ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Эрүүл мэнд  | 2011 / 06 / 27

Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд, эсвэл зугтаж гүйгээд байна уу? Наснаасаа эсвэл эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Эхийн хөхөөр хооллож байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Энэ үед нь бяцхан заль хэрэглэж, чихэрлэг зүйлийг нь аажим аажмаар багасгаж өг.

-Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зураг зэргээр бү саатуул. Хоолондоо биш тоглоомондоо анхаарал нь сарнисан хүүхэдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шингэх явц удааширдаг.

-Хүүхэддээ хүч хэрэглэн хоол идүүлж хэрхэвч болохгүй. Энэ нь маш муу үр дагавартай. Айлгаж, албадан байж хоол идсэн хүүхэд маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болдог. Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлвэл энэ удаагийн хоолыг өнгөрөөж, хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.

-Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил буцаад хэвийн болох тул санаа зоволтгүй.

-Идүүлэхийг хүссэн хоолныхоо зургийг үзүүл. Хэрэв та жимс жимсгэнэ их идээсэй гэж хүсч байвал жимсний зурагтай сэтгүүл үзүүл. Хүүхэд тэдгээрийг идэх сонирхолтой болно. -Таны хүүхэд оройн хоолоо идэхгүй зөрүүдлээд байвал энэ нь нэг төрлийн хоолноос залхсных байж болох юм. Тиймээс сонголтоо олшруул.

-Хүүхэд гоё сайхан зүйл харах дуртай байдаг. Тиймээс ширээгээ сайхан зас. Хоолоо үзэмжтэй, амттай харагдуулахаар тавагла.

-Мөн өөрөө хоолоо идэх гээд зүтгээд байвал хүссэнээрээ идэх боломжийг нь олгоорой. Асгасан ч хамаагүй. Амаараа дүүрэн нялж, цамцаа халтартуулсан ч хоолоо амтархан идэж байгаа нь хангалттай.

-Хоолны цаг болсон ч гэлээ хүүхэд чинь өлсөөгүй бол хооллох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Харин үүний оронд хөдөлгөөн, тоглоом зэргээр хүүхдийнхээ энерги зарцуулалтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Гэртээ болж буй хэрүүл, сэтгэл гэгэлзүүлсэн маргаан зэрэг нь хүүхдийн хоолны дуршилд нөлөөлдөг. Зарим тохиолдолд ах дүүс хоорондын атаархал ч сөрөг нөлөөтэй байх нь бий.

Мөн та хүүхэддээ Лизин амин хүчлийг нэмэлтээр өгснөөр хоолны дуршлыг нь өсгөж болно. Лизин бол хүний биед зайлшгүй шаардлагатай амин хүчил бөгөөд биед нийлэгждэггүй учраас гаднаас авах хэрэгтэй болдог. Гоолингоо танд Апетон Лизин Мультивитамин-ыг санал болгож байна. Энэ бол Лизин амин хүчлээр баяжуулагдсан олон төрлийн амин дэм юм. Тиймээс зөвхөн хоолны дуршлыг нэмэгдүүлээд зогсохгүй кальцийн шимэгдүүлэлтийг сайжруулж, хоногт зарцуулагда энергийн ялгаруулалтыг мөн, эрүүл өсөн бойжих явцыг дэмжих ач холбогдолтой.

Апетон Лизин Мультивитаминыг хоолны дуршил багатай хүүхэд, хэт туранхай болон биеийн жин багатай хүүхэд, хоногт шаардагдах тэжээлийг хангалттай авч чаддаггүй хүүхдүүд илүүтэй хэрэглэх хэрэгтэй юм. Энэ мультивитамин нь шахмал бөгөөд сироп гэсэн хоёр хэлбэртэй учраас та хүүхдийнхээ сонирхолд нийцүүлэн аль нэгийг нь сонгох боломжтой. Шахмал Апетон нь ягаан өнгийн, од шиг хэлбэртэй, жимсний амттай, сахар агуулаагүй болно. Харин Апетон сироп нь байгалийн шар өнгийн тунгалаг шингэн ба жимсний амттай, сахар болон будаг оруулагч бодис агуулаагүй юм.

Та энэ мультивитаминыг Моносын бүх салбараас авч болно.

Эх сурвалж: Таны эрүүл мэндэд үргэлж санаа тавьдаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(428)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: зочин.   2015-08-12
энэ бэлдмэлийг хэрэглээд нээх жин нэмээгүй бараг хэвэндээ байна. Зүгээр хоолны дуршил л сайн хөдөлгөдөг юм шиг байгаа юм. Өөр бүтээгдэхүүн бгаа юу

Зочин: Таны нэр.   2015-06-20
manai huu turanhai ghdee ene beldmeliig uugaad duusaj bn hoolondoo sain hernee yor targalahgui yumaa uur buteegdehuun hereglehuu yundaa bdag yum boldoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com