ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Харв Экер- “Саятны сэтгэлгээний нууц”

Ажил & Мөнгө  | 2012 / 02 / 17

/...Үргэлжлэл/
Баян хүмүүс бусдыг хохироож байж баяждаг гэсэн чиний далд сэтгэхүйд чинь орогносон хэн нэгний үзэл бодол санхүүгийн эрх чөлөөнд хүргэх замыг чинь хааж байгаа гэдгийг сайтар ойлгосон бол баян болох өөрчлөлтийн замдаа гарцгаая.

Харв Экер- “Саятны сэтгэлгээний нууц”

Гэхдээ энд би зүгээр ч хангалуун байдал аль эсвэл зүгээр л нэг баян ч биш бүр маш баян байдлын талаар ярьж байна. Чи хүсэхгүй бол ажиллахгүй байсан ч насаараа санхүүгийн эрх чөлөөгөө эдлэх боломжийг хэрхэн би болгох талаар ярьж байна.

Номонд ядуу, дундаж, баян хүмүүсийн сэтгэлгээний үндсэн 17 ялгааг гаргаж чиний эзэмших ёстой программуудыг харуулсан. Үүнд:

- Ядуу хүмүүс өөрсдийгөө хохирогчийн “дүрд” тоглож байгаагаар мэдрэх дуртай байдаг. Яг үнэндээ тэд хохирогч биш юм шүү. Тэд зүгээр дүрд тоглодог болохыг санаарай. Та хэрвээ санхүүгийн асуудалд байгаа шалтгаанаа:

Нэг. Эдийн засаг, улс төр, бүтэлгүй хамтрагч, харамч захиралаа гэж тэднийг буруутгаж байгаа бол
Хоёр. Мөнгө тийм ч чухал биш гэж, тийм ч элдэг дэлбэг эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байгаагаа илүү сүнслэг буянлаг үйлс гэж өөрийгөө зөвтгөж байгаа бол
Гуравт: яагаад би ингэж амьдарч байдаг байнаа, яагаад би ийм азгүй юм бэ хэмээн хорвоо дэлхийд гомдоллож байгаа бол та ийм амьдрал надад тохиож байна гэж боддог хохирогчийн дүрд амжилттай тоглож яваа жүжигчин. Яг үнэнийг хэлье баян хохирогч гэж байдаггүй юм. Тэд өөрсдөө өөрийнхөө амьдралыг бүтээж байгаагаа мэддэг бөгөөд ахин хэлэхэд баян хохирогч гэж байхгүй тул бушуухан хохирогчийн шинж тэмдэгүүдээс салж үзэхийг зөвлөж байна.

- Энд бидний сайн мэдэх нууц буюу таталцлын хүч ч хамаатай. Иймээс орж ирж байгаа орлогод анхаарлаа хандуулахаас гадна гаргаж буй зарлагадаа харамсахын оронд таньд илүү их мөнгө орж ирэх зайг бий болгосонд нь зарлагад талархаж сурах хэрэгтэй.

- Баяжихыг хүсч байвал томоор сэтгэж сур. Хэрвээ чи дэлгүүртэй бол 10 хүнд үйлчлэхийн оронд 100, 1000 хүний хэрэгцээг хангахын төлөө ажилла. Аливаа зүйлд томоор сэтгэж томоор хөдөлж сурах хэрэгтэй. Үүнээс гадна элдэв жижиг сажиг асуудлаас том байж сур. Өөрөөр хэлбэл эхлээд чи өөрөө томрох ёстой. Чи өөрөө томорч чадсанаар алив жижиг асуудал чамайг хоосон зовоож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эрч хүчээс чинь хумсалж чадахгүй. Асуудлыг болон чамайг 10 оноогоос үнэлье. Чамд тохиолдсон асуудал 5-р түвшнийх харин чи 3-р түвшнийх бол энэ асуудал чиний хувьд амьдралд чинь нөлөөлөх хэцүү зүйл байх болно. Гэтэл чи 6, 7 –р түвшнийх байвал өдөр тутмын амьдралын асуудал шиг л санагдана. Чи 10 - н онооны хүн бол 5 - н онооны асуудал яг үнэндээ чамд огт асуудал болохгүй. Тэгэхээр 10-р түвшний бүсгүй байхын төлөө.

Энэ зөвхөн санхүүгийн амьдралд ч төдийгүй өөрийн амжилт карьер нийгмийн байр сууринд чинь маш том мөрдлөгө болох зүйл гэдгийг сануулъя.

- Мөнгө зөвхөн түүнийг сайн зохицуулж чаддаг хүнд л ирэх дуртай байдаг. Ихэнх хүмүүс их мөнгө олдог байсан бол зохицуулна. Яг тэр үед л хадгаламжтай болно гэхчилэн боддог ч хичнээн ихийг олох тусам түүнийхээ хирээр зарцуулах нь хэвшмэл болчихсон байдаг. Тиймээс та дараах маягаар мөнгөө зохицуулж сурснаараа өөрийгөө баян гэдгийг, өөрийгөө бусдад өгөх зүйлтэй гэдгийг, өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой гэдгийг мэдэрх болно. Энэ бол саятны сэтгэлгээний дотоод хөшүүргийг ажиллуулах гайхалтай сайн арга.

Юуны өмнө чи орж ирсэн мөнгөний 50-60%-г хэрэглэнэ гэж бодох хэрэгтэй. 100 000 төгрөгийн цалин авсан бол дараагийн цалин хүртэлх бүхий л хэрэглээгээ 50 000 – 60 000 багтаах ёстой гэж тооц. Энэ эхний удаа хэцүү ч удахгүй чи автоматаар мөнгөнийхөө талыг л хэрэглэнэ гэж тооцоод сурчихна.

Харин үлдсэн хувийг чи илүү хөгжилтэй зарцуулна одоо юунд гэдгийг харцгаая.
10% - Санхүүгийн эрх чөлөөний данс. Ээж аавуудынхаа адилаар гэнэт өвдөх вий гэсэн айдсаар хуримтлал үүсгэх бус, ажил хийхгүй ч мөнгөөр дутахгүй бж чадах тэр л өдрийн төлөө хадгал. Чи өөрийгөө юунд зорилуж, юуг анхаарна хорвоо чамд түүнийг чинь л илгээнэ гэдэгт итгэ.

10% - Хөрөнгө оруулалтын данс. Чиний банкинд хадгалуулсан мөнгө ойролцоогоор 2% өсөх болно. Энэ бол залхуу мөнгө. Иймээс мөнгө чиний төлөө бүрэн ажиллаж байгаа бол 50% өсч ажиллах ёстой. Ийм боломжийг зөвхөн хөрөнгө оруулалт олгодог учраас энэ дансын мөнгөөр зоригтой бас ухаалаг хөрөнгө оруулалт хийхэд суралц. Чи чадна.

10% - Өглөгийн данс. Хүн өгч байхдаа өөрийгөө хүчтэй баян өгөөмөр гэж мэдэрдэг энэ нь санхүүгийн дотоод ухамсарт чинь байгаа хэрэггүй мэдээллийг үгүй хийхэд туслах болно. 10% - Чөлөөт данс. Сар бүр чи энэ дансны мөнгийг хүссэн зүйлдээ үрэхийг зөвшөөрч байна. Энэ бол нэг ёсны даалгавар гэхдээ чи энгийнээр зарцуулах эрхгүй. Харин үүний оронд энгийн үед өөрөөсөө харамладаг зүйлдээ эргэлзэлгүй зарцуул. Тансаг ресторанд ороод хоолло. Аль эсвэл харамлах сэтгэл төрсөндө хажуугаар нь өнгөрсөн тансаг даашинзаар өөрийгөө баярлуул. Гол нь урьд өмнө нь өөрөөсөө харамладаг байсан зүйлдээ энэ мөнгийг сард нэг удаа сэтгэл хангалуунаар зарцуул энэ нь чиний өөрийгөө баян гэж мэдрэх, баян байх нь сайхан зүйл гэсэн мэдрэмжийг чинь, энэ сэтгэхүйг чинь хөгжүүлэх болно. Баян хүмүүс зөвхөн олж чаддаг хүн биш бас үрч чаддаг хүн байдаг юм. Энэ нь гайхалтай сайхан даалгавар шүү.

10% - гэнэтийн байдлын, боловсролын, яг тулгамдаж буй асуудлууд болох юунд зарцуулах нь тодорхой хэрэгцээндээ ч зориулж болно.

Үлдсэн хувийг одоо хэрэгцээндээ тохируулах л үлдлээ. Хүмүүс надад зохицуулаад байх хангалттай мөнгө байхгүй, их мөнгөний урсгалтай болсон цагтаа зохицуулна гэж хэлдэг нь 100 кг жинтэй хүн би эхлээд 30 кг-г хаячихаад дараа нь хоолны дэглэм барьж эхлэнэ гэдэгтэй ижил утгагүй зүйл байх болно. Их мөнгө ирэхээр зохицуулах бус зохицуулж сурвал их мөнгө чамд ирэх болно.

Аливаа ажлыг хийхийн тулд зөвхөн хийхээр шийдэх нь 50%-г биелүүлсэнтэй ижил гэдэг. Шийднэ гэдэг нь зорилгодоо хүртлээ тэмцэнэ, хүрэхгүй бол тэмцсээр байгаад үхнэ гэсэн утга юм. Яг одоо бүсгүй минь эр нөхрөөс, ажил олгогчоос, улс төр, нийгмийн халамжаас ч хамааралтай амьдралдаа баяртай гэж хэлэхийн тулд санхүүгийн эрх чөлөөндөө хүрэхээр тэмцэх эсэхээ шийд. Мөнгө муу зүйл биш мөнгө нүгэл биш харин мөнгө бол хүнийг байгаа байдлын томруулагч шил юм. Чи харамч хүн бол баян болсноор улам харамч болно, чи сайхан сэтгэлтэй бол мөнгөтэй болсноор улам л сайхан сэтгэлтэй болно. Мөнгө хүнийг өөрчлдөггүй харин хүний мөн чанарыг гаргадаг учраас мөнгөнөөс айлгүй түүнийг хайрлаж хажуудаа байлга тэр ямар сайхан гээч.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Миша
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(452)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com