ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилсэг санаа №48

Одоогоос хоёр жилийн өмнө дэлхий сөнөх тухай яриа хаа сайгүй гарч байжээ. Зарим нь “Хүүхдийн тоглоом” гээд итгээгүй, зарим нь итгээгүй ч эвгүйцэн хүлээж авсан, харин цөөн хэд нь үнэн голоосоо итгэж хотоос зайдуу хашаа, байшин худалдаж авсан байх жишээтэй. Тэрхүү итгэгсдийн нэг нь манай авга ахынх учир ийм итгэлтэй ярьж байгаа юм л даа.

Шинэ жилсэг санаа №48

Мэдээж ахын маань авсан хашаа, байшин түүнд хэрэг болоогүй. Цагаан сараар очихдоо энэ тухай нь ярьж “цаашлуулах” гэтэл авга маань “Харин ч хэдэн жил авч чадахгүй байсан лагерийн асуудлаа сарын дотор шийдсэн хэхэ” гээд хээвнэг ч гүй инээж сууна лээ. Дэлхий сөнөөгүй нь нээрээ ямар их аз вэ, тэ?

Өнөөдрийн шинэ жилсэг санаа бол энэ хорвоогийн тоосыг өглөө босоод л хөдөлгөх хувь заяатайдаа талархан үргэлж сэтгэлээ илэрхийлээд байж чаддаггүй нэг хүнд “Баярлалаа” гэж хэлэх юм. Хэн ч байж болно. Хүүхдийн чинь цэцэрлэгийн багш, ажлын чинь цэвэрлэгч эгч, компьютерийг чинь байнга, бас үнэгүй засаж өгдөг цайлган зантай ажлынхаа залуу гэхчлэн жагсаалт урт үргэлжилнэ. Тиймээс нэгийг нь сонгоод талархлын үгстэй мэндчилгээ бичээд цүнхлээрэй. Ард нь “Удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе!” гэж хавсаргахаа мартав аа, хөөрхөн өө...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  
Өмнөх мэдээлэл
Шинэ жилсэг санаа №47
Дараах мэдээлэл
Шинэ жилсэг санаа №49

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(800)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com