ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүд бид л ухаантай, хил хязгаартай байх хэрэгтэй

Миний амьдрал  | 2015 / 03 / 28

Сайн байна уу? Хүндэт Гоолингоо минь.
Түүнийгээ одоогоос 4 жилийн өмнө анх харж байжээ. Юу ч бодоогүй юмдаг. Энгийн л нэг туранхай, ажилсаг өө хэлсэн хүнд хэт их ярьдаг гэмээр жирийн л нэг залуу байсан сан. Гадаадад магистраа хамгаалаад ирсэн, будаг нь ханхалсан эрч хүчтэй нэгэн байхад би гэдэг хүн өөрийн босгосон амьдрал эр нөхөр, үр хүүхдээсээ өөрийг огт бодолгүй 10 жил болсон байж. Бусдын л адил эх орондоо ирснийхээ дараа байр сууриа олох гэж хэрэндээ л зовсон. Нөхөр минь хуучин ажилдаа буцан орж би ч шинэ ажилд ханцуй шамлан орсон билээ. Одоо бодож байхад нөхөр минь эзгүй байх үе, ажлын хүнд ачаалал, үр хүүхдээ зохицуулах гэж ганцаараа хичээж байсан тэр л үед гэнэ гэнэхэн тэр хүн гарч ирж надад хань болдог байж.

Бүсгүйчүүд бид л ухаантай, хил хязгаартай байх хэрэгтэй

Нэг жилийн өмнөөс гэнэтхэн нүд минь нээгдэж түүнийг учиргүй их санаж, мөрөөдөх болсон юм байна. Бүсгүй хүний ганцаардал гэдэг өр зүрхэнд хүч түрэн орж ирсэн хэнийг ч хүлээн авахад бэлэн болгодог юм билээ. Түүний намайг хүсч шунасан харц, эмэгтэй хүнтэй хэрхэн харилцаж, хэрхэн түүнд орон зай өгч, хэзээ хүч түрэн орж ирэхээ мэддэг харилцаанд нэг л мэдэхэд ихээр татагдаж эр нөхрөө тэсч ядан хүлээдэг минь зугуухан багасаж ирсэн. Тэгж тэгсээр нэг л өдөр дуусгана даа гэж бодож явсан харилцаа маань зугуухан гүнзгийрч нэгэн нартай сайхан өдөр бид хоёр хамтдаа өглөөг угтсан даа. Хямдхан буудлын өрөөнд түүнийг орхиод гэр рүүгээ яарахдаа би өөртөө хамгийн ихээр гутарч байлаа. Утасны дуудлага түүний дугаараар дүүрч би гэдэг хүн гэр бүл үр хүүхдээсээ бага багаар өөрийгөө татан авч байгаагаа гэнэт ухаарч энэ бүхнээс айн болгоомжилж, өөрийн өдий хүртэл босгосон амьдралын үнэ цэнийг илүү их хайрлан харамлах болсон.

Эр нөхрийн минь намайг гэсэн хайр илүү хүчирхэгжсэн нь хамгийн эгзэгтэй үед гэр бүлдээ үнэнч үлдэх шийдвэрт минь нөлөөлсөн юм. Гэр бүл гэдэг ямар үнэ цэнэтэй бас миний хамаг л сайн сайхан цагаа өнгөрөөх ёстой газар болохыг илүү ухаарч, би өөрийгөө татан авч чадсан. Үүндээ ч хязгааргүй баярладаг. Одоо би гэр бүлээ илүү аз жаргал, гэгээн дурсамж дүүрсэн газар болгохоор хичээж байна. Нөхөр минь дуусдаггүй ажилдаа эргэн явах үед дахиад л ганцаардалтай нүүр тулдаг ч өөрийн гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсаагүй. Хүний нөхрийн халуун өврийг эгээ адилхан бүсгүйгээс дахин хэзээ ч булааж чадахгүй. Энэ бүхний гэсгээл надад биш гэхэд үр хүүхэд дээр минь буух боломжтойг эртхэн дээрээ ухаарсандаа Бурханд баярлана.

Бүсгүйчүүддээ захиж хэлэхэд гэр бүл эр нөхрөөсөө удаан хугацаагаар хэзээ ч битгий холдож байгаарай. Өөрийг чинь шуналын нүдээр, дурлалын нүдээр өөр ер нь юуны ч бай нүдээр харж, гэтэж байдаг эрчүүд дүүрэн байгаа. Энэ тэдний буруу биш харин бид л ухаантай, хил хязгаартай байх хэрэгтэйг сайн ойлгосон.

Монголын минь гэр бүлүүд эрүүл, бүтэн байж үр хүүхдийн маань цовоо инээд гэр бүлийн салалт гэх хар мананд хэзээ ч бүү тасраг.

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(723)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Onon.   2015-05-30
мундаг ухаалаг эмэгтэй байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com