ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2011 / 12 / 04

“Эмэгтэй хүн бол ердийн хүн биш Эмзэг нарийхан хөл дээрхи ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог...” /Б.Эрдэнэсолонго/

Жинхэнэ яруу найрагчийн нүдээр бид ингэж харагддаг байх нь. Тэр “эмзэг нарийхан хөл дээрхи ямар нэг сайхан зүйл”-ээ сайхнаар нь байлгахын тулд бид ямар их хичээл зүтгэл гаргадаг билээ дээ? Гэхдээ “эмэгтэй хүн” хэвээрээ үлдэхийн тулд хийдэг үйлдэл бүхэн минь бидэнд аз жаргал авчирдгаараа бусад “хөдөлмөр”-өөс ялгаатай.

Инээмсэглэхээ мартаад, ярвайгаад сурчихсан охидыг, эсвэл үсээ самнахаа мартаж, том том алхалж сурсан эршүүд бүсгүйчүүдийг харахаар эмзэглэх сэтгэл төрдөг. Та сүүлийн үед өөрийгөө бурхнаас “эрхэмсэг орших” үүрэг хүлээж ирсэн бүсгүй хүн гэдгээ мартаад, дээрх шиг хөмсгөө зангидаж, boyish үйлдэл гаргадаг болсон юм биш биз? Тэгвэл таны “ажлыг” сануулахаар Гоолингоо дараа долоо хоногт:

• Хэзээ өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдэрдэг вэ? /Би өргөгчтэй хөхний даруулга, бариу дотоожоо өмсөөд тольны өмнө зогсож байхдаа л өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг- 29 настай Цэлмүүн/

• Жинхэнэ lady болохын тулд... /Бидэнд яахаас ч буцахгүй, дэврүүхэн зангаа далдалж ёс журамтай, эелдэг хатагтайн дүрийг бүтээх хэрэг заримдаа гарах юм/
• Victoria’s secret-ийн загварын шоу-2011 /Эрэгтэй байтугай эмэгтэй хүнийг шүүрс алдуулдаг сахиусан тэнгэрүүд, тэдний ээлжит хорхой хүргэм дотуур хувцаснууд/
• Дэлбээгээ нээсэн Миранда Керр /Орландо Блүүмийн бахархал тэрээр ээж болоод хэрхэн өөрчлөгдсөн бол?/
• Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгодог эдлэл /корсет, сайн сормуусны будаг, бас.../

Эдгээрээс гадна:
• Хайрттайгаа шинэ жилийн үдшийг юу хийж өнгөрүүлэх вэ?
• Сексийн тухай асуулт хариулт
• DIY: Pin-Up засалтыг яаж хийх вэ?

Өөрийгөө эрчүүд шиг хайхрамжгүй, хэр баргийн юмыг тоодоггүй, маяггүй нэгэн гэдгээ батлан харуулах гэж албаар калори ихтэй хоол идэж, таргалж байгаа бүсгүйн тухай сонсож байсан юм. “Турах хүсэл”-д хэтэрхий автагсдаас хөндий байгаа нь сайн хэрэг ч, өөрийнхөө гоо үзэсгэлэнтэй байх эрхийг сайн дураараа зөрчиж байгаа түүний үйлдэл жаахан утгагүй биш гэж үү? Та энэ талаар юу гэж бодож байна?

Шилдэг сэтгэгдлийг унших гэж догдолж байна уу? Энэ удаад бид хоёр комментийг онцлохоор шийдлээ. Эхний сэтгэгдлийн эзнээс эрч хүч үлгэр дууриал авмаар. Харин хоёр дахийн эзэн “Нисдэг өвөл” тэмдэглэлийг уншаад олон уншигчид ижилхэн төрсөн мэдрэмжийг хэдхэн үгэнд багтааж бичсэн болохоор ТОП-оор шалгарахаас аргагүй байсан юм шиг санагдсан.

1) Би бол хаана ч байсан ганцаараа л байдаг . Надад дотны найз байхгүй ажлын газрын хэлхэлддэг хүүхнүүд ч байхгүй зүгээр л ганцаараа л бүхнийг хийдэг эмэгтэй..Надад ганцаараа байхад сайхан байдаг. Надад үнэхээр уйдах зав байдаггүй , цагийн хамгийн сайхныг өөртөө зориулдаг учраас.Амралтын өдрөө сайхан саунд ороо л массаж хийлгээд л өөртөө сайхан кофе аягалаад л дуртай номоо уншаад л ганцаараа хаашаа л бол хаашаа дэлгүүр хэсээд л үнэхээр сайхан байдаг шүү. –Заяа (32 “таалагдлаа” авсан)

2) Их сэтгэл хөдөлгөсөн сайхан бичжээ.. Чамтай хамт тэр мөрүүд дээрээс нисэх шиг л санагдлаа. Тагтаа та 2-т баярлалаа. -ҮНСГЭЛЖИН (52 “таалагдлаа” авсан)

Ирэх долоо хоногт эргээд уулзая хонгоруудаа. Ингээд төгсгөлд нь юу гэдэг билээ? Мэдээж үнсэлт X, тэврэлт O, бас “Чиний Гоолингоо”!!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(166)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com