ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Чиний санаанаас гардаггүй уруул -2

Хайр & секс  | 2015 / 05 / 06

“Ийм сайхан уруулын амт ямар бол?” гэж бодогдуулсан, харахын төдийд үнсээд авмаар уруул гэж бий. Огт санаанд оромгүй байдлаар үнсчихээд, дараа нь зүгээр сууж байхад ч өөрийн эрхгүй амтагдах шиг болдог онцгой уруул ч бас бий. Эдгээр түүхийг уншаад чи яг одоо хэн нэгэнтэй удаан гэгч нь, бие биедээ уусан шингэтлээ үнсэлцэхийг хүсэх болно. Ер нь л төлөвлөж учраагүй уруул санаанаас гардаггүй юм шиг ээ...

Асуулга: Чиний санаанаас гардаггүй уруул -2

-Автобусанд хол замд хайртынхаа өвөр дээр тэврүүлээд, толгой дээгүүрээ алчуураа бүтээцгээсэн явж байтал эхлээд духан дээр, дараа нь хамар дээр, тэгээд уруул дээр минь үнссэн. Уруул хүрэхээс нь өмнө зүрх асар хүчтэй цохилоод л, догдлоод л. Амьдралдаа үзсэн хамгийн сайхан үнсэлт. Тэр үеэс л түүнийгээ хамгийн тасархай үнсэлцдэг залуу гэдгийг мэдэрсэн. Хэлээ ч мэдрэхээ болих гайхалтай шүү... (Sugar Pod)

-18-тай байхдаа нар шингэх мөчид найз залуутайгаа баруун 4 замын уулзвар дээр, замын голд үнсэлцэж байж билээ. Хажуугаар машинууд сигналдаад л. Голомтын барилга дөнгөж баригдаж байсан, барилгачид нь хараад зогсчихсон. Хамгийн романтик үе байжээ. Зоригтой ч байж. (Тэмүүка)

-Вагонд болсон явдал л даа. Яг миний өөдөөс хараад нэг өндөр, царайлаг залуу суусан юм. Би сэм сэмхэн харахаар намайг ч бас хараад байгаа нь мэдрэгдээд. Хажууд суусан хүмүүс та хоёр хосууд биш байсан юм уу гэж асууж бид хоёрыг ичээж билээ. Би вагонд унтаж чаддаггүй гээд суугаад л байсан юм. Тэр хоёр давхарт унтах ёстой байсан ч, өөрийнхөө орыг нэг эгчид өгчихөөд өөдөөс хараад суугаад л байлаа. Шөнө дунд болж нойр ч хүрч эхэллээ. Тэр хэвтэж байснаа намайг хараад “Чи хажуугаар ороод хэвтчих. Их хэцүү харагдаад байна” гэж их зоригтой хэлж билээ. Би ч нэг “Зүгээр” гэж хэлснээ шөнө дунд нойрондоо дийлдээд сууж байтал тэр бас л “Хажуугаар хэвтчих ээ. Би хойшоо хараад хэвтчихье” гэхэд нь би шууд хажуугаар нь хэвтээд өглөө. Надад маш их таалагдаж байсан болохоор би татгалзаагүй ээ. Нэлээн хэвтэж байтал гар хөшөөд, нэг тал бараг мэдээгүй болоод нөгөө тийшээгээ харахад тэр бас яг эргээд хоёулаа хоёр биетэйгээ нүүр тулсан юм. Худлаа нүдээ аниад хэвтэж байснаа хармаар санагдаад нүдээ нээхэд тэр яг өөдөөс харж таарсан. Би өөдөөс нь харж байснаа шууд үнсээд авсан. Тэр ч бас гайхаж өөдөөс харж байснаа шууд өөдөөс үнсэлцэж эхэллээ. Гайхалтай уруул. Нимгэн ороолтоор бид хоёр толгойгоо бүтээгээд үнсэлцээд л хэвтээд байсан. Дэндүү зөөлөн янаг уруул, гайхалтай үнсэлцэл. Энэ явдал 7 жилийн өмнө болсон ч, одоо би хайртайгаа учирсан ч тэр л үнсэлтийг ердөө мартдаггүй юм. Түүний харц, үнсэлт, амьсгаа одоо ч нүдэнд харагдаж, мэдрэгддэг. Даанч би холдоод дахиж уулзаж чадаагүй дээ. Миний амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл. Өглөө нь хоёулаа бие биерүүгээ инээж хараад л, хүмүүсийн хажууд юу ч болоогүй хүмүүс шиг сууж байж билээ. (Зочин)

-Жилийн өмнөх хаврын нэг өглөө гэрлэн дохион дээр автобустай зэрэгцээд зогсож байхад нэг уруулыг олж харсан юм. 16 эсвэл 17-той болов уу гэмээр нэг хүү автобусны жолоочийн арын суудалд хойшоо хараад суучихсан, чихэвчээ зүүгээд орчноос тасарчихсан байх шиг харагдсан. Гэрлэн дохионы тэр богинохон хугацаанд харсан хэрнээ тэр уруулыг мартаагүй, магадгүй одоо ч хайсаар яваа юм байна гэдгээ би сая л мэдлээ. Цэвэрхэн, эрүүл, зөв хэлбэртэй уруулын эзэн, танихгүй танилдаа аз жаргал хүсье. (Од)

-Миний ханийн уруул. Өдөр бүр ажилдаа явахаасаа өмнө, өдөр ажлаасаа ирээд үнсэнэ, буцахдаа бас л үнсэнэ. Тэгээд орой ирэхдээ дулаахан үнсэлтээр сайхан оройг эхлүүлнэ дээ. Би үүнд л хамгийн их дуртай. (Тунгаа)

-Гадаадад байхдаа хамт дадлага хийсэн нэг мексик залуу намайг онгоцны буудал дээр гаргаж өгөөд, салах ёс хийхдээ уруул дээр чинь үнсэж болох уу гэхээр нь татгалзах юу байх билээ, “За” л гэсэн. Тэгсэн чинь тийм чийглэг хэрнээ зөөлөн жирвэгэнэсэн, бүх биеэр цахилгаан гүйж байгаа мэт үнссэн. Тэр л ерөөсөө санаанаас гардаггүй. Сонин шүү, тэдэнд ямар нэг үнсэх чадвар байдаг юм шиг. Монгол залуучууд хэзээ ч яг тэгж үнсэхгүй юм шиг санагддаг. (Зочин)

-Манай дүүгийн уруул миний харж байсан бүх уруулаас хамгийн гайхалтай нь. Яг л зурсан юм шиг, яаж тийм бүх зүйл нь таарсан гоё уруултай төрдөг байна аа. Унтаж байхдаа хошуугаа цорвойлгочихоод хөөрхөн, очоод л шууд зөөлхөн үнсчихдэг. Одоо том болцон, ичих гээд байдаг болсон байна лээ. (ххх)

-Тэр нэг хөөрхөн жижигхэн, нойтон, зөөлөн уруул. За байз, хоёр жилийн өмнө байх аа. Манай орцны үүдэнд намайг үнсэж байсан юм. Надаас дүү залуу байсаан, гэхдээ надад өөрийнхөөрөө зан нь таалагддаг байж билээ. Даанч миний найз залуу болох хэмжээнд биш байсаан. Гэхдээ л түүний тэр уруулыг одоо болтол мартдаггүй юм. (Сокорисан)

-Зузаан, бамбагар зөөлөн уруул хамгийн гоё. Франц залуутай франц үнсэлт хийсэн маань л санаанаас гардагүй юм. Анх гадаад сайхан сайхан залуустай сонирхож олон үнсэлцсээн. Гэхдээ зөвхөн үнсэлт, тэрнээс цааш хэтэрдэггүй. Харин хамгийн гоё үнсэлт бол үргэлж чиний хайртай хүнийх байдаг. Миний хамгийн дуртай уруул, хамгийн гоё үнсэлт бол ухаанаа алдан солиортлоо дурласан тэр нэг залуугийнх. (French)

-Зүүдэнд минь ирсэн тэр нэгэн танихгүй залуугийнх шиг гайхамшигтай зөөлөн, чийглэг эзэнгүй юм шиг хэрнээ уян зөөлөн тийм мэдрэмжийг бодит амьдрал дээрх цөөхөн хэдэн залуугаасаа мэдрээгүй л явна. Хэрвээ мэдрэгдвэл тэр хүнийг би зөвхөн өөрийнхөө өмч болгоно. (Сайхан зүүд)

-Миний амталсан уруул бүр дахин давтагдашгүй байсан. Гэхдээ нэг их дураараа тэр залуугийн үнсэлт санаанаас минь гараагүй л яваа юм байна. Миний хичээллэдэг байсан фитнесс клубт тэр бүжгийн багш хийдэг байсан юм. Дасгалуудаа хийчихээд нууцаар хаалганых нь наанаас сургуулилт хийж байгааг нь харахаар өөрийн эрхгүй дотор жирвэс жирвэс хийж, зүрх хурдан цохилдог байж билээ. Латин Америк бүжгийн хөдөлгөөнүүд янаг тачаангуйг ч хэлэх үү. Хэрвээ хичээлгүй үе нь таарвал би ангид нь ороод, хөдөлгөөнүүдийг нь дагаж хамтдаа хийн зүгээр л цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байсан юм. Нэг удаа тэр надад бэлхүүсээрээ ямар ч зайгүй болтлоо наалддаг нэг бүжиг зааж өглөө. “Ийм бүжгийг заавал хамтрагчтай сурдаг юм” гэж хэлж байгаа ч цаана нь байгаа хүсэл шунал мэдрэгдэж байлаа. Шүршүүрт орж, хувцсаа солиод гараад иртэл тэр намайг хүргэж өгөх гээд клубын үүдэнд хүлээж байсан. Бид хоёр олон зүйл ярилцаж орцны үүдэнд ирээд инээлдэж байтал тэр гэнэтхэн намайг зөөлнөөр бэлхүүсэндээ нааж, бүжгийн байрлал аваад хоёр тийшээ хөдөлж эхэлсэн. Хүн амьтан харж байгаа ч гэж бодолгүй бид хоёр хэдэн минутын турш орцны үүдэнд бүжиглэсэн дээ. Бүжиглэх үед түүний харц өөртөө татаж уусгах гэж байгаа юм шиг болчихдог байлаа. Яг тийм харцаар намайг харж байгаад огт санаанд ороогүй үнсэлтээр үнссэн. Салж чадахгүй бараг 5 минут үнсэлцсэн ч би нэг л буруу зүйл хийж байгаа мэт санагдаад гэрлүүгээ яараад орчихсон юм. Тэр өдөр миний фитнесстээ явсан сүүлийн өдөр байсан. Ххугацаа дуусч байгаа гэдгээ түүнд хэлээгүй, дугаараа ч солилцоогүй, тэгээд л бид ахин уулзалдаагүй. Бүжигчин хүний үнсэлт бас өөр л юм билээ. (Азуро)

-10 жилд үерхдэг байсан залуутайгаа сүүлд таараад яагаад ч юм хэд хоног уулзаж зугаалсан. Нэг нэгэндээ их л дурсамж үлдээсэн үерхэл байсан юм. Хэд хоног уулзсан хэрнээ хэн хэн нь нэгнээ үнсэх зориг хүрэхгүй л... Сүүлийн уулзалтын өмнөх өдөр “Би чамайг үнсэхийг маш их хүсч байна. Маргааш үнсэж болно биз дээ?” гэсэн мессеж ирэхэд нь “Болно оо” гэчихээд маргаашийг тэсэн ядан хүлээж билээ. Маргааш нь уулзаад баахан зугаалж орцныхоо үүдэнд үнсэхийг нь хүлээгээд удаан зогссон. Үнсдэггүй ээ, бороо ороод л, “Заза би оръё доо” гээд уруулаа уруулд нь ойртуулан шүргэлцэхэд бидний уруул үл мэдэг чичигнэж байсан. Буцаж эргээд орц руугаа орчихсон, шатаар өгсөж байхдаа ахиад түүнтэй бараг л уулзахгүй гэж бодохоор нэг л харамсалтай санагдаад буцаж гүйж гараад байрнаас холгүй алхаж байгаа түүний нэрийг чангаар дуудсан. Тэр маш хурдан гүйж ирээд, би ч өөдөөс нь гүйхээрээ нэг очиж хүзүүгээр нь тас тэврээд... Хамгийн сайхан үнсэлт. Тэр намайг нуруугаар минь тэврээд л орц руу орсон, улам халуунаар үнсэлцсэн тэр мөчид амьсгал давхцаад бидний зүрх чихэнд сонсогдохоор цохилж байсансан... ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ. (Ss)

Чиний санаанаас гардаггүй уруул -1 – ийг уншихыг хүсвэл энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(532)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ss.   2017-08-05
ter uneheer zuulun shan unseltsdeg, deer bichsen uulzalt bol surguulid yawhaas hed honogiin umnuh uulzaltuudiin daraa bolson yawdal l daa kkk.. ter oroi gertee ochood unudr shan blaa Chamg ih sanasan ahiad uulzii geel zunduu msg bichsen, bi ert yawna gsn chin yawhaas chin umnu uulzii geed ugluu 7d uulzaj suulchiin kiss hiij blaa ,,,, neere l suulchiinh bsn minii anhniii hair

Зочин: Saran.   2016-10-29
Миний ханийн уруул анх уруулыг нь хараад ямар гоё уруултай залуу вэ гэж бодож билээ ханьдаа маш их хайртай шүү чи минь охин бид хоёрынхоо бахархал юм шүү хөөрхөн охин бэлэглэсэн чамдаа баярлалаа. Охин маань чамайг маань дуурайсан хичнээн ухаалаг гэж санана. Хэдий чи минь энэ орчлонд байхгүй ч бид хоёрынхоо сэтгэл зүрхэнд үргэлж залуугаараа оршин байх болноо миний сайхан уруултай залуу минь

Зочин: Yuna.   2015-06-26
neg udaa eregtei nztaigaa sanamsargui baidlaar unseltsen yumldaa tegsen unseltsesnee neeh hoorhon harsnaa 2 heruulch uruul gejuu ugaasaa bainga herelddeg bsan yumaa ;))

Зочин: Anar.   2015-05-23
Hehe neg sanaanaas gardggui unselt sanaand orchihloo. Tr huntei taniltsaad 2dah udur bolj bsiin bn. Mnai gert uulzsn yum udurjin hamtdaa ym yarial suugaal bla. Tgeel oroi bolj tr yawah bollo bi ch gargaj uguh gd uudnd ochood tsamziin baritsn uguh gl zogsoj blaa. Tgtel ter gutlaa umsuj duusaad tsamzaa avahdaa nadruu harsnaa unsii glee bi ch hazar dr unsehiin bhdaa gj gaihaal zgsoj btal tr uruul dr min unssen. Neg tiim ugeer helhiin argaguu neeh Goy zoolhon uruultai. Udaan hemneltei unsej bsnaa gnet hurdsaal. Neg l tiim goy unselt bsn. Ter unseltiig bi hezee ch martaj chdhgi bh.. Tr hun bs suuliin udaa uulzahdaa duhan deer min udaan zoolhon gegch n unssen. Tr huniig hezee ch martaj chdhgui.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com