ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бусдыг баярлуулахын тулд өөрийгөө гомдоох зөв үү?

Чөлөөт цаг  | 2013 / 05 / 26

Хэн нэгний буруутай үйлдлээс болоод өөрөө хохирч байсан ч, нүдээ аниад дуугүй өнгөрдөг хүнийг сул дорой гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ энэ амгалан тайван, бүхнийг “За яахав яахав” гээд инээгээд өнгөрүүлдэг зан хааяа тун тусгүй гэдгийг би өөрийнхөө туршлагаас олж мэдлээ.

Бусдыг баярлуулахын тулд өөрийгөө гомдоох зөв үү?

Хэдэн долоо хоног толгойноос гараагүй даашинзаа дэлгүүрээс олдохгүй болохоор нь, материалыг нь аваад таньдаг хүмүүсийнхээ зөвлөсөн оёдолчны газар дээр очлоо. Загвараа 10 минут шахуу тайлбарлаж, зургийг нь зуруулж аваад 5 хоногийн дараа авахаар тохиролцсон юм. Гэтэл оёдолчин маань захиалга ихтэй байснаас товлосон хугацаанаасаа 3 хоногийн дараа дууслаа. Өөрийгөө өмсөөд явж байгаагаар төсөөлөөд, найз бүсгүйгээ дагуулж дэвхцэх нь холгүй яваад очтол миний нүдэндээ харж, толгойдоо дүрсэлснээс өөр даашинзыг өлгүүрээс гаргаж харуулав. Эхлээд ч би хэн нэгний даашинзыг үзүүлж байгаа юм байх даа гээд чимээгүй сонсож байв. Гэтэл оёдлын машиных нь бяцхан эвдрэл, өөрийнх нь салан зан, 3 настай хүүгийнх нь дэггүй зан, их захиалгатай байсан тул шөнөжин нойргүй хононгоо хийсэн зэрэг хэд хэдэн шалтгааныг нь сонссоны дараа өмнө минь байгаа далий цагаан цахилгаантай, бүсэлхий мөр хэсэгтээ таталдсан оёотой, бодсоноос минь хавьгүй богинохон хормой, хамаагүй бариу энгэртэй даашинзыг надад зориулагдсан гэдгийг олж мэдэв.

Өмсөж үзэж толинд хараад, нэг хэнгэнэтэл санаа алдчихаад, оёдолчны өмнө овоолоостой байгаа олон хувцасны эсгүүрийг харж өрөвдсөндөө чимээгүйхэн түрийвчээ онгойлгох гэтэл намайг бодвол хурц хэлтэй найз маань урдуур орж хуруугаа тоолж ирээд л хэд хэдэн үндэслэл гаргаж, оёдлын мөнгийг төлөхгүйгээр барахгүй, нэмж материалын зардлыг гаргуулахаар болчихов оо. Гэхдээ найз маань оёдолчинд огтхон ч уурлахгүйгээр, түүний буруу гэдгийг маш сайн ойлгуулж бүх хохирлыг маань барагдуулсан юм. Би ганцаараа ирсэн бол лав тэгж чадахгүй, сэтгэлийг нь бодож оёулсан мөнгөө төлчихөөд, дахин өнөө материалаа авч өөр газар оёулахаар өгөх байсан байх. Тэгээд хэдэн ч удаа сэтгэл хангалуун бус хоцорсон, хэнийг ч гомдоохгүйн тулд өөрөө хохироод л явах байсан байж мэднэ. Гэтэл хааяа хэл нь загатначихсан юм шиг гэж надад загнуулдаг найз маань надаас хамаагүй амьжиргаатай байсан юм. Бодохнээ, би алдаа дутагдлыг нь тэвчин өнгөрөөлөө гээд тэр хүн надаас өөр бүсгүйчүүдийн даашинзыг хийхдээ ч хариуцлагагүй загнаж, надаас гадна олон хүнийг хохироох байсан юм билээ. Харин ч өрөвдөөд дуугүй өнгөрдөг би биш, үүнийг таслан зогсоож, дорвитойхон хашир суулгасан найз маань оёдолчинд том тус хүргэжээ.

Уучилж энэрэх, нигүүлсэж өршөөх сэтгэлд ч бас тун хэрэгтэй гэж би өмнө нь огт бодож байсангүй. Гэхдээ алсдаа аль нь тэр хүний амьдралд илүү тустайг нь бодож, бас өөрийгөө бурхан биш, адилхан унаж босонгоо амьдарч яваа хүн гэдгийг санаж аливаад эрс шулуухан, хатуу, өөрийнхөө хүслийн дагуу ханддаг чанар байх хэрэгтэй гэдгийг би энэ шуудангаараа дамжуулж өөртэйгөө адилхан бүсгүйчүүдэд захихыг хүслээ. Бусдаас төгс биш ч, үргэлж сайн гүйцэтгэл хүсэж шаарддаг чаддаг хүмүүс л сэтгэлдээ сэвтэй зүйлийг хүчилж хийдэггүй. Мөн зүй ёсны хатуу үг хэлчихээд тэрэндээ гэмшиж шаналдаггүй. Хамгийн түрүүнд авах ёстой зүйлээ авчихаад, дараа нь тэр хүний сэтгэл санааг хөнгөхөөн аргадаад инээлгэчихдэг. Хэрэгтэй үед ийм занг гаргаж чадвал эмэгтэйчүүд бидэнд “Уг нь...” гэдэг үгийг амандаа давтаж, сэтгэл дундуурхан уруулаа мушийлгах хэрэг их цөөхөн гарах байх.

Ирэх долоо хоногоос эхэлж би бусдыг баярлуулахын тулд өөрийгөө гомдоодог оо болихоор шийдсэн. Харин чи?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(264)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com