ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Антиоксидант гэж юу вэ?

Эрүүл мэнд  | 2011 / 05 / 23

Яагаад бид АНТИОКСИДАНТ үйлчилгээтэй витамин хэрэглэх шаардлагтай вэ?

Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал ихэсвэл эсийн мембраныг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг.

Антиоксидант гэж юу вэ?

Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг.

Эдгээр чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидант нь Витамин С юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Мөн хүчилтөрөгчийн дутлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.

Хамгийн хүчтэй антиоксидант бол витамин С, Е. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

Тиймээс үргэлж зөв сонголт хийдэг Гоолингоогийн уншигчдыг Антиоксиданттай бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөе.

Бидний санал болгож буй өндөр үйлчилгээтэй “Антиоксидант” болох АНУ-н 21-р зуун пүүсийн 500 мг агууламжтай Витамин С нь хавар зуны аль ч цагт таныг Витамин С дутагдах үед илрэх буйлнаас цус гарах, амархан цус хурах, хамраас цус гарамтгай болох, үе мөчөөр өвдөх, амархан ядрах, өвчлөлд эмзэг болох зэрэг эрсдлүүдээс хамгаалж чадна. Хүнд хэлбэрийн үед цинга (чийг бам ) хэмээх өвчин үүсдэг.

Витамин С-500
Найрлага: 1 шахмалд
Аскорбины хүчил 500 мг

Фармакологийн үйлдэл: Витамин С нь хүчтэй антиоксидант тул бие махбодын үйл ажиллгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасны нэвчимгий чанарыг бууруулж, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.

Хүний бие махбодид үүсдэггүй бөгөөд зөвхөн хоол тэжээл нэмэлт бүтээгдэхүүнээр гаднаас нөхөгдөнө. Хүний биед орсон витамин С-н 1/3 нь шээсээр ялгарна. Хүний бие махбодь дахь цус бүлэгнэлтийг сайжруулах, цусан дахь липидийн хэмжээг тэнцвэржүүлэх, яс болон холбогч эдийн (коллагеныг) нөхөн төлжилтөд туслах, стероид гормон үүсэхэд дэм өгөх зэрэг үйлчлэлтэй. Нүүрс усны солилцоог зохицуулдаг. Витамин С нь дархлалын системийг идэвхижүүлэхээс гадна, вирусын үржлийг зогсоох чадвартай интерферон нийлэгжихийг эрчимжүүлдэг, харшлын эмгэг жамыг саатуулна.

Хэрэглэх заалт:
Витамин С дутагдал, гемофили, цус алдалт, халдварт өвчин, хордлого, элэгний ба үрэвсэлт өвчин, атеросклероз, эдгэрэл удаан шарх, оюуны ба биеийн хүчний хөдөлмөрийн ачаалал ихсэх, жирэмсэн болон хөхүүл эх, чийг бам өвчний үед дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Хоногт хоолны дараа 2 ширхэгийг ууна.
Савлагаа: 110 ширхэг шахмал.

Эх сурвалж: Эмзүйч Д.Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(440)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Алтан.   2016-08-13
Энэ витаминыг хаанаас авч болох вэ? Хаяг холбоо барих дугаар байгаа юу

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com