ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Насанд хүрсэн эр хүн гэж хэлэхэд хэцүү хүн байжээ гэж дүгнэсэн

Миний амьдрал  | 2013 / 05 / 25

Юуны өмнө Гоолингоо багийн хамт олондоо ийм булан бидэнд зориулж нээсэнд маш их баярлалаа. Хүний амьдралд тохиолдох жаргал зовлонг хүн өөрөө өөрийнхөө нүдээр яг юу болж байгааг харж чаддаггүй л юм байна. Би найз залуутайгаа гурван жил жаргахдаа жаргаж, зовохдоо зовж бүхий л зүйлийг хамтдаа туулдаг сайхан хос байсан гэж боддог байлаа.

Насанд хүрсэн эр хүн гэж хэлэхэд хэцүү хүн байжээ гэж дүгнэсэн

Харин миний тэр их аз жаргал нэг л өдөр тэр чигээрээ зүгээр л алга болчихсон. Би багаасаа их бие муутай бас туранхай, жаахан юм болоод л дороо сульддаг байсан. Одоо ч тийм хэвээрээ. Нэг удаа сарын тэмдэг маань олон удаа нэг сард ирэхэд нь найз залуутайгаа хамт эмнэлэг явж үзүүлсэн юм. Тэгээд шинжилгээ өгөхөд эмч зүгээр л гормоны жоохон өөрчлөлттэй байна ийм янзаараа удвал хүүхэдгүй болох магадлал бий шүү гэж хэлсэн. Харин хажууд минь байсан хүн насан туршид минь мартагдахааргүй тийм муухай үг хэлсэн юм даа. Эмчийн хажууд миний нүдрүү харж байгаад “Хэрвээ тийм байвал би чамайг орхиод явна шүү” гэж.

Тэр өдрөөс хойш миний тамын өдрүүд эхэлсэн юм даа. Ганцхан үгнээс болж ийм сайхан хайраа алдаад яах вэ гэж харьцаагаа урьдын адилаар үргэлжлүүлээд аваад явъя гэж их хичээсээн. Даанч сэтгэл дотроос нэг зүйл цаанаасаа л тэр хүний бүх л муу муухайг хайгаад эхэлдэг болсон. Жоохон маргаан гарахад л энэ хүн хэзээ намайг хаяад явах болоо гэж бодогдоод л тайван ч байж болохгүй. Тэгээд сүүлдээ би ингэж амьдрах нь ямар ч утгагүй юм байна, залуу насаа бүтэхгүй хүнтэй хамт өнгөрөөж байна гэж ойлгоод салсан. Өдөр болгоныг хэзээ салах болоо гэж бодож өнгөрөөнө гэдэг ямар аймшигтай гээч.

Салах шийдвэр гаргахдаа өмнөх бүх зүйлээ эерэг талаас нь биш зөвхөн муу талаас нь л бодож үзсэн. Уул нь түүнийг хэзээ ч тэгэж муу талаас нь хардаггүй байсан юм. Тэгээд яг бодоод байсан чинь тэр хүн ер нь хэзээ ч юманд тууштай биш, амархан шантардаг, жоохон асуудал гарахад л дандаа уурлаж бухимддаг, асуудлыг өөрийн хүссэнээрээ шийдвэрлэх зүрх зориг муутай, үргэлж ээж ааваасаа хараат байдаг. Ер нь л насанд хүрсэн эр хүн гэж хэүлэхэд хэцүү хүн байжээ гэж дүгнэлт гаргасан. Тийм найдваргүй хүнтэй хэн насан туршийн ханиа гэж бодон хамтдаа үргэлжлүүлэн амьдарч чадах юм бэ эсвэл чаддаг юм болов уу? Одоо надад тохиолдоод байгаа гол асуудал бол гурван сар бодосны эцэст салахаар шийдээд салсан ч хүн болгон л намайг түүнийг хаяаад явсан муу хүн гэж ойлгоод байгаа юм шиг санагдаад байх юм.

Ямар хүн болгонд “би хүүхэд төрүүлэхгүй байж магадгүй гээд тэр надаас сална гэж хэлсэн” гээд өөрийнхөө нууцыг тараагаад байлтай ч биш. Эсвэл үлгэр дээр гардаг гардаг шиг “баавгай ах найзаа хаяаад явдаг муу найз хэрэггүй гэнэ ээ” гээд учир битүүлэг утгагүй юм ярьж өөрийгөө буруутан мэт хүмүүст ойлгуулалтай биш. Ямар хэцүү юм бэ? Хүн болгон л намайг муу хүн гэж бодоод байх шиг санагдаад байх юм. Яг үнэндээ бол би зүгээр л өөрийнхөө ирээдүйн төлөө надад тохирохгүй хүнтэй хамт байхгүй гэж л шийдвэр гаргасан шүү дээ. Хүмүүсийн хэл ам гэж ёстой айхтар юмаа. Надад туслаач.

Дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар ийн зөвлөлөө.

Бидний амьдралыг сайн, муу янз бүрийн хүмүүс хүрээлэн байдаг. Сайн хүмүүс чамд жаргал бэлэглэж, муу хүмүүс чамд туршлага суулгана. Өчигдрөөсөө туршлагажиж, өнөөдрөөсөө дадлагажиж, маргаашаасаа суралцах нь өнөөдрийн таныг бүтээх болно.

Бусад хүмүүс юу гэж бодох бол хэмээн зовнихоо зогсоо. Өөрийнхөө гаргаж буй үйлдэлд хэт их болгоомжлол бүү тавь. Зөвхөн өөрийн зүрх сэтгэлээ сонс. Юуг зөв гэж бодож байна түүнийгээ үйлд. Энэ бол таны л амьдрал. Та хэзээ ч хэн нэгний амьдралаар эсвэл хэн нэгэн хэзээ ч таны амьдралаар амьдрахгүй. Тиймээс өөрийнхөө гаргасан шийдвэрт үнэнч байж аз жаргалтай амьдрана гэдэгтээ итгэлтэй бай. Та хэзээ өөрийнхөө тухай бусдын бодолд санаа зовохоо болино, тэр үед л

Амьдралын жижиг зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч сурах болно.

Амьдралын тань хүнд хэцүү цаг үеүдэд хамт байж чадахгүй хүн ирээдүйн таны амьдралын жаргалтай үед хамт байх эрхгүй. Тиймээс та маш сайн, зөв сонголт хийжээ. Харин одоо өнгөрсөн явдлыг болоод бусдын яриаг бодож бүү гуниглаж суу. Бас эмчийн хэлсэнийг бодож бүү сэтгэлээ шаналга. Учир нь ирээдүй хараахан ирээгүй бөгөөд юу болохыг хэлж мэдэхгүй шүү дээ харин өнөөдрөөрөө амьдарч аз жаргалыг мэдэр. Хэдэн жилийн өмнө би бөөрний “Nephrotik syndrome” гэсэн өвчнөөр оношлогдож байсан. Тухайн үед эмч нар намайг үргүй болох магадлалтай гэж хэлж байсан. Гэхдээ би үүнтэй эвлэрэхийг мөн бодохыг ч хүсээгүй. Харин надад ирж буй өдөр болгондоо талархууштай бас итгэлтэй амьдрахыг хүссэн. Тиймдээ ч өнөөдөр хайртай хань минь хүүхдийг минь хэвлийдээ тээж явна. Тэгэхээр та юунд итгэнэ тэр зүйл амьдралд тань биелэх болно. Та юу үйлдэнэ түүнийгээ л хурааж авах болно гэдгийг санаж, өдөр бүрийг талархууштай өнгөрүүлж сураарай. Ингэж бодол санааныхаа хүчийг мэдэрч чадвал таны бие улам бүр тэнхээтэй болж, ямар ч өвчин эдгэрэх боломжтой юм шүү.

Завтай хүмүүс л бусдыг шүүж суудаг. Завгүй xүмүүс өөрийгөө төдийгүй бусдыг босгон амьдардаг. Завтай хүмүүсийн дэмий яриаг сонсож өөрийгөө тэдний хэмжээнд аваачих уу? Эсвэл унэний дуу хоолой буюу өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох уу? гэдэг амьдралын бас нэгээхэн чухал сонголт. Зөв сонголт нь сайн сайхан амьдралыг дагуулдаг.

Инээдэмтэй гэмээр нэгэн зүйл бол та сайн үйлс хийхэд хүмүүс тэгэж их санаад байдаггүй. Харин та нэг л удаа хэсэг бүлэг хүмүүсийн хувьд алдаа мэт харагдах зүйлийг хийхэд тэд марталгүй байнга сануулдаг. Иймээс таныг сэтгэл санаагаар унагаж буй хурээллээс зугтаж, босгон байгуулах хүрээллийг бий болгохыг зөвлөе.

Г.Наранбаатар
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655

www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(467)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com