ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө шударгаар үнэлүүл!

Ажил & Мөнгө  | 2012 / 07 / 02

Эмэгтэй хүний цалин ижил чадвартай эрэгтэй хүний цалингаас доогуур байх нь олонтаа. Өөрөө өөрийгөө “борлуулах”, буюу ажил олгогчид ямар чадвартай гэдгээ ойлгуулж, тархиндаа болон хичээл зүтгэлдээ тохирсон хөлсийг авах нь бас л хэцүүхэн даалгавар.

Өөрийгөө шударгаар үнэлүүл!

Ялангуяа санаа зовомтой эмэгтэй хүний хувьд энэ нь бүр ч хүндрэлтэй байх нь бий. Жижиг бизнес эрхлэгчдийн доор ажиллаж байгаа бүсгүйчүүд цалингаа нэмүүлэх талаар ам нээх нь илүү бага байдаг гэдэг нь анзаарагддаг. Зүгээр л чимээгүй хийх ажлаа хийгээд явж байвал хөдөлмөр нь дараа нь үнэлэгдэх болно гэдэгт тэд итгэдэг.

1. Цалингаа тохиролц
Facebook-ийн COO Шерил Сенбергийн судалгаагаар эрчүүдийн 57 хувь нь ажил олгогчтойгоо цалингаа тохиролцдог бол, эмэгтэйчүүдийн дөнгөж 7 хувь нь тэгдэг аж. Гайхмаар зөрүү байгаа биз? Олон хүн анхны ажилдаа цалингаа тохиролцох нь эрээ цээргүй явдал гэж үздэг. Гэтэл Америкийн “Women don’t ask” буюу “Эмэгтэйчүүд хэт нэрэлхүү” номын зохиогчид бүсгүйчүүд анхныхаа ажлын цалинг тохиролцолгүй өнгөрүүлснээрээ карьерынхаа туршид хагас сая долларын алдагдал хүлээдэг хэмээжээ. Энэ мэдээж Америк тооцоолол, гэхдээ Монгол бүсгүйчүүдийн хувьд ч бас нилээд хэмжээний хохирол амсдаг байж таарна. Зүгээр л 5-хан минут эвгүй байдалтай хэн нэгний өмнө зогсохоос эмээснээсээ болж ийм хэмжээний мөнгийг алддаг гэж бодохоор дэндүү хайран. Учир нь ихэнх ажил олгогчид хүмүүстэй цалингийн тохиролцоо хийхийг хүсдэг бөгөөд, хэрэв тэд өөрсдөө саналаа хэлэхгүй байвал авч чадахаас нь бага хэмжээг санал болгодог аж. Даргатайгаа тохиролцохоосоо өмнө өөртэйгөө ижил төрлийн ажил хийдэг хүний цалинг асууж лавла. Мөн дундаж цалингийн хэмжээг интернэтээс хайж ол. Авч чадахаасаа илүүг хүсэхээсээ бүү санаа зов. Өөрөө өөрийнхөө менежер байх цаг чинь ирсэн. Хэрэгцээнийхээ төлөө өөрөө санал тавилгүйгээр бусдын тавьсан саналыг хүлээн зөвшөөрч суух хэрэггүй.

2. Өөрийгөө бүү доогуур үнэл
Харвардын бизнесийн сургууль эмэгтэйчүүд яагаад цалингаа тохиролцохдоо эрэгтэйчүүдээс илүү бага хэмжээний хүлээлттэй байдаг болохыг тогтоожээ. Харвард Кеннедигийн их сургуулийн профессор Ханна Райли Боулс эрчүүд өөрийгөө одоогийнхоосоо илүүг хүртэх эрхтэй, тийм чадамжтай гэдэгт итгэдэг бол, эмэгтэйчүүд тэгдэггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг үйлдвэр дээр аваачаад “Өөрийгөө 10 мянган төгрөгөнд дүйцэх хэмжээний ажил хийсэн гэж үзсэн цагтаа яваарай” гэх юм уу, “Хүссэн хэмжээгээрээ ажиллаад түүндээ тохирсон хөлсөө хэлээрэй” гэж хэллээ гэж бодъё. Тэгвэл эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү олон цаг ажиллах юм уу, илүү бага мөнгөн дүн хэлэх болно. Бид энэ зангаа засаж, өөрийгөө үнэхээр хэдий хэр юм хийх чадвартай гэж үзнэ тэр хэмжээгээрээ үнэлүүлэхээсээ санаа зовох ёсгүй.

3. Өөрөө өөрийнхөө өмгөөлөгч бай
Эмэгтэй хүн өөрийнхөө чадвар чансааг харуулахын тулд зарлагдсан уралдаан тэтгэлэг, цалин өсгөх боломжуудыг ашиглах ёстой. Багаасаа даруухан намбатай байхыг заалгаж өссөн болохоороо ч тэр үү бид өөрийнхөө хичээл зүтгэлийг доогуур үнэлүүлдэг. Гэтэл эрчүүд хийсэн зүйлээ тодруулж, бусдын нүдэнд өртөхдөө биднээс илүү өөртөө итгэлтэй байдаг юм байна. Хэн нэгэн чамайг олж хараад, илүү дээр боломж олгоно гэж бүү хүлээ. Өөрийнхөө дотоод нөөц бололцоог бусдад харуул.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(164)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com