ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүр будалтын талаарх түгээмэл асуулт, хариулт-2

Гоо сайхан  | 2011 / 04 / 11

Нүүр будалт бол тэр чигтээ урлаг. Энэ урлагийн наад захын мэдлэгийг эзэмшээгүй бүсгүй хүн өөрийгөө хүндэлдэггүй мэт харагдах нь бий. Өмнөх долоо хоногт гаргасан “Нүүр будалтын талаарх түгээмэл асуулт, хариулт” нийтлэлийн сэтгэгдэл дээр хамгийн олон бичигдсэн асуултуудад хариулахыг зорьлоо.

Нүүр будалтын талаарх түгээмэл асуулт, хариулт-2

- Том, урт хамрыг яаж жижиг харагдуулах вэ?
- Гэрийн нөхцөлд өргөн том хамрыг жижиг харагдуулж будахын тулд өөрийнхөө арьсны өнгөнөөс нэг тон цайвар, нэг тон бараан крем энгэсэг шаардлагатай. Цайвар кремеер хамрын хянга ясыг босоо шугамын дагуу будаж, бараанаар хоёр хажуу талыг будна. Хоёр хажуу талыг хөмсөгний төгсгөлөөс хамрын төгсгөл хүртэл будна. Харин урт хамрыг богино харагдуулахдаа үзүүр хэсгийг бараандуу кремээр будна.

- Миний нүүр их цагаан хүзүү маань бор л доо. Би хүзүүндээ тааруулж кремээ сонгох хэрэгтэй юу?
- Тийм. Ялангуяа зуны нөхцөлд нүүрээ биенээсээ ялгаруулж харагдуулахгүйн тулд хүзүүнийхээ тонтой тааруулж кремээ сонгох нь зүйтэй юм.

- Хацраа яаж өнгөлөх вэ? Ямар арьсан дээр ямар өнгөлөгч дээр байдаг юм бол?
- Ягаан, тоорын ягаан, боронзон өнгөлөгч цайвар царайнд хамгийн сайн тохирдог. Харин абрикос жимсний улбар ягаан, нил ягаавтар өнгөлөгч бордуу царайнд тохирно. Өнгөлөгчид том багсаа дүрээд, илүүдэл будгийг сэгсэрмэгцээ хацрынхаа алиман дээр гадагшаа чиглэлтэйгээр будна.

- Хацрынхаа улааныг яаж далдлах вэ?
- Гүн ногоовтор суурьтай крем, эсвэл чийгшүүлэгчийг хацрын улаан дээр нь түрх. Нүүр будалтын артистууд сорвины улааныг ч гэсэн далдлахдаа үргэлж энэ аргыг хэрэглэдэг.

- Нүүрээ будахаар загалтаад байх юм. Яаж цэвэрхэн будах вэ?
- Нүүрэндээ пудр, крем түрхэхийнхээ өмнө чийгшүүлэгч тосыг заавал түрх. Тосоо түрхчихээд 15 минут шингээсний дараа пудр тавиарай. Тос, крмеийнхээ аль альныг нь гарынхаа алганы хонхорхой дээр үл ялиг тарааж байгаад, арьсан дээрээ товших маягаар буд. Эсвэл порлон ашиглаарай.

- Уруулынхаа хэлбэрийг яаж тодотгох вэ?
- Уруул хүрээлэгчээ эхлээд дээд уруулынхаа голоос эхэлж хоёр тийш нь, доод уруулаа нэг захаас нь эхэлж нөгөө зах руу нь будна. Уруул өнгөлөгч, эсвэл будагтай адил өнгийн хүрээлэгч сонгоорой. Хүрээлэгчийг хэтэрхий тодруулах хэрэггүй. Харин хүрээлснийхээ дараа хурууныхаа өндгөөр үл ялиг сарниа.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(636)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ariuka.   2011-04-14
bi ulaan hatsartai teged bi huurai pyder tvrehdeg l de tegsn erooso hatsarin ulaan haragdad bh yum yahu zowolgoo ogoch

Зочин: tungaa.   2011-04-13
minii nvvrnii aris dendvv huurai td bas holtsruutaad bhiin yg ymar tos tvrheh vv bas ulam sevhteed borlood bh ym oo yah uu

Зочин: Таны нэр.   2011-04-13
hamar mini joohon namhan yaj undur haragduuldag budalt hiih wee zaawal hariulj uguuree

Зочин: Таны нэр.   2011-04-13
hi ene odriin mend nadad asuuh yum bna haluutsahaar nvvr ulaagaad bh yumaa yawal zvgeer boloh bol zaawal hariulj ogoorei ta nar bas ih goe yum gargadag shvv bi dandaa unshdag ta nart amjilt hvsii

Зочин: Tani ner.   2011-04-13
Nude jhn tom bas uur helberte blgoj yaj budhu?

Зочин: ulzii.   2011-04-13
woow goy ymoooooooo golingoodoo maaaaaaaaash ih bayrlalaaaaaaaaaaaa kkk

Зочин: aaa.   2011-04-12
nuurnii maani ariS alag l da yaavl der ve

Зочин: zoloo.   2011-04-12
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Зөвөлгөө өгч байгаа та бүхэнд баярлалаа. Эмэгтэй хүн болгонд нүүр будахад нь ямар нэг асуудал тулгардаг байх гэж бодож байна. Гэхдээ асуудалтай тулгардаггүй хүмүүс ч байгаа байх л дааааааа... Миний хувьд гэвэл гадуур явж байгаа охид бүсгүйчүүд нүдээ тодруулж бас хэлбэрт нь тааруулж их гоё харандаагаар контортсон байх юм. Би ингэж будаж ерөөсөө чадахгүй юм. Яаж харандаан контроор гоё зурж болохыг надад зөвлөөч. Би том давхраатай нүдтэй л дээ улам гоё болгож зурмаар байна.

Зочин: Monhsaruul.   2011-04-11
hi yunii omno tanai hamt olond ajliin amjilt husie bi neg zovolgoo avah gesen yumaa bi davharaagui nudtei l dee teni turhvel yaj budval zohimjtoi ve nadad zovolj tuslaach

Зочин: aza.   2011-04-11
mini nuur ih batgnii gvn sorvitoil dooo ders ni terns bold tergeee arilgh geed lazr emchilgeend orsn bolch yrusu budghn bolgi eee arildgui maa gehd uugui ym shg tiim nuur budalt zagd ugch yag tegd daldlch budhr ih budmal ym shg hardd bhn ulna neeh budgui ym shg budiii gehr nurniii uuu ih hargdd bh ym aaa

Зочин: enjoy.   2011-04-11
hi bi 1 asuult asuuh gsiimaa zaaval hariulaarai minii zovhi ih toslog l doo kontor turheheer tsagiin daraa l gehed bugd buugaad arilchihsan bhiin yaval zugeer ve?

Зочин: bhh;u.   2011-04-11
negt haha

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com