ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нөхөртэйгөө сээтэгнэсэн өдрүүд минь

Хайр & секс  | 2014 / 10 / 22

Нөхөр бид хоёр нэг гэрт орсноос хойш хорин гурван жил болж байна. Бидний хайр дурлал одоо ч гал халуунаараа л байгаа. Магадгүй энэ миний хэтэрхий шулуун бас эрх аашнаас болдог байх. Дөч гарсан ч гэсэн би ор хөнжлийн ажил дээр хэзээ ч сэтгэлээр унаж байсан удаагүй. Найз хүүхнүүдтэйгээ уулзаж энэ сэдвээр яриа өрнөх үед бүгд л зовлон тоочих нь хэцүү санагддаг. Гэхдээ би тэдэнд юу ч зөвлөж чаддаггүй. Буруугаар ойлгогдохгүйн тулд бараг л худал инээсээр байгаад таардаг даа.

Нөхөртэйгөө сээтэгнэсэн өдрүүд минь

Харин сүүлийн үед яг л найз хүүхнүүдийн маань хэлдэг шиг бид хоёрын харилцаа бага зэргийн уйтгартай болж эхэллээ. Ажил гэр хоёрын дунд яг гацчихаад өдөр бүр нэг л зүйлээ давтаад байгаа юм шиг надад санагдаж өөрийн эрхгүй шинэ зүйл хүсээд байгаагаа ойлгов. Тэгээд гэнэтхэн л ичиж санаа зоволгүйгээр томчуудын сэтгүүл худалдаж аваад орондоо тухлаад эргүүлж суутал нэг хүүхний нөхөртэйгөө сээтэгнэж өөрийгөө зугаацуулсан сонирхолтой түүхийг уншаад туршиж үзмээр санагдсан юм. Та нар намайг гайхаж магадгүй. Би чинь хорь хүрсэн нэг хүүтэй одоо өсвөр насан дээрээ яваа бас нэг охинтой намба суусан эх хүн. Гэхдээ л амьдралд уйтгарлаж, сэтгэлээр унаж, нөхрөө өөрөөсөө залуу хүүхэнд ор хөнжлийн ажлаасаа болж алдах хүн би яавч биш. Тийм болохоор л тэгж яваа үе тэнгийн хүүхнүүддээ аль болох шинэ зүйл туршиж тэднийг гайхшруулж бай гэж хэлдэг юм. Тиймээс өөрөө ч гэсэн иймэрхүү асуудалд ичиж санаа зовоод нүүрээ нуун бодож төсөөлөхөөс илүү шууд л хэрэгжүүлж үздэг зантай. Харин энэ туршилтын дараагаар нөхөр бид хоёрын сексийн харилцаа дахиад л оргилж эхэлсэн гэдгийг дуулгамаар байна.

Эхлэл
Би түүний цахим хаягруу хүчтэй довтолж эхэлсэн. Насанд хүрэгчдийн зураг эсвэл түүнийг хоргоосон захидал илгээх болсон. Нөхөр маань гайхаж аль болох “Хань нь ажилтай байна” эсвэл “Дараа тухтай болъё” гэсэн хариулт илгээж байлаа. Эхэндээ миний дургүй хүрч байсан ч би шинэ зүйл туршиж байгаа учраас нөхөр маань гайхаж байх нь аргагүй гэж бодоод тоохгүй байж, хариу захидал илгээхдээ хүртэл өдөөн хатгалгаа зогсоогоогүй шүү. Сүүлд илгээсэн захидлаасаа сонирхуулахад.
- Миний хань хайрынхаа ажилд саад болоод байна. Дараа болж болохгүй юу?
- Хэзээ нэгэн өдөр би чамайг ажлын өрөөнд чинь торон дотоожтой хүлээж байвал яах вэ?
- Миний хань юу л яриад байна даа
- Уулзалтын өрөөний ширээрүүгээ хар даа! Миний том өгзөгийг даахаар харагдаж байна уу?
-  Мэдээж хангалттай даана.
- Тэгвэл би яг одоо торон дотоожоо өмсчихсөн яваа...

Шинэ туршилт
Би гар утасруу нь довтолгоо хийсэн. Түүнд хамгийн их таалагдсан нь энэ гэсэн шүү. Нөхрийнхөө цайны цагаар нь залгасан. Уг нь аль болох л түүндээ төвөг удахгүй байхыг хичээсэн юм. Мэдээж би түүнд өөрийнхөө ажлын өрөөнд суугаад ажлаа хийж байгаа талаарх тайланг тависан. Нөхөр маань ч адилхан хийсэн хэлэлцээрийнхээ талаар ярилаа. Бараг л яриа дуусахын алдад:

“ Миний хань сайн сонсоорой би их чухал зүйл хэлэх гэж байна. Юу ч хэлэлгүй зүгээр л сонс. Өглөө гэрээсээ гарахдаа би дотоожгүй гарсан. Бас чиний дуртай торон хээтэй хөхөвчийг зүүсэн. Бас би яг одоо өрөөнийхөө хөшгийг буулгаад, хаалгаа цоожлоод сууж байгаа учраас маш их халууцаад байна. Ямар нэг зүйлээ тайлах хэрэгтэй. Дээрээс нь эхлэх үү, доороос нь уу? банзалаа тайлаад нүцгэн үлдэх үү, цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлах уу?” түүний амьсгаа давхцаж байгаа нь маш тод сонсогдоно. Тэр удаан бодсоноо
- Доороос нь эхлэ. гэж хэлсэн дээ.

Мэдээж цаашаа хэр хол явсан нь бидний нууц ямар ч байсан би эхлүүлж чадсан. Үргэлж ажил яридаг утас тэр өдөр бараг л амь орсон байх. Одоо нөхөр маань намайг залгах үед бараг л догдлоод байгаа юм шиг мэдрэгддэг.

Хөгжилтэй байхаа мартахгүй шүү
Би үнэхээр дэггүйтэж чадсан. Гэхдээ намайг бүү шоолоорой! Учир нь энэ хэсэг үнэхээр инээдтэй. Би өөрөө ч одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Хүнсээ цуглуулж явтал өөрийн эрхгүй нүдэнд нөгөө юмны /чи мэднэ дээ/ хэлбэр дүрстэй ижилхэн зүйлс харагдаад болдоггүй. Амралтын өдөр байсан учраас нөхөр маань найзуудтайгаа ууж суухаар гарсан байлаа. Би тэсэлгүй нөхөрлүүгээ хийсэн бичлэгээ илгээчихсэн. Миний хийсэн бичлэгийн гол дүрд гадил, өргөст хэмх, хулуу, тоглосон. Нэг дэггүйтсэнийх эцэст нь хүрмээр санагдаад секс барааны дэлгүүрээс бас бичлэг хийчихсэн юм. Гэхдээ миний гарнаас өөр зүйл тэнд огт харагдаагүй. Тэгээд бичлэгийнхээ араас “Чинийх илүү том” гэсэн үгтэй мессэж илгээсэн. Харин манай хүн найзуудтайгаа хамт сууж үзсэн бололтой. Найзууд нь түүнийг баахан магтаж миний ямар халуухан хүүхэн талаар амаа халтал ярьж суусан гэсэн. Үнэхээр ичмээр санагдсан. Тэгсэн нөхөр маань “Харин ч бахархам” гээд байдаг юм даа. Би уг нь тэр бичлэгийг устгасан гэхдээ нөхөр маань өөрийнхөө утсанд кодлоод хадгалчихсан болохоор тэрийг л устгаж чадаагүй байгаа.

Өөр газарт
Ажлаас эрт ирээд хоолоо хийж суутал гэнэтхэн нөгөө сэтгүүл дээр уншсан зүйлээ саналаа. Тэнд бичсэнээр бол хүүхэн нөхөртэйгөө хаана ч хамаагүй хийх санаачлагыг өөрөө гаргаж чаддаг гэнэ. Тэгвэл яагаад би чадахгүй гэж. Тэгээд ч залуу байхдаа найз залуутайгаа зочид буудалд хонож үзэхийг би хүсдэг байсан. Одоо ч тэр хүслээ биелүүлэхэд оройтоогүй байна. Мэдээж нөхөрт маань гэнэтийн санагдсан нь ойлгомжтой. Би бүр сонирхолтой болгомоор санагдаж хулгайч цагдаадахаар шийдсэн. Эхлээд би унтлагын өрөөнд бэлэгний хайрцаг дотор гав хийгээд “Чадвал намайг ол!” гэсэн захиа үлдээсэн. Харин дараа нь “Би эндээс танай ажлын газрыг харж байна” гэсэн мессэжийн хамт өөрийнхөө тачаангуй зургийг илгээчихлээ. Нөхөр маань маш хурдан байрлал тогтоогч ашигласан шүү. Би бол эд мөрийн баримтаа хаа нэгтэй үлдээгээд явдаг хулгайч, харин нөхөр маань миний араас гэтэж хайсаар олох цагдаа. Бид хоёрын эцсийн уулзах цэг бол зочид буудлын өрөө. Мөрдөгч хулгайчийг олох үед би угаалгын өрөөнд усан сан дотор торон корсетноос өөр юу ч үгүй нүцгэн хэвтэж байсан юм. Миний ямар халуухан муу охин шиг харагдаж байсныг нөхөр маань хэзээ ч мартахгүй гэсэн. Бас энэ бүх сээтэгнэлийн дараа түүнд хэн ч намайг орлож чадахгүй гэдгийг тэр ойлгосон байх. Хамгийн сайхан зүйл нь нөхөр маань үргэлж л намайг энхрийлж, эрхлүүлэх дуртай болсонд байгаа юм. Хэн ч биднийг харсан намба сууж байгаа сайхан хосууд гэж хэлэх боловч яг үнэндээ бол бид хоёр хэзээ ч дэггүйтэхэд бэлэн байгаа залуу хосууд шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(553)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com