ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дахин энэ замаар алхахгүй

Хайр & секс  | 2014 / 08 / 25

Яг 00:00-д хаалганы дэргэд аяархан сөхөрлөө. Чихээ хананд наан орцонд хэн нэгний алхах чимээ гарахыг тэсэн ядан хүлээнэ. Хананаас шал руу унах усны шол хийсэн чимээ чихэнд цуурайтна. Өөрийн эрхгүй элэг зүрх хамаг л эд эсийг минь зурсаар нулимс урсана. Зүрхний хэмнэлийг дагах гэж байн байн дуслах борооны ус яг л миний нулимс шиг.

Дахин энэ замаар алхахгүй

Тэр л үед чи хаалга тогшиж намайг тэвэрсэн бол... Би ухаангүй амьтан шиг энгэрт чинь шигдэж нулимсаараа цээжийг чинь нэвт норгох байсан. Чи бид хоёрын гунигт түүх тэр үдэш л нүдэнд минь бүтэн харагдаж билээ. Удалгүй би галзуурсан мэт хар хурдаараа босч харайн чиний хувцас, сахлын хутга, сойз, гутал гээд нүдэнд торж чамайг илтгэх бүхнийг гэрээсээ гаргаж хаясан. Тийм ээ, тэр өдөр би чамайг өөрөөсөө түлхэж гаргасан. Миний нэг хэсэг гэж өдөр бүр хэлдэг байсан тэр үгтэй чинь хамт хаясан. Хэзээ ч би чиний нэг хэсэг байгаагүйг миний тархи тэнэг зүрхэнд минь тэр мөчид л ойлгуулж чадсан юм. Гэхдээ чамайг өөрөөсөө гаргах гэж оролдох бүрт дотор минь өндөлзөх айдас, харамнах сэтгэл “Дахиад нэг л уучил” гэж байн байн шивнэж байсан. Тиймээ тэр үед чи ирсэн бол би чамайг дахиад л уучлах байсан.

Магадгүй чи сайн залуу. Гэхдээ хайртай хүндээ л сайхан загнаж чаддаг байх. Харин би бол эмэгтэй хүн. Би ямар ч зовлонг тэсч чадна бас ямар ч жаргалыг дааж чадна. Гэхдээ миний хүч дуусч байна. Нүдэнд минь асдаг байсан оч нулимсан бороонд унтарч, зүрх минь бус зөвхөн уруул минь инээдэг болсныг чи мэдээгүй. Мэдсэн ч анзаараагүй. Учир нь хайрлан байж урсагадаг нулимс минь борооны дараа тогтдог шалбааг шиг л чамд үнэ цэнэгүй. Тэр шалбааг хөрсөнд чинь шингэж цэцэг ургуулдгийг чи бас л мэдэхгүй. Чиний амьдралд цэцэг ургуулсаар залхаж байна. Өөрийнхөө хатаж үхсэн хөрсийг арчилж шинэ хөрсөнд шинэ үр тарихыг би хүсч байна. Одоо чамайг өнгөрсөн хэмээх хуучин цүнхэнд хийгээд амьдралын зам дээр үлдээлээ. Дахин энэ замаар алхахгүй байхын тулд би урагшаа л тэмүүлэх болно. Хэзээ нэгэн цагт энэ өдрийг эргэн дурсахад амьдралаа аварсан өөрөөрөө би бахархана. Эхнэртэй залуугийн энгэрийг дэрлэж хэвтсэн гунигт өдрүүдээ шоолж инээнэ. Хэдийгээр хурц үзүүртэй хадаас амьдралын минь хананд зоогдсон ч үлдэх нүх нь насан туршид минь сургамж болно. Хайр дурлал минь нүгэлт шунал минь хаалгаа хаагаад нулимсаараа чамайг үдье.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(215)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com