ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? -25

Чөлөөт цаг  | 2015 / 04 / 01

Ханна толгой дохиод: Би тэр тухай бодсоон. Ялангуяа өнгөрсөн 7 хоногт Анна намайг орхиод явах нь гэж айсандаа уйлсных нь дараа бүр ч их бодсон. Би Гредитэй ярилцах хэрэгтэй байх. Ямар ч байсан тэнд дахиад амьдарч чадахгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ Греди бид хоёр ярилцвал ямар нэг арга олж магадгүй л юм. Охидуудыг хооронд нь аль болох олон уулзуулж байх хэрэгтэй байх. Ядаж л Анна шинэ найзуудтай болж, надад илүү дасаж, итгэдэг болтол нь тэгэх хэрэгтэй гэж бодож байна.

Ханнад юу тохиолдсон бэ? -25

Жоу: Тэр болтол тодорхой цаг хугацаа хэрэгтэй шүү дээ.
Ханна: Мэднэ ээ.
Жоу: Магадгүй чамд хэзээ ч дасахгүй ч байж мэднэ. Ялангуяа эмээ дээрээ ирэхээс өмнөх амьдрал нь чиний хэлж байгаа шиг тийм ч амаргүй байсан бол бүр ч хэцүү. Хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Чи мэднэ шүү дээ.
Ханна толгой дохин: Харин тийм ээ. Шинэ газраа тохижоод, сэтгэл санаа нь арай тогтворжоод ирэх үед сэтгэл зүйчтэй танилцуулах тухай ч бодож байна. Сэтгэлээ онгойтол ярилцах надаас өөр хүн хэрэгтэй шүү дээ.
Жоу жуумалзаад: Чи ч сайн ээж болохоор шинжтэй сонсогдож байна шүү.
Ханна: Би зүгээр л нагац эгч нь.
Жоу: Тийм тийм, ээжийг нь орлохуйц нагац эгч. Охинтой уулзахаар явсан чинь тун зөв алхам байсан. Би чамд хэлсэн шүү дээ. Гэхдээ үргэлж миний зөв байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх чамд хэцүү байгаа байх л даа.
Ханна: Тийм ээ, чиний зөв.
(Тэд хөхрөлдөв.)

Жим: Анхнаасаа яах гэж тэр хөгшин өвгөнд ажлаа даалгаж үлдээснийг чинь ойлгохгүй юм. Тэр бараг бурхан гээчээс ч хөгшин байх. Машины зогсоолоос оффисын төв хаалга хүрэх гэж бараг л 45 минут зарцуулна гээч! Түүний амьдралыг бага ч гэсэн хөнгөвчлөх гэж асарч халамжилсаар хамаг цагаа бараад таарлаа. Гэтэл түүний хийдэг ажил нь зүгээр л хүний мөр мөшгих.
Ханна хойш сандлаа налан суугаад, гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээв. Жимийн хэлсэн бүхэн үнэн байлаа ч Ханнад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл нь утсаа аваад түүн рүү шидэх, эсвэл ширээнээсээ ухасхийн босч, тэнэг мангараар нь дуудан хашгичихаас минь өмнө далд ор гэж хэлмээр байлаа.
Ханна: Юуны түрүүнд Жим, чиний хэлээд байгаа тэр хөгшин өвгөн чинь даатгалын салбарт насаараа ажилласан хүн. Харин ч түүнтэй хэсэг зуур хамт ажиллаж, туршлагыг нь хуваалцаж, суралцаж авах нь чиний хувьд завшаантай хэрэг. Хоёрдугаарт, би Жоуг намайг эзгүйд ажлыг минь орлооч гэж гуйсан шалтгаан нь би тэр хүнд хэнээс ч илүү итгэдэг. Тийм ч учраас миний үйлчлүүлэгчдийг Жоутой шууд холбож байхыг би чамаас хүссэн. Гэтэл чи тэрийг сайн ойлгоогүй бололтой.
Жим: Би зүгээр л чамд туслахыг хичээж байлаа... би...
Ханна: Яасан гэж?
Жим: Би бодохдоо... Мэдээж надад сурах зүйл их байгаа. Бас цаг хугацаа ч хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэхдээ... хэсэг хугацааны дараа чи намайг зүгээр нэг ажилтнаас арай илүүгээр хараасай гэж хүссэн гэх үү дээ.
Ханна: Юу гэнэ ээ? Чи миний хамтрагч болохыг хүсээ юу?
Жим: Яг тийм. (тэр үүнийг хэлэхдээ өөртөө маш итгэлтэй сонсогдов.) Юу гэхээр... Би чиний арга барилыг мэднэ л дээ. Тушаал дэвшүүлэхээс илүү цалин нэмж, урамшуулал олгохыг боддог. Гэхдээ одоо дүү чинь чамтай хамт амьдрахаар ирж байгаа болохоор... магадгүй чамд...
Ханна: Юу гэж Жим? Энэ агентлагаас илүү цаг гаргах зүйлс нэмэгдэнэ гэж үү?
Жим: Тийм, тэрийг чинь л хэлээд байна. Ажлаас чөлөө авах шаардлага илүү их гарна, орой уулзалт товлохоос илүү гэртээ эрт харьж, хоол хийх нь чухал болно. Хүнс цуглуулах, ар гэрийн ажил, бас дүүгийнхээ хичээлд туслах гээд хүүхэдтэй эмэгтэйчүүдэд тулгардаг бүх асуудлууд ундрах болно. Ганц бие ээж боллоо л гэсэн үг. Надад итгэхгүй бол манай эхнэрээс асуу. Тэр өдрийн 8 цагийг гэрийн ойролцоох дэлгүүрт ажиллахад зарцуулаад, ажлаа тарж ирээд “жинхэнэ” ажилдаа ордог. Түүний хувьд карьер хөөх ямар ч цаг зав, боломж байхгүй. Тун удахгүй чи ч бас үүнийг ойлгож эхэлнэ. Аль нэгийг нь сонгохгүй л бол дүү чинь аль эсвэл энэ агентлаг хэцүү байдалд орох болно.

Жимийн хэлсэн бүгд үнэн байсан ч гэсэн Ханнад зүгээр л түүн рүү утсаа авч чулуудмаар санагдав. Ер нь анхнаасаа яах гэж энэ залууг ажилд авсан юм бол? гэж өөрөөсөө асуулаа. Тэр үнэхээр энэ бүх хугацаанд ийм хөгийн бодол тээсээр ажиллаж ирсэн юм байх даа? Дээрээс нь хэн хэн нь хүүхэдтэй боловч манайд хамаагүй удаан ажиллаж байгаа, ажлаа зааварчилгааны дагуу яг таг хийж чаддаг Гвен болон Каролайнаас зөвхөн эрэгтэй болж төрсөн гэдгээрээ өөрийгөө илүү гэж яаж бодож чаддаг байна аа?

Ханна: Надад санаа тавьсанд чинь баярлалаа, Жим. Хэлсэн бүхнийг чинь 3 хүүхдийн аав, 2 давхар бүтэн цагийн ажил хийдэг эхнэртэй эр хүний өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл гэж хүлээж авъя. Тийм ээ, би өмнө нь ээж байж үзээгүй. Чиний хэлж байгаа бүхэн үнэн гэдэгтэй би санал нийлж байна. Гэхдээ чамд нэг зүйл хэлэхэд, би хэзээ ч миний энгийн нэг хүсэлтийг биелүүлж чаддаггүй хүнийг өөрийнхөө хамтрагч болгох талаар бодож үзэхгүй. Чамайг яг одоо ажлаа хүлээлгэж өг ч гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл би одоо дүүгийнхээ төрсөн өдрийн бэлгийг сонгохоор дэлгүүр явах гэж байна. Тиймээс чамайг орлох хүнийг хайж, ажилд авах хангалттай цаг надад алга. Чамд хэдэн сарын хугацаа өгье. Тэр хооронд эхнэртэйгээ зөвлөнө үү, яана уу, ямар нэг аргаар өөрийнхөө гаргаж буй үйлдэлд дүгнэлт хийгээд Жоуг илүү хүндлэх, хийж буй ажлаараа хүний итгэл хүлээх зэрэг наад захын зүйлсийг суралцах талаар бодсон чинь дээр байх. Тэрний дараа бид энэ яриаг үргэлжлүүлэн ярьж болох юм. Ойлгомжтой юу?

Энэ тэнэг ярианаас болоод Ханна, унтлагын өрөөнийхөө тавилгаа цэгцлэх, ширээ, шүүгээний унасан бариулыг янзлуулах зэрэг гэрийн ажилдаа олигтой төвлөрч чадсангүй. Үдээс хойш нь дотоод засал чимэглэлийн хүнтэй уулзаж, тавилгаа үзүүлэн, Аннагийн санал болгосон хана будах өнгөний жишээг хүлээлгэж өгөөд: Би дүүгээ юунд дуртайг сайн мэдэхгүй. Би нагац эгч нь үнэн л дээ. Гэхдээ... Анна их өндөр, царайлаг, ухаалаг, спортлог, гүйх дуртай. Дараагийн пүрэв гаригт 16 нас хүрнэ. Тийм учраас би гэнэтийн бэлэг барих гээд яараад байгаа юм. Ерөнхийдөө тэр их чимээгүй, даруухан. Гэхдээ яаж яваад ийм тод улбар шар өнгө өрөөндөө сонгохоор шийдсэнийг нь би мэдэхгүй юм. Дотны найз Люси нь л тиймэрхүү өнгө сонгохоор охин байдаг юм. Өөрөө шийдсэн л гээд байгаа, мэдэхгүй ээ. Гэхдээ өөрийнх нь л амьдрах өрөө юм чинь түүний хүссэнээр л хийцгээе. Алаг толботой хар цагаанаар ханаа будна гэж шийдвэл, тэрүүгээр нь л будахаас өөр аргагүй. Одооны охид 16 нас хүрэхээрээ үдэшлэг зохиохыг хүсдэг хэвээрээ болов уу, та мэдэхгүй биз?

Орой нь Ханна Анна уруу ярилаа.

Ханна: Дахиад л би байна аа, Ханна.
Анна: Мэдэж байна аа. Урьд шөнө ярьсан болохоор чинь дууг чинь мартаагүй л байна.(инээв)
Ханна: Өө тийм үү, ашгүй дээ. Би арай ойр ойрхон яриад байна уу?
Анна: Зүгээр дээ. Харин ч би өөрөө залгах гэж байлаа. Шинэ утсан дээрээ дугаарыг чинь түргэн залгах товчлуур дээр тохируулсан юм. Тэрийгээ ажиллаж байгаа эсэхийг шалгадаг юм уу гэж бодож байлаа.
Ханна: Аан за. Тэгвэл над уруу эргээд залга даа гэж хэлээд утсаа таслан хүлээж байхдаа инээдээ барьж чадахгүй хөхөрч суутал утас нь дуугарлаа: Байна уу?
Анна: Ажиллаж байна. Одооноос эхлээд та надаас ганц товчлуурын л зайтай боллоо.
Ханна: Аан сайхан л сонсогдож байна. Гэхдээ өөрөө хэн билээ?
(хоёул хөхрөлдөв.)
Хэдэн өдрийн дараа Анна залгаад: Өнөөдөр сургууль дээр чинь юу болсон? гэж надаас асуудаа гэв.
Ханна: Анна, сургууль дээр чинь өнөөдөр юу болов?
Анна: Кел намайг төгсөлтийн үдэшлэгт хамт явахыг урьсан.
Ханна: Хөөх тийм үү. Гэхдээ үнэнийг хэлэхэд би ингэнэ гэж таамаглаж байсан. Чи тэгээгүй гэж үү?
Анна: Би ингээсэй гэж хүсч байсан л даа. Гэхдээ аав нь...
Ханна: Өө тийм, би мартчихаж. Тэр асч буй гал түймэр дундуур гүйгээд, аавынхаа эсэргүүцлийг үл тоон чам руу зориглон очсон байна шүү дээ. (Ханна өдөр ирэх тусам Келд сайн болж байлаа. Тэр хүү Ханнад хэн нэгнийг үргэлж санагдуулдаг юм.)
Анна: Кел энэнээс болоод илүү хэцүү байдалд орчих болов уу? Хэрэв тийм бол би зүгээр татгалзсан нь дээр байх, тийм үү? Ханна хөгжилтэй инээмсэглээд: Греди Стидмений талаар бүү санаа зов, хонгор дүү минь. Яадаг ч байсан энэ асуудал дээр бол бүр ч хэрэггүй. Хэрэв тэр үүнээс болоод Келд хатуурхдаг юм бол надад тэр дор нь хэлээрэй.

Энэ яриа Ханнад олон жилийн өмнө сургууль дээр Греди түүн рүү жуумалзан хараад инээмсэглэн тэвэрч байсан тэр өдрийг санагдууллаа. Тэр хоёрын талаар хэдэн тоглоомын үг чулуудсан найзынхаа нүүрэн дундуур нударга буулгаж, газар унагачихаад Греди Ханнагийн гараас хөтлөөд явж байсан нь санаанд оров. Хэчнээн хайр хүрэм энхрий байсан талаар нь үүнээс цааш бодох шаардлага одоо байхгүй тул ингээд энэ бодохоо больё. Ямар ч байсан Келийг ямар нэг байдлаар буруутгах юм бол тэр өдрийн талаар сануулах юм шүү гэж Ханна бодлоо.

Ханна баасан гарагийн өглөө ажлаараа дайрч Жоуг тэврэн баяртай гэж хэлээд, даваа гарагийн өглөө эрт сэргэлэн цовоо, ажил дээрээ уулзацгаая гээд гарлаа. Тэр дороо Рипли рүү жолоо мушгин өдрийн халуун эхлэхээс өмнө хавчуургатай талх, колагаа авч амжив. Тэндээсээ шууд Аннагийн сургууль дээр очиж, сургуулийнхаа гадаа ангийнхаа охидууд болон дасгалжуулагчтайгаа ярилцаж байхад нь олж очоод цочоох санаатай алсаас сэмээрхэн дөхөж байтал охин түүнийг олж хараад инээмсэглэв. Ханна хариуд нь гараа даллаад, амжилт гэсэн дохио болгож эрхий хуруугаа гозойлгов.

Наад дохио чинь “Сайн байна” аль эсвэл “бүх зүйл хэвийн” гэсэн санаа агуулж болох юм гэж гэнэт ард нь Греди дуугарлаа.
Ханна: Энд юу хийж яваа юм бэ? Хүн цочоочих юм.
Греди албаны биш энгийн хувцастай зогсож байлаа. Ханна руу дөхөж ирээд: Үгүй ээ яахав, энд нэг их үзэгч байхгүй болохоор залуу хүмүүсийн спортыг хөгжөөн дэмждэг юм уу гээд л.
Ханна: За тэгвэл би Аннад ямар дохио үзүүлвэл илүү тохиромжтой талаар зөвлөөч!
Греди: Хоёр хуруугаа зөрүүлээд амжилт хүсч болно. Гэхдээ зөвхөн хоёр хуруу шүү. Бүх хуруугаа зөрүүлэх нь амжилтын эсрэг санааг илэрхийлнэ.
Ханна: Чи наадхаа армид заалгасан уу?
Греди хөгжилтэй инээгээд: Аав хүний хувьд сурах хэрэгтэй болсон гэх үү дээ. Хуучин эхнэр маань хорвоог орхих үед манай хүүхдүүд маш их мухар сүсэгтэй, эмзэг болцгоосон юм. Намайг цагдаагаар ажиллаж эхлэхэд тэд тийм ч таатай хүлээж аваагүй. Тэдэнд миний ажил их эрсдэлтэй санагдсан хэрэг л дээ. Тэгээд Люси намайг ажлаасаа эсэн мэнд ирэхийг билэгдэж энэ амжилтын дохиог зааж өгсөн юм. Гэхдээ яагаад ч юм өдий болтол надад үйлчлээд л байдаг юм даа.

Ханна гараа өндөрт өргөөд, Аннагийн зүг хоёр хуруугаа өргөн зөрүүллээ. Анна хариуд нь инээмсэглээд амандаа “баярлалаа” гэж байгаа нь харагдав.

Греди: Зайдастай талх идэх үү?
Ханна: Үгүй ээ, баярлалаа. Юм идэхэд дэндүү догдолсон байна. Түрүүн би зүгээр л муураад уначихгүйн тулд хүчээр юм идсэн.
Греди: За за, тэгвэл би тийшээ явчихаад эргээд ирье. Манай хүүхдүүд миний түрийвчийг л хүлээгээд байх шиг байна.

Ханна Люси, Кел, Жигнэмэг нарын зогсож байгаа зүг харвал, тэд Гредиг өөрсөд рүү нь зүглэхийг хармагцаа дэлгүүрийн гадаах дараалалд дөхөн зогслоо. Греди тэднийг дэндүү сайн мэдэх ажээ.
Талбай дээр байгаа Анна уруу эргэн харвал, сунгалтын дасгал хийж байв. Анхаарал нь зөвхөн хийж байгаа зүйлдээ төвлөрсөн гэдэг нь илт. Ханна түүнийг өлсөж байх вий гэж нэг санаа зовсноо, өөрийгөө хүчлэн байж энэ бодлоо зогсоов. Тэр одоогоор Аннагийн тухай бүгдийг мэдэхгүй ч гүйдэг хүнийхээ хувьд өөрийнхөө биед хэрхэн анхаарал тавьдагийг нь маш сайн мэднэ. Мэдээж тэр энэ талаар тооцоолсон нь гарцаагүй. Гэдэс нь гүйхэд саад болохуйц дүүрэн биш, гэхдээ түрүүлэхэд нь хүрэлцэхүйц хэмжээгээр хооллосон байгаа гэдэгт нь итгэлтэй байлаа.
Ингэж бодмогцоо тэр суудал дээрээ санаа алдан, олон жил хүүхэд өсгөсөн, хүүхдийнхээ занг сайн мэддэг ээж аятай суулаа. Яг л Греди хүүхдүүдээ мөнгө өгөхийг хүлээж байгааг нь алсаас хараад мэддэгтэй адил. Иймэрхүү жижиг гэмээр зүйлүүдийг хэлүүлэлтгүй гадарладаг болсноо сая л анзаарав. Маш энгийн, мэдээжийн гэмээр зүйлс. Гэхдээ түүнд өмнө нь өөрөөсөө өөр хэний ч тухай ингэж бодох, таамаглах, санаа зовох шаардлага гардаггүй байлаа. Энэ тухай бодмогцоо сэтгэлд нь нэг л таатай мэдрэмж төрж, дүүрээд ирэв.
Аннагийн анхаарлыг сарниулахгүй гэсэндээ талбай руу тасралтгүй ширтэхээ азнаад нөгөө хэдийгээ суудалдаа ирж суухыг хүлээн, ажиглав. Жигнэмэг, Ханна болон Люси хоёрын голд сууж, Греди, Кел хоёр тэдний арын эгнээнд суулаа.

Ханна: Хэдүүлээ доошоо бууж, тэнд байгаа эцэг эхчүүд шиг хашаа уруу дөхөх үү?
Жигнэмэг: Хүсвэл тэгэж болно шд. Гэхдээ эндээс уралдааны явц илүү тод харагддаг юм. Тэнд байгаа хүмүүс холын харайлт хийх хүмүүсийг харах гэж дөхсөн байгаа байх.
Ханна: Анна надад үсэрч, харайх тухай юу ч хэлээгүй дээ.
Жигнэмэг: Тэр харайхгүй ээ. Зүгээр л ийм урт хөлтэй болохоор харайвал амжилт гаргах магадлалтай шүү.
Кел найз уруугаа дургүйлхсэн харц чулуудсан боловч Жигнэмэг анзаарсангүй үргэлжлүүлэн: Ер нь миний бодлоор амжилт гаргахыг хүсвэл хамгийн сайн чаддаг зүйлээрээ л дагнан хичээллэх хэрэгтэй. Гүйлт харайлт зэрэг олон төрөлт тэмцээнд өөрийгөө сорихыг хүсвэл тэр хэмжээний илүү хичээл сургуулилт шаардлагатай болно. Тэгвэл маш их ядарч цуцна шүү дээ. Зарим хүүхдүүд олон юм зэрэг оролдоод хүчээ тарамдаж байгаа л харагддаг юм. Миний бодлоор бидэнд хичээлийн хажуугаар чөлөөт цаг тийм ч их гардаггүй болохоор нэг зүйлдээ л тууштай үнэнч цагаа зарцуулсан нь дээр.
Ханна: Аан тэгэхээр Анна холын зайн гүйлтэд л анхаарлаа хандуулдаг байх нь.
Жигнэмэг толгойгоо дохиод: 1600м болон 3200м, заримдаа 4*800 ч гэж хэлдэг. Анна үргэлж ямар нэг зүйл араас нь хөөж байгаа мэт гүйдэг. Маш хурдтай. Гэхдээ ойрын зай түүнд хангалттай байдаггүй бас өөрийгөө холын зайнд илүү сайн хурцалдаг.
Люси: “Чамд ер нь мэдэхгүй юм гэж байна уу?”гэж Жигнэмэгийг мөрлөнгөө инээмсэглэн хэлээд: Энэний ээж нь сэтгэл зүйч болохоор заримдаа ингээд мэдэмхийрч яриад салдаггүй юм. Анна зүгээр л гүйх дуртай болохоор гүйдэг. Гүйх үедээ тэр жаргалтай байдаг. Бүх л хүн ямар нэг зүйлд сайн байдаг, Аннагийн хувьд тэр зүйл нь гүйлт.
Ханна: Чи юунд сайн бэ, Люси?
Люси мөрөө хавчаад: Сайн гэчихээр зүйл алга шив дээ.
Ханна: Үгүй байх аа.
Люси: Нээрээ, надад сайн зүйл байхгүй ээ. Аан та миний хувцаслалтыг хэлээд байна уу?
Ханна: Яг ч тийм биш л дээ.
Люси: Хувцаслах хэв маягаас маань өөр надад бусдаас онцгойрч, илүү сайн хийж чаддаг зүйл байхгүй ээ. Би зүгээр л дундаж.
Ханна: Миний хэлэх гэж байгаа зүйлд дургүйцэхгүй байх гэж найдаж байна. Миний бодлоор чи үнэнийг хэлэхдээ сайн. Тэрнээс гадна чи маш сайн найз. Энэ бүхэн чамайг онцгой болгодог. Сайн найз байна гэдэг хүн бүрийн хийж чадах зүйл биш. Чи энэ тухай одоохондоо сайн мэдэхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ чам шиг үнэнч, тууштай хүн энэ хорвоод ховор шүү.
Люси хариу хэлсэнгүй. Ханна бага зэрэг арагш налан суугаад охиныг чимээгүй ажиглав. Харц нь бага зэрэг доош буусан агаад бодлогошронгуй харагдлаа.
Греди араас нь Ханнагийн мөрөн дээр гараа тавилаа. Санал нийлсэн, талархсан, дулаан дотно байдал мэдрэгдэв. Ханна мөрөө бага зэрэг хөдөлгөн, суудлаа засангаа түүний гарыг мөрнөөсөө авав.

Ханна: Яагаад тэд ингэж зогсож байгаа юм бэ? Зарим нь арай урд байрлалтай байх юм. Тэд арай удаан гүйдэг болохоор тэгэж зогсож байгаа гэсэн үг үү?
Энэ удаа Греди хариулав. Өвдгөө түшин, урагш болж суугаад, мөрөн дээгүүр нь: Тэд урд хойно зогсож харагдаж байгаа ч гэсэн гүйх зай нь ижилхэн. Уралдаанаас өмнө хэн, аль тойрогт гүйхээ шодож зоос шиддэг юм. Гэхдээ чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Тэр богинохон улаан үстэй охиныг харж байна уу? Нэрийг нь Труди гэдэг юм. Тэр Анна шиг хурдан биш ч гэсэн холын зайн гүйлтэд маш сайн бэлтгэгдсэн. Ихэнх уралдаанууд өглөө эрт нэг, үдээс хойш нэг гэсэн байдлаар явагдаж дүнгээ гаргадаг бол энэ удаагийнх нэг дор гэдгээрээ онцлог. Анна хурдан ч гэлээ Труди хүчээ зөв хуваарилж чаддаг болохоор түүнээс дутахааргүй сайн. Анна эхний тойрог дээр биеэ халаагаад хоёр дахиас нь хурдаа авч эхэлдэг. Мэдээж боломж гарвал сургуулийн рекордыг эвдэх зорилготой байгаа.
Ханна: “Тэгэлгүй яахав.” гэж хэлээд хэзээ хамгийн сүүлд ингэтлээ догдолж байснаа санах гэж хичээв. Бас гарах үр дүнгийн талаар ийм өөдрөг, итгэлтэй байснаа бодлоо. Үүнээс өмнө Жоугоос өөр хэнд ч тэрээр ингэж зүрх сэтгэлээсээ итгэж байгаагүй юм байна.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

1. Бид энэхүү Mary Kay McComas - ын зохиолыг бага багаар орчуулан та нартаа хүргэж байгаа.
Хэрвээ бүрэн эхээр нь, англи хэл дээр уншихыг хүсвэл ийм ном байдаг шүү. Amazon.com, Goodreads.com сайтууд дээр байна лээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com