ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2013 / 12 / 10

Өөрийгөө болон бусдыг баярлуулах хүсэлд чинь зориулан энэ долоо хоногийн тусгай зөвлөгөөг бэлтгэлээ.

Гоолингоо зөвлөж байна

1. 75 минутын тураах үйлчилгээ
Нүүрэндээ гүн тэжээл өгчихсөн. Мани, педигээ хийлгэчихсэн. Биеийн арьсаа тэр чигт нь гуужуулчихсан. Түргэн хугацаанд гоё болгож болох бүхнээ засчихсан мөртлөө л шинэ жилээр өөртөө бүрэн таалагдахад нэг юм дутаад байна уу? Зураг авахуулах болгондоо татахаас өөр аргагүй гэдэс, бариу шилэн трико өмсөж л хэлбэрийг нь засах боломжтой сул гуя... “Эднийг ч ямар хурдан өөрчилж болох биш дээ” гэж бодох хэрэггүй. Фитнесстээ явж амжаагүй бидэн шиг бүсгүйчүүдэд “яаралтай тусламж” үзүүлдэг “Lipoderm” гэдэг аппарат бий. Нэрийг нь өмнө нь дуулж байсан байх аа. Учир нь энэ аппаратыг дэлхийн олон оронд хэрэглэдэг, аюулгүй нь батлагдсан боловч, саяхнаас л манайд орж ирсэн юм. “Lipoderm” нь арьсны гүн рүү ултра туяа, радио долгионоор нэвтэрч, өөхөн эс болон капсул хэлбэртэй целлюлитийг задлан устгадаг. Тэгээд бие халаах тос, гэрэл болон долгион нэвтрүүлэх тос, туяагаар задарч шингэн хэлбэрт шилжсэн өөхийг шээсний сүв рүү LPG-ээр хөөх зэрэг үр дүнг нь түргэсгэдэг хэсгүүдтэйгээ нийлээд 75 минутанд л бүгдийг амжуулдгаараа давуу. Энэ аппаратаар өмнө зөвлөж байсан “Инна” салонд үйлчилдэг. Тийм ч өртөг багатай үйлчилгээ биш боловч, азаар тэнд үнэ нь 50 хувь хямдраад байгаа гэсэн. Гоо сайхны “103” хэрэгтэй болсон бүсгүйчүүд байвал тийшээгээ зорихыг санал болгоё. Холбоо барих утас: 70135566, 89665566

2. Хариу нэхээгүй хайрыг энэ жил ч бас түгээе!
Өнгөрсөн жил Толгойтын хогийн цэг дээр амьдардаг 180-аад хүүхдийн түлэх түлээгүй хүйтэн гэрт бид хамтдаа “халуун дулаан”-ыг аваачсан. Та нарын маань сэтгэл гарган хандивласан зүйлс тэр хүүхдүүдэд шинэ жилийн ямар гоё бэлэг болсныг Гоолингоо дээр нийтлэгдсэн зурагнуудаас харсан байх. Хүний сэтгэлд өгсөн гэрэл гэгээ хэзээ ч унтардаггүй, улам л бадамласаар байдаг учраас ийм сайхан үйлд бид ганцхан шинэ жилийг зориулахыг хүссэнгүй. Тиймээс “Хариу нэхээгүй хайрын бэлэг-2” сайн үйлсийн аяны хандив хүлээж авч эхлэснийг баяртайгаар дуулгая. 2013 ондоо дахин нэг утга учир нэмэхийг хүсч байвал тэдэнд аз жаргал болж очих зүйлд өөрийн хувь нэмрийг оруулаарай. Өмсөхөө больсон нэг ширхэг оймс эсвэл нэг уут чихэр байсан ч болно. Хариу нэхээгүй хайр түгээх үйлсийг чи ч бас өөрийнхөө шинэ жилийн уламжлал болгож яагаад болохгүй гэж? Тэд энэ жил бидэнд зориулж “шинэлэг үзүүлбэр” бэлдсэн гэсэн шүү. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/543064839121908/

3. Оноос өмнө эхлүүл!
Юуг вэ гэж үү? Яг он гараад л эхлэнэ дээ гэж бодож байгаа зүйлээ. “Энэ жил чадсангүй. Шинэ жилийн дараа л яг болъё” гэж хойшлуулж байгаа нэг зүйлийнхээ үзүүрээс жаахан ч гэсэн атгаад орхичих. Эхлэл бол гүйцэтгэлийн 50 хувь. Маргааш хийх ажлынхаа нэгийг нь ч болов урд өдөр нь бэлдчихвэл, ямар амар байдаг билээ? Яг түүнтэй адил. Одоо биш оны дараа гээд санаагаа амарчихвал, 2014 он болсон ч чи ямар нэг шалтгаанаар дахин хойшлуулсаар байна. Харин яг өмнө нь эхлүүлчихвэл үргэлжлүүлэхэд огтхон ч хэцүү санагдахгүй. Шинэ хэл суръя гэж бодож байгаа бол онлайн хичээлүүдийг нь татаад суулгачих, байраа засна гэж бодож байгаа бол ханын цааснуудаа цуглуулаад хадгалчих. Долоо хоногийн өмнө эхлүүлэхэд л долоон сарын наана дуусдаг юм шүү!

4. Хайж байгаа загвар чинь энд ч байж магадгүй
Шоппинг хийж яваад “олж нээсэн”, сонголт сайтай дэлгүүрээ та нартаа зөвлөхөөр шийдлээ. Тэндээс би гадуур хайгаад хайгаад олохгүй байсан, богино даашинзан дээрээ нөмөргөх, шигтгээтэй жижиг хүрмээ авсан юм л даа. Гэтэл тэнд манай найзуудын асуулгаад байсан нуруу гардаг хамба хилэн даашинз, Herve Leger-ийн галбир засдаг даашинзууд, металл өсгийтэй гутал ч бас байсан. Тийм болохоор чиний ч бас хайж яваа зүйл энд байж мэднэ гэж бодсон юм. Гранд Плазагийн 4-р давхарт “ASA Fashion” гээд хайгаад очоорой. Шинэ жилийн онцгой хямдралыг нь дуусаагүй байхад хайсан юмаа олоод авчих ч юм билүү? Герман гутал, гоёлын туфль, даашинзны захиалга ч бас байгаа гэсэн. Та нарт маань асуух юм гарах байх гээд би утсыг нь ч бас тэмдэглээд авсан шүү: 99869191

5. Гоёлын будалт хийлгэхэд ийм хямдхан гэж үү?
Ирсэн и-мэйлээ уншаад би яг ингэж уулга алдсан. Учир нь би өчигдөр шинэ жилийн үдэшлэгтээ орохдоо нэг салонд 35 мянгаар нүүрээ будуулсан юм л даа. Гэтэл Гранд Плаза, Метромолл их дэлгүүр дээр “Монос Косметикс”-оос зохиох гэж байгаа өдөрлөгт мэргэжлийн мейк ап артист 10 мянган төгрөгөөр гоёлын будалт хийнэ гэнэ. Бас 6 мянган төгрөгөөр маникюр хийлгэх боломжтой юм байна. Солонгосын гоо сайхны брэнд “Beyond”-ийн бүтээгдэхүүнүүдээр үйлчлэх энэ шинэ өдөрлөг нь 12 сарын 12-ноос (буюу маргаашнаас) 28 хүртэл 17 хоног үргэлжлэх учраас би лав үлдсэн баяруудынхаа будалтыг хийлгэж, мөнгөө хэмнэнгээ, шинэ брэндтэй танилцахаар шийдсэн. Эргээд холбогдтол, ирэх долоо хоногийн “Гоолингоо өдөр”-өөр нэмэлт урамшуулал зарлах сайхан мэдээг дуулгасан шүү. Яг юу болохыг нь тодорхой мэдээд, Гоолингоочууддаа хэлнэ ээ. Шинэ жилийн зардалдаа санаа зовж байгаа ч, үдшийн хамгийн үзэсгэлэнтэй нь харагдахыг хүсч байгаа бүсгүйчүүд “Beyond”-ийн тасгууд дээр очиж, хумс, нүүр будалт хоёроо даатгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(631)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com