ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Бууз бид хоёрын өнгөрүүлсэн 20 жил

Том том бууз, тогоо дүүрэн буузтай холбоотой хөгжилтэй явдлуудаа эргэн дурсацгаая. Битүүний өдрөө инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.

Асуулга: Бууз бид хоёрын өнгөрүүлсэн 20 жил

1. Зүүдэлсэн гээд бодчихъё
Тээр нэг жилийн битүүний өдөр аав ээж бид гурав үүрээр босоод орой 5 хүртэл бууз хийв ээ. Цагаан сарын бэлтгэлээ нэлээн оройтуулж хам хум эхлүүлсэн нь тэр юм. 1000 буузны ард гарчихаад, идээгээ засч, салатаа зуурчихаад “За, битүүлэх арай болоогүй байна аа” гээд дутуу нойроо нөхөхөөр гурвуулаа орон дээр тэврэлдээд хэвтсэн нэг мэдтэл унтаад өгчихөж. Гурвуулаа зэрэг сэрээд цагаа харсан чинь шөнийн 11 цаг болчихсон байв. “Өө, битүүлэх оройтлоо” гээд хам хум босч балкон руугаа гартал бууз маань байдаггүй. Гурван нойрмог амьтан балкон дээрээ нүдээ нухаж баахан эргэлдэв. Унтах зуураа буузаа хулгайд алдсанаа ойлгочихоод, ширээнийхээ ард гурван биенээ дэмий харж баахан суулаа. Тэгсэн аав “За за, сайхан бууз хийж байна гэж зүүдэлсэн гээд гурвуулаа бодчихъё” гэдэг үгээр төгсгөөд гурвуулаа салат идэж битүүлсэн дээ. Салатаа халбагадаж, амандаа хийж байхдаа ямар ч утгагүй баахан инээж билээ. /23 настай А/

2. Хадам ээжийн халуухан бууз
Хэдэн жилийн өмнөх цагаан сараар би гэргийнхээ гэрт анх удаа зочлохоор болов. Хадам аав ээж хоёр намайг сайхан хүлээж авсан ч, цаанаа л нэг сандраастай, гар байнгын салгалаастай. Энэнээс болж дээлийнхээ хормойг хэд сайн майонезтай хутгаж аваад, дотроо уур хүрч байсан ч гаднаа “Ээжийн салат хормой мялааж байна” гэж худлаа инээчихээд сууж байв. Хадам ээж жигнүүрээс бууз гарган урд тавихаар нь маасайсан чигээрээ нэг томыг аваад амандаа хийтэл нэг л биш ээ. Аймаар хурц, гашуун, халуун амт. “Буузыг нь заавал идэх ёстой” гэж дотроо хатуу сануулаад нүдээ анин том том зажиллаа. Аман дотор бараг түймэр гарч байна. Духнаас хөлс, нүднээс нулимс гараад иртэл ээж “Миний хүү яасан, тийм муухай амттай байна уу?” гэхээр нь “Баярласандаа л уйлсан юм” гэж хэлээд ахиад зажиллаа. Тэсэхийн аргагүй муухай амттай болохоор нь гахаад гаргатал аав ээж хоёр “Миний хүү чинь азын халуун чинжүүтэй бууз амандаа хийчихсэн байна ш дээ. Бушуухан гаргахгүй яасан юм” гээд баахан шоолсон доо. Тэрнээс хойш цагаан сараар очих болгондоо “Хадам ээжийнхээ халуухан буузыг иднэ ээ” гэж томордог болсон. Манай хоёр ч тоглоом шоглоом хийх дуртай хөгжилтэй хүмүүс байдаг юм. (28 настай Ч)

3. 3 хүний сэтгэл шингэсэн бууз
“Бууз ажиллагаа”-ны үеэр олон инээдтэй юм болно оо. Би мах амтлахдаа үнэн авьяасгүй. Тэгээд нэг удаа махаа татчихаад саванд хийж таглаад, түр найзтайгаа уулзахаар гарахдаа “Би махаа татчихсан. Хэн нэгэн нь амтлаарай” гэж хэлчихээд гарч гүйв. Орж ирэхэд мах амталчихсан нь илт байв. Шууд л хийж эхлэв. Эхний буузны амтыг үзэхээр жигнээд амстал аймшигтай шорвог байна. “Хэн амталсан юм?” гээд уурлатал дүү маань “Би” гэж байна. Яасан их давс хийдэг юм гээд донгодож байтал эмээ цаад өрөөнөөс орж ирээд “Эмээ нь амталсан ш дээ” гэдэг юм байна. Тэгсэн эгч нойлийн өрөөнөөс гарч ирснээ “Хүүе, би бас амталсан ш дээ” гэж авсан. Бүгдээрээ л бусдыгаа хийхгүй залхуураад мартчих байх гэж бодоод, санаачлагыг гартаа авсан нь тэр юм байж. Гарын таван хуруу шиг гээд дараа нь бие биенийгээ шоолж баахан инээсэн дээ. (24 настай С)

4. “За дахиад амсъя”
Манайх хүү үеэл олонтой. Нэг удаа эхнэрүүд бүгд өндөр ээжийн буузыг хийнэ гэж яваад, залуучуудыгаа битүүн, шинийн нэгний бууз хийлгэхээр үлдээлээ. Заавал эхнэрийн гарыг харахгүй, гялалзуулна гэцгээгээд бүгд ханцуй шамлан буузаа хийв ээ. Цагийн дотор 5-уулаа 100 бууз хийгээд амталгаа хийхээр болж 20-ийг нь жигнэж идэв. “Аа, янзтай байна” гээд сороод идэцгээгээд л байлаа. Цадсаныхаа дараа дараагийн буузандаа орж, цагийн дотор 60-ыг хийлээ. Тэгснээ тэссэнгүй ахиад л амсъя гээд 20-ийг нь жигнээд идчихэв. Орой эхнэрүүдийг гэрт ирэхэд 300 буузны материал үрж хийгдсэн 180 царай муутай бууз, шүлсээ гоожуулан унтаж буй том хар юмнууд угтсан юм даа. Нас биед хүрсэн том залуучуудад буузаа битгий найдаж үлдээж байгаарай, эхнэрүүд ээ. (32 настай Ж)

5. Эмээгийнхээ буузыг эгнээгээр нь алдсан нь
Эмээг амьд сэрүүн байхад манай нагац нар буюу ээжийн талынхан маань бөөнөөрөө нийлж байгаад л цагаан сард нь бэлдэж, бууз салатаа хийдэг байлаа. Эмээ маань Багануурт амьдардаг, нагац нар болон манайх бүгд хотод байдаг болохоор битүүний өмнөх өдөр хавьцаа бүгд Багануурт цуглараад хийцгээнэ. Жилд цөөхөн удаа тэгэж бөөнөөрөө цуглардаг болохоор их л хөл хөөр болж, шөнийг нойргүй өнгөрөөхөд тийм ч хэцүү биш байдаг байсан. Харин нэг цагаан сараар надтай нийлээд 4 хүүхдүүдийг хөлдөж байгаа буузыг мануулахаар болж нэг маань шинэхэн авсан нохойгоо дагуулаад хамт гарцгаав. Бөөнөөрөө зогсоод ярьж байгаад нэг харахаар л буузнууд нэг нэгээрээ алга болоод байв. Гадаа харанхуй байсан болохоор бид ч хэрэндээ айж, сүүлдээ орилолдож эхлэв. Ээж аавууд маань гэрээс гарч ирээд юу болсон бэ гээд л бид нар баахан айчихсан хүмүүс тайлбарлаад л. Тэгээд сүүлд нь юу болсныг сонсоход нөгөө дагуулж гарсан нохой маань авч идээд байсан байна лээ шд. (25 настай Э)

Харин чамд ямар хөгтэй явдлууд тохиолдож байсан бэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(508)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com