ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлхийд нэрээ шигтгэсэн Иванка Трамп

Одууд  | 2012 / 01 / 23

Гоо сайхан, алдар нэр, оюун ухааныг цогцлоосон бизнесвүүмэн Иванка Трампын "Palm Beach Woman" сэтгүүлийн өнгөрсөн намрын дугаарт өгсөн ярилцлагыг нь хүргэж байна

Дэлхийд нэрээ шигтгэсэн Иванка Трамп

Өөрийгөө брэнд болгосон бүсгүй гэж түүнийг л хэлэх байх! Иванка Трамп гэдэг нэр хэдхэн жилийн дотор дэлхий дахиныг хэрэн тархжээ. Тансаг амьдралын хэв маягаа зөв зүйлд ашиглаж байгаа, мега-хөгжүүлэгч Доналд Трампын том охин тэрээр, одоо өөрийн “чөлөөт-хээнцэр” стилээ дэлхийн бүх ажил хэрэгч эмэгтэйчүүдийн дунд дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа. Тэр тансаг, хүртээмжтэй бөгөөд боломжийн үнэтэй цүнхнүүдийг дээд зэрэглэлийн зочид буудлуудад нийлүүлэх гэж байгаа юм.

Түүний олон “цол хэргэм”-ийн нэг бол, “The Trump Organization”-ы дэд ерөнхийлөгч юм. Тиймдээ ч тэр Трампын үл хөдлөх хөрөнгийн наймааг дэлхийн хэмжээнд цар хүрээгээ өргөсгөхөд санаа тавьдаг. Үүнийхээ хажуугаар тэр өнгөрсөн хавар уран хийцийн үнэт эдлэл, цүнх, гутал, гадуур хувцасны зах зээлд өөрийнхөө нэрийг бардам нь аргагүй шигтгэсэн юм. “Ivanka Trump Fine Jewelry” брэндийг “United Brands” холбооноос 2011 оны шилдэг, шинэ үнэт эдлэлийн коллекцоор шалгаруулсан билээ. Мөн Иванка “Marc Fisher Footwear”, “Mondani Handbags and Accessories”, “HMX Group”-тэй хамтарч, өөрийнхөө загварын мэдрэмжийг олон улсад таниулсан.

Иванка бол Wharton-ы бизнесийн сургуулийн төгсөгч, загвар өмсөгч асан, “Трампын хөзөр: Амьдралын болон ажлын талбарт ялалт байгуулах нь” бестселлер номын зохиогч юм. Мөн тэр нийгмийн шүтээн, аавтайгаа цуг “Од болох бэлтгэл” шоуны шүүгчдийн зөвлөлд суудаг. Иванкагийн хувьд бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгөх нь их чухал. 2010 онд тэр хөгжиж буй орнуудын залуу бүсгүйчүүдийг карьертаа амжилт гаргахад нь туслах зорилготой НҮБ-ын сангийн “Girl Up” санаачлагад нэгдсэн.

Чи анх карьераа эхлүүлж байхдаа, өмнөө ямар зорилго тавьсан байв? Эхнээсээ л өөрийнхөө брэндийг бий болгох төлөвлөгөөтэй байсан уу?
Би өвөө, аав хоёроо үл хөдлөх хөрөнгийн салбарт маш их ач холбогдол өгөхийг харж өссөн болохоор би ч бас энэ өв хөрөнгийг нь үргэлжлүүлэхийг хүссэн. Би ах нартайгаа нийлж Трамп зочид буудлын сүлжээг өргөсгөхийн хажуугаар энэ зорилгоо биелүүлж яваа гэдэгтээ итгэлтэй байгаа. Трамп брэнд нь чанар болоод стилийн илэрхийлэл гэж би боддог. Хувийн брэндээ бий болгох тухайд гэвэл, би үргэлж л тэр салбарынхаа шилдэг нь болохоор ямар нэг зүйлийг бүтээнэ гэж боддог байсан.

Иванка Трампын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний коллекцоо ямар амжилтанд хүрээсэй гэж хүсч байна?
Би хэзээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн их ач холбогдол өгсөөр ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн үе шат бүр миний сонирхлыг татдаг. Байгуулалтын эхний гэрээнээс авахуулаад, барилгын дотоод засал чимэглэл хүртэл...би бүх тал дээр шилдэг зохион байгуулалтын багийг бүрдүүлэхийг хичээдэг. Энэ ажилдаа би хэзээд дуртай байх болно. Гэхдээ өөрийнхөө стилээр брэнд үүсгээд, зөвхөн өөрийнхөө сонгосон загваруудаар хувцас гаргана гэдэг сайхан хэрэг. Энэ чинь эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл биш гэж үү?

Чи маш олон салбарын бизнест ухаанаа сорьж байгаа. Өөрийгөө яг аль төрлийн бизнесийг хөгжүүлэгч гэж нэрлэх вэ?
Би өөрийгөө хувиараа бизнес эрхлэгч гэж нэрлэмээр байна. Би эрхэлдэг бизнесээ оргилд нь хүргэх шинэ арга замуудыг нээж олох дуртай. Үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, гольф, хувцас загвар, гоо сайхан, ер аль нь ч бай, би хэрэгжүүлж болох шинэ санааны эрэлд өдөр бүр гардаг. Өмнө нь хэлсэнчлэн миний хамгийн их чухалчилдаг салбар бол үл хөдлөх хөрөнгө.

Чи бусад бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?
Намайг хамгийн анх бизнест хөл тавьж байхад аав маань нэг энгийн хирнээ чухал үг хэлж байсан юм. Тэр надад “Өөрийнхөө дуртай юмыг л хий” гэж хэлсэн. Энэ үг намайг жинхэнэ зорилго руу минь чиглүүлж өгсөн гэж би боддог. Товчхондоо хийж байгаа юмандаа үнэхээр дуртай хүн л, түүгээрээ шилдэг нь болж чаддаг.

Чи өөрийн охин Арабелла Рөүзд бизнест амжилт гаргах тал дээр ямар зөвлөгөө өгдөг вэ?
Би түүнийг өөрийнхөө хүссэн амьдралын замыг сонгож, үнэн сэтгэлээсээ хийх дуртай юмаа олоосой гэж хүсч байна. Тууштай хөдөлмөр, чин хүсэл эрмэлзлийг юугаар ч орлуулашгүй гэж би боддог.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(676)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com