaijah zeregtseedl blaa.tegsen uerhedeg howguunii mini angiin huuhduud nileed mongo tsugluulaad bambaruush shokolad baahan amttan awtsan shar torond hiitsen nadad ogch bilee.ter ued jaahan ewgui yumshig bsnch odoo bodohoor bur ineed hureed hair hureed baidiin.hoorhon romantik l bgaa bizdee

Зочин: Katya.   2015-09-23
Odoo bodood bhad minii 10dugaar angiin t.o ih sonirholtoi bolj bsiin bnaa.ter ued bi nogoo surguuliinhaa neg huutei uerhedeg bsiin.terniihee ner nasiig ni medehees oor neeh zuil medehgui.angiinh ni 3.4 huuhdiig halit tanidagl bsiin.tegsen surguuliinhaa dotuur bairand bdag bsn namaig gadaa huuhduud duudaj bn geheerni garsan chini baahan tanihgui huuhduud t.odriimend hurgie gd shaagildaad ineegeed blaa.bi ch bayarlah gaijah zeregtseedl blaa.tegsen uerhedeg howguunii mini angiin huuhduud nileed mongo tsugluulaad bambaruush shokolad baahan amttan awtsan shar torond hiitsen nadad ogch bilee.ter ued jaahan ewgui yumshig bsnch odoo bodohoor bur ineed hureed hair hureed baidiin.hoorhon romantik l bgaa bizdee

Зочин: baga nas.   2015-08-31
Namaig baga bhd torson odriig maani odoogih shig tegj surtei temdegledeggui er n l barag temdegledeggui bsan ym , 8 9 nastai l bsn sanagddag ym zunii amraltaar emee deeree amarch bhd nadas 2oor egch hamaatnii egchin maani torson odor bolson ym aav eej n hol bsan bolohoor erosoo temdeglegui tgd bi hamaatnii duu nartaigaa niilj egchdee beleg beldeh gesen bid nart mongo bhgui ydaj chiher avah ch mongo bgagui ym teged gert bsan neg jijigheen arhini shilend tsai hiigeed boortsogtoi 10togrogtei torson odriin duu duulangaa ogch bsishd kk ene torson odriig l ogt martdaggui ym daa

Зочин: Таны нэр.   2015-08-22
2.4.5 hoorhiin

Зочин: Tutu.   2015-08-21
tursun udruuruu eejiigee bayarluulj temdeglej bsan hun bnuu bval dursamjaasaa bicheech udahgyi tursun udur min bolloo ail ger bolood tusdaa amidarch bgaa ch ene udaa eejiigee bayarluulj eejteigee tursun udruu temdeglemeer sanagdaad yaj bayarluulah ve gd sanaa haigaad bj bn

Зочин: Mrn.   2015-08-20
сайхан бэлэгнүүд бна хэхэ, би ч бас өөрийнхийгөө хуваалцмаар санагдчихлаа. Би найз залуутайгаа үерхэж эхлээд бараг жил өнгөрөөд анх удаагаа төрсөн өдрөө тэмдэглэх гэж байлаа. Тэр маань ажиглаад байхад тийм ч романтик биш л дээ, гэхдээ нэг сэтгэл гаргахаараа үнэхээр л алмайртал авдаг юм. Надаас хэд хоногийн өмнө бэлгэндээ баглаа цэцэг авах уу, Любов Это-н бохьнуудаар өнгөрсөн жилийн валентинаар өгсөн шоколадныхаа хайрцгийг дүүргүүлэх үү, эсвэл чи минь ганцаараа унтаж чаддаггүй юм чинь ийм гэрэлтэй дэр авах уу гээд л хөөрхөн юмнууд үзүүлээд байсын :3 би ч цэцгийн баглаа сүүлд нь хатаад үхчихдэг болохоор сонирхдоггүй, бас харанхуйд бүдэг гэрэлтэйд эвгүй байгаад байдаг болхоор улам айдас төрөөд байдаг юм, тэгээд л бохь авъя аа хамтдаа үгийг нь уншаад гоё ш дээ гээд саваа өгөөд дүүргүүлхээр болж өмнөх өдөр нь харьсан юм. Гэтэл найз залуу маань тэр үед амралтаараа ресторанд цагийн ажил хийдэг байж таараад бид 2 бараг уулзах завгүй л байсан юм, шинэ жилтэй ойролцоо байсан болохоор захиалга ихтэй гээд их оройтож тардаг байлаа. Миний төрсөн өдөр 1 сарын 10нд болдын. Өглөө нь намайг ирж аваад л, машинд суугаад бэлгээ хэзээ өгөх юм бол гээд хүлээгээд байсан байдаггүй, тэгснээ хайр нь бохио авч чадсангүй ээ, дэлгүүр нь сонин юм яриад оронд нь энийг гээд өвлийн чихэвч өгч байна аа, нэээх хөөрхөн :3 би хэзээ явж авсныг нь ч бодохгүй зүүж үзээд л дээр ярьж байхад анзаарч дээ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд л машинд явж байхдаа гоншигоноод хөөе надад төрсөн өдрийн мэнд хүргэе гээд үнсээч дээ шааал анромантик шт чи ийм, ядаж нэтээс гоё 4 мөрт эдр харсан уу гэж мэгээд цаашлуулаад явж байлаа. Уг нь манай хүн өөрөө ч шүлэг лаг бичдэг л дээ. Тэгээд өдөржингөө хамт унтаж байгаад орой найзуудаа гэртээ урьсан цаг дөхөөд яараад дэлгүүр орж юмаа цуглуулаад харьж байсан чинь "Хайраа ээж дуудаад байна, явах болчлоо хайр нь гэрт нь хүргээд өгье. Хамт байж чадахгүй нь уучлаарай, орой хүлээн авалттай намайг гараад өгөөч гээд байгаамаа. Би танай эмэгтэй найзууд дунд ганцаараа яахав" эдр гэхээр нь очиж очиж 1 сарын 10нд хэн захиалга өгдөг бнаа гээд нэлээд дурамжхан явуулаад гэртээ ирээд ширээгээ засаад найзууд ч ирээд хамтдаа сайхан байж байв өө. Тэгээд л тортоо хуваагаад дуу хууртай лаагаа үлээгээд байж байсан найз залуу залгаснаа фб-ээ үзээрэй гэнэ ээ, ок гээл орсон чинь нээх хөөрхөн видео хийгээд оруулцн сюрприз 1, гэцн би нэрийг нь ч анзаараагүй үзээд инээгээд сууж байтал гэрийнхэн ч нэг нэгээрээ ажлаасаа ирээд л байлаа, тэгсэн хаалга дуугараад л, манай дүү агаа ирчиж гээд манай найзууд чишшш мишш эдр гээд, би дотроо "За энэ одоо юугаа хараад бган, энэ видеог л хараад агаа гээд ярьж байна гэж бодоод л, ажил дээрээ байгаа хүн юу гэж ирэх вэ дээ, зайлуул манай дүү бас над шиг ирээсэй гэж хүсээд байгаан байх даа" гэж бодоод эргэж хараад ард сууж байсан найзтайгаа юм ярих хооронд хажууд нэг цагаан цамцтай залуу зогсож бхар нь агаа орж ирсийн байх даа, юууун цагаан цамц өмсцийн гэж бодоол видеогоо үргэлжлүүлж үзээл бараг уйлдгийн даваан дээр уярцн лаг сууж байсан чинь манай найзууд "Чи одоо ямар мэдрэмжгүй юм бэээ хөөөөш" гэж мэгээд бхар нь за яав аа гээл эргээд харсан чинь нөгөө цагаан цамцтай залуу чинь миний хайрт байдаг байгаа. Нөгөө савандаа бохьнуудаа дүүргэцн :3 тэгээл өглөө нь ноолорсон амьтан л явж байсан үс мүсээ лаг засуулчихжээ ёооё би гайхаад л баярлаад уйлах ёстой хүн чинь хамгийн түрүүнд үнссэнээ "Үсээ яацын бээ" гээд ч байх шиг хаха тэгсэн тэр саван дотор бохьноос гадна 2 өндөг шоколад, зүрхтэй оосор энэ тэр гээд байна аа байна. Дүү ирээд л анай энийгээ задалчилдааа гээд бхар нь гүэээээээээ энэ чинь минийх за юу би чамд тоглоомыг нь ч өгөхгүй, минийх! бүгд минийх гээд нэлээд удаж байгаад гэнэт дотор нь гоё юм байгаам шиг, задалж үзмээр санагдаад л задалсан чинь нээрээ гоё юм ёоооё хос бөгж байдаг юм даа. Тэгээд л би нууцаар задалчаад найзууддаа харуулахгүй хэсэг юу гэж хэлэх үү гэж бодоод хоёр гараа атгаад нуугаад суугаад байсан тэгэж тэгэж байгаад харуулаад хайрт дээрээ очиж зүүлгээд хамтдаа зургаа авахуулж билээ. Тэгээд хамгийн сүүлд нь дараагийн сюрприз гэснээ хайр нь өчигдөр ажлаасаа гарцн гэж үү тэгэж нэг бид 2т хамт байх цаг буцаад гарсанд нь баярлаж билээ. Тэгээд ажлаасаа гараад авсан цалин дээрээ хамаг байсан мөнгөө нэмээд надад зөндөө сюрприз бэлдсэн байгаа юм дээ. Үнэн хөөрхөн. Орой нь би таксиныхаа мөнгийг өгөөд ч байх шиг хаха тэгээд сүүлд нь надаас "Би тэгээд хэр романтик байна даа" гэж асууж билээ <3

Зочин: i.   2015-08-20
bidniig baga bhad torson odor geed eej maani buuz hiij ogdg bsan daa

Зочин: зочин.   2015-08-20
яагаад 2000 онд 20настай байсан хүн одоо яагаад 25 байгаад байна. Гэхдээ дажгүй ээ ажлийн амжилт :)

Зочин: solongo.   2015-08-20
neg jil bi tursun udruuruu ajilgui orlogogui neg tiim hyamraliin ue bsiin. tgsen manai nzud minii tursun udruur bugd ajilda yavhaasa umnu ugluu ert manaid irj bsan. bi haalga togshih duunaar sersen untaahai tsaraitai hun mania nzuud torton deer laa asaachihsan halaga neenguut duu duulaad l tgd neg hairtsagtai yum uguud za oroi uulzatsgaay ged yavsan. tgd hairtsagaa ongoilgood uzsen chin buun zahia bsan, ter zahianuudiig manai nzud nadtai holbootoi buh hun deer ochood neg negeer ni tursun udriin mendchilgee bogloj zahia bichuulsen bsan, ih surguuli, 10 jil, hamaatan sadan, huuchin ajliin humuus ged zunduu zahia bsan. bi gdeg hun ter zahianuudiig unshaad baahan uilj bilee. ene hamgiin goe beleg bsan, odoo ch gsn haaya gargaj unshihad buun sergeesh boldog shu.. minii naizuud hamgiin super ni shu :)

Зочин: Hxjdjs.   2015-08-20
ҮНЭХЭЭР ГОЁ ДУРСАМЖУУД БНА. УРЬД НЬ НАЙЗУУДТАЙГАА ДОРГИЖ ШОУДАЖ ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭДЭГ НЬ ГОЁ САНАГДДАГ БЖ БИЛЭЭ. ОДОО ХАРИН ӨӨРИЙНХӨӨ БИШ ХӨӨРХӨНХҮҮГИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ ТМ ГОЁООР ТЭМДЭГЛЭЖ ӨГӨХИЙГ Л ХИЧЭЭДЭГ БОЛСОН.ХҮҮ МИНЬ ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУНЫХАА ЛААГ ҮЛЭЭХДЭЭ ААВЫГАА НЭХЭХЭЭРГҮЙ ТМ СХАН АМЬДРУУЛНА ДАА ГЭЖ БОДДОГ ДОО.

Зочин: Hxjdjs.   2015-08-20
ҮНЭХЭЭР ГОЁ ДУРСАМЖУУД БНА. УРЬД НЬ НАЙЗУУДТАЙГАА ДОРГИЖ ШОУДАЖ ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭДЭГ НЬ ГОЁ САНАГДДАГ БЖ БИЛЭЭ. ОДОО ХАРИН ӨӨРИЙНХӨӨ БИШ ХӨӨРХӨНХҮҮГИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ ТМ ГОЁООР ТЭМДЭГЛЭЖ ӨГӨХИЙГ Л ХИЧЭЭДЭГ БОЛСОН.ХҮҮ МИНЬ ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУНЫХАА ЛААГ ҮЛЭЭХДЭЭ ААВЫГАА НЭХЭХЭЭРГҮЙ ТМ СХАН АМЬДРУУЛНА ДАА ГЭЖ БОДДОГ ДОО.

Зочин: EENEE.   2015-08-20
2000 onii 07 sariin 13 nii udur minii 11 nasnii tursun udur eej mini uuriin garaar tursun udriin yagaan creamtai byaluu hiij ugch bilee... Ter uyiin medremj uneheer goy hezee ch mardagdhaargui odoo bodohod eejiin mini hiij ugsun ehnii buguud suuliin byaluu baij bilee.

Зочин: Цагаан цэцэг.   2015-08-20
Яагаад гоолингоо ийм сэдвээр өнөөдөр бичсэнийг мэдэхгүй ч маш их баярлалаа гоолингоо. Өнөөдөр миний төрсөн өдөр өглөө нүдээ нээгээд гоолингоо д шинээр ямар гоё сэтгэл сэргээх зүйлс бичсэн байгаа болоо гээд уншсан яаг төрсөн өдрийн тухай байдаг байна шүү! Гайхаад догдлоод хэхэ :) . Миний өглөө гоолингоод талархаж эхэлсэн юм харин дараа нь найз залуудаа. Тэр маань өглөө бүр эрт босоод гүйдэг юм. Намайг сэрхэд өглөө бүр өглөөний цай бэлдчихсэн дасгалаа хийчихсэн ном уншаад сууж байдаг. Өглөө яаг тэр хэвээрээ л сууж байсан харин ширээн дээр саванд цагаан цэцэг хийчихсэн байсан үнэхээр гоё цэцэг. Төрсөн өдрийн мэндчилгээ хүргээд намайг үнсэж тэврээд л.... Чин сэтгэлээсээ намайг хайрладаг хүнтэй төрсөн өдрөөрөө хамт байх их гоё юмаа өнөөдөр бол чиний минь өдөр гээд л . Хамгийн инээдтэй нь бас сэтгэл догдлуулмаар нь тэр цэцгийг худалдаж биш нууран дотор байдаг усан оргилуудаар дамжиж үсрээд цаашаа гарч авсан гэсэн кккк гутал нь шалба норчихсон байсан. Бид 2 тэр цэцэрлэгээр орой бүр салхилдаг нэг ч удаа харж байгаагүй энэ цэцгийг гэсэн чинь ганцхан байсан ганцаараа байсан юм яаг чам шиг минь үзэсгэлэнтэй бас ганцхан гэсэн :) . Яаг одоо тэр маань унтаж байна харин би гоолингоод баярлалаа гэж хэлэхгүй бол унтаж чадахгүйнээ. Сайхан амраарай гоолингоо ❤️

Зочин: О.Цэнгүүн.   2015-08-20
Аав ээж маань намайг энэ хорвоод төрүүлээд хамгийн том төрсөн өдрийг минь тэмдэглэж өгсөн цагаас хойш 16 жилийн турш миний төрсөн өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүр хэдий хэцүү байсан ч гэсэн наддаа хамгийн гоё төрсөн өдрийг тэмдэглэж өгдөгт нь энэ нийтлэлийг уншаад үнэхээр их баярлаж байна. Бас үргэлж дэргэд минь байх гэр бүл, надад дотно хүмүүс, найз нөхдийн минь инээмсгэлэл баяр хөөр тэр жилийг өөдрөгөөр өнгөрөөх баяр хөөрийг бэлэглэдэгт баярлалаа. Энэ хорвоо дээр мэндлээд авсан хамгийн том төрсөн өдрийн бэлэг бол гэр бүл, найз нөхөд минь юм шүү. Өнөөдрийг гэрэлтүүлсэн нийтлэл байна! Сайхан амраарай Гоолингоо...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com