ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

...төлөө!

Чөлөөт цаг  | 2012 / 07 / 03

“Олигтойхон аргадаж чадсангүй явууллаа даа!” Хаварт хандаж ингэж хэлээд, түүнийг энэ чин сэтгэлийн үгийг минь сонссон гэж итгэлээ. Энэ хэд хоног зөндөө олон хүмүүст уур уцаартай, олон ааштайгаараа дуудуулсан ч гэнэн гэгэлгэн, танхил хэвээрээ УБ-аас түр явж буй хонгор Хавартай хийсэн салах ёс минь энэ болог.

...төлөө!

Сүүлчийн цас, анхны бороо хоёрын “тэврэлдэн уулзсан” тийм нэг өдөр хотынхоо гудамжаар Yiruma-г сонсонгоо тайвуухан алхав. Зунд хэтэрхий их яарсандаа, цонхны цаана тэр чигээрээ саарал өнгөтэй байхыг харсаар байж нимгэхэн задгай гуталтай гарчихсан би доороосоо жиндэж, үе үе өсгийгөө хооронд нь чимээ гартал нь товшиж алхсан ч, нүцгэн хөлөн дээр минь буумагцаа “дур мэдэн” хайлж, арьсанд минь өөрийгөө шингээн үлдэж байгаа цасны эрх аашийг хорих хүсэл байсангүй. Тэр чигтээ л алхлаа.

“Толгойгоо” цухуйлгах гэж хичээж байгаа шинэ “амийг” өндийлгөхөд өөрийгөө сайтар бэлдсэн цэнгэг ногоон өнгөтэй, дээшээ харсан цоморлигууд луу нүд минь татагдав. Хальтхан харвал босоо яргуй шиг хэлбэртэй цоморлигууд дээр борооны том том дусал нэг нэгээрээ донжтой нь аргагүй, бөнжигнөн тогтсон нь, яг л тэр ургамлын навчнуудынх нь доор царайгаа нуучихсан олон бяцхан анаахайнууд, зөвхөн тунгалаг сархадтай хундагаа дээш өргөөд “Төлөө!” гэж хэлэх шиг санагдлаа. Эсвэл бүр тэгж сонсогдсон ч байж магадгүй. “Зун ирсний төлөө!” л гэж “тэд” ингэж найрлацгаасан байх. Түрүүнээс хойш замын голд өвдгөө даран, бөхийж, тэдгээр бөндгөр дусалнуудыг харж зогсоо би, энэ уухайг сэтгэл зүрхээрээ сонсоод, нэгдэхээр шийдлээ. Тэгээд гараа хартал, уугаад талд нь оруулчихсан ундаа атгаастай байв. Түүнийгээ онгойлгож, өнөөх “үл үзэгдэгч анаахай”-нуудын зүг дохиод, “төлөө!” гэж тэдний адил, гэхдээ маш аажуухнаар шивэгнэлээ.

Гэхдээ юуны “төлөө” билээ? Өөрөө өөрөөсөө ингэж асуух нь тэр. Ерөөх зүйл хэтэрхий олон. Сая гудамжаар явж байхад таарсан, модны мөчир дээр суугаад, бие биеэ далавчаараа нөмөрлөж байсан хос болжмор, түүний наана алхаж явсан, хоёулаа бээрсэндээ мөрөө хавчиж, хүрмэндээ шигдсэн мөртлөө гараа л хэзээ ч тавихгүй гэсэн шиг чангаар атгалцчихсан хос залуусын төлөө! Тэднийг хамгийн түрүүнд ерөөмөөр...

Магадгүй нарлаг халуун өдөр би эргэн тойрон дахь энэ хөвж явсан их “хайр”-уудыг анзаарахгүй л алхах байсан. Орчлон ертөнц бараан өнгөө харуулсан болохоор л, тэднээс цацарч байгаа гэрэл тийм тод үзэгдсэн хэрэг.Амьдрал ч бас яг үүний адил. Дэндүү жаргалтай явах үед хамгийн үнэ цэнэтэй “хайр”-ыг бид тоодоггүй. Харин хорвоогийн сүүдрээр алхаж явахдаа л эргэн тойрон дахь нарны гэрлийг хамгийн сайн хардаг. Тэгэхээр гэрлийн төлөө, бас гэрлийг харах нүдийг хайрладаг сүүдрийн төлөө! Жаргалын төлөө, бас жаргалыг даах тэнхээг хайрладаг зовлонгийн төлөө! Ерөөе, дахин ерөөе...

Ямар ч болзоот залуугаас илүүтэй орой бүр гэр лүү минь хүргэж өгөхөөр, 4 улирал, 24 цагийн турш хүлээж л “зогсдог” Сэлбэ голын жижиг гүүртэйгээ уулзлаа. Хөвсийсөн саарал үүл, ертөнцийн “цонх”-ны наагуур татсан нимгэн тор шиг хөшиглөсөн манангийн цаанаас арай хийн ёлтойж байгаа жаргаж байгаа нарны өнгийг ажиглан, даарч байгаагаа ч үл тоон хэсэг зогсов. Үл таних хоёр гутал, миний норсон шаахайнд хань болохоор, дэргэд ирж зогслоо...Хорвоо хэтэрхий сайхан юм аа! Жаргаж байгаа хирнээ л үзэсгэлэнтэй харагддаг нарны төлөө, бүрхэж байгаа хирнээ л уужим харагддаг тэнгэрийн төлөө... дахиад хэдэн ч жил энэ хэвээрээ бээрсэн биед минь хань болж чадах юм шиг тийм дулаахан...чиний төлөө!

Эх сурвалж: Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(689)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com