ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 11 / 18

Хүн өсгийтэй гутлаараа хөлөн дээр нь гишгэчихээд уучлалт гуйж гар барихад нь хүртэл баярлалаа гэж хэлдэг нэг хүнийг би танина. Тэр их сонин. Утсаар ярьчихаад гар утсандаа баярлана, унтаж сэрчихээд дэрэндээ баярлана. Түүний хувьд лав амьдрал муутай сайнтайгаа нийлээд тэр чигээрээ бэлэг байдаг байх. Найзууд нь түүнийг “жоохон юмтай” гэж шоолдог хирнээ, өөрсдөө түүний дэргэд байсаар байгаад адилхан юм болгонд талархаж сурч байгаа гэсэн. “Би хүртэл энэ нэг юмыг дагасаар байгаад, сүүлдээ нохойндоо баярлалаа гэж хэлээд зогсож байсан ш дээ” гэж ярихыг нь би сонссон юм. Сайн сайхан зүйлийн халдварлах чанар нь их хурдан юм даа.

Баярлалаа гэдэг үгний цаана хайр, хүндэтгэл, талархах сэтгэл гурвуулаа багтдаг. Миний тэр найз бусад хүмүүсийн “Байх л ёстой зүйл” гээд онцын ач холбогдол өгдөггүй юмсад хүртэл баярлаж чаддаг хүн. Үнэхээр л түүн шиг сэтгэлтэйгээр амьдарвал, өдөр болгон биднээс юу ч хариу нэхэлгүйгээр гэрлээ өгдөг наранд, өглөөний 9-өөс оройны 7 хүртэл тасралтгүй “нүдэж” зовоож байхад хүртэл бидэнд үнэнчээр зүтгэсээр байдаг компьютертаа гээд баярлах зүйл мундахгүй. Америкад дараа долоо хоногт “Thanksgiving” болно. Манай оронтой хамаагүй ч гэсэн, билэгдлийг нь далимдуулаад талархаад авцгаах уу?

-Миний амьдралд эерэгээр нөлөөсөн эр хүн /асуулга/
-“Баярлалаа”-гаар амьдардаг хүн
-Хүүхдээ яаж юманд талархалтай ханддаг болгох вэ?
-Бидний үл анзаардаг хирнээ үргэлж талархах ёстой зүйлс зэрэг мэдээллүүд чиний амьдралыг харах өнцгийг өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна.

Тэгээд болоогүй ээ. Goolingoo.mn-ий фэйсбүүк хуудсан дээр ирэх долоо хоногт баярласан талархсан сэтгэлийн үг бүрийг хадгалах “Баярлалаа банк”, өөрийнхөө үйлчлүүлэх дуртай газарт талархсанаа илэрхийлэх “Баярлалаа” санал хүсэлтийн дэвтэр ажиллах болно.

Энэ долоо хоногт бид юм бүхэнд талархана. Тиймээс найз шиг дайсанд, дайсан шиг найздаа ч гэсэн баярлах хэрэгтэй. Хорвоо ертөнц дээр ийм олон янзын хүмүүс байдаг тулдаа л бид тэдэн дундаас өөрийгөө олж харж чаддаг шүү дээ.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Би одоо 23 настай, гадаадад ээж дүү хоёрынхоо хамт амьдардаг л даа. Ээж маань нас нь ахиад, бие нь ядраад дээрээс нь хийж байгаа ажил нь хүнд болохоор сүүлийн 2 жил би хичээлээ бага авах юм уу, зарим семестерт хичээл авахгүйгээр ажил хийж байгаа. Хичнээн ээж, дүүгийнхээ хажууд яаж ийж байгаад сургуулиа төгсөх болохоор 3-уулаа л эсэн мэнд байвал болоо гэж хэлдэг ч, үеийнхээ хүүхдүдийн коллежод яваад л найз нөхдөөрөө ийшээ тийшээ зугаалахыг нь хараад дотроо нууцхан атаархдаг байсан юм. Тэгээд сүүлийн гурван сар бүр стресст ороод уур хүрээд байдаг болсон.

Харин 3 долоо хоногийн өмнө манай энд айхтар шуурга болоод хамаг тог тасраад зарим хүмүүс гэр орон хайртай хүмүүсээ алдсан аймшигтай зүйл болсон. Тэр шөнө салхины хүч ихсээд, ээж дүү хоёр минь айхад бурхнаас 2 л юм гуйсан. Бид гурвыг эсэн мэнд гаргаж өгөөч, гэрийг минь үлдээгээч гэж. Тэр үед хүнд ээж бас гэр бүл хичнээн чухлыг мэдэрсэнсэн. Уурлаж загнаж байсан ч ээж минь л надтай байвал болоо гэж бодогдсон. Урьд нь муу гэрээ жижиг байна энэ тэр гэж голдог байсан ч одоо бол энэ дэлхий дээр хамгийн тансаг нь юм шиг л болсон. Тэгээд ч сэтгэл сайхан болж, амьдралд минь олон жижиг зовлон заримдаа дааж давшгүй том уул гарч ирдэг ч ээж дүү хоёр минь хэзээд надтай цуг тэр уулыг давахад бэлэн байхыг мэдсэн. Тийм болохоор хүмүүсээ гэр бүлийнхнээ сайн хайрлаж, юмны мууг биш сайныг эхэлж харж байгаарай. Ээж дүү хоёртоо хайртай шүү. /19 таалагдлаа/

Rose-доо үнэхээр их баярлалаа. Эргэн тойронд маань үнэгүй олдсон үнэт баялгууд хичнээн олон бэ? Чамд яг одоо байгаа бүхэн цөөхөн ч бай, жижиг ч бай, бусад хүмүүсийнхээс дор ч бай, чамд байгаа болохоор л тэр бүхэн хамгийн сайхан нь гэдэгт итгээрэй. Ирэх долоо хоногт эргээд уулзая! Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(735)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com