ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Охидын зүрхэнд үлгэрийн гүнж оршдог

Чөлөөт цаг  | 2011 / 03 / 24

Эмэгтэй хүн бүрт өөрийг нь нандин, бусдаас өөр болгодог эрхэм чанарууд байдаг. Зарим бүсгүйчүүл тэр чанараа өөрийн нэрийн хуудас болгож, зарим нь тэр чанарынхаа тусламжтай амьдралаа залуурддаг.
Ялангуяа өсвөр насны охид тус тусын дотоод ертөнцөө урлан бүтээх ажлыг идэвхтэй хийдэг. Энэ нь ид үзэл бодол төлөвшиж эхэлдэгтэй холбоотой юм.

Охидын зүрхэнд үлгэрийн гүнж оршдог

Цагаан морьтой ханхүүг мөрөөдөж, хааны цамхагт гоёмсог даашинзтай бүжихийг нууцхан хүсдэггүй эмэгтэй хүн үгүй. Тиймээс ч бид аль нэг байдлаараа үлгэрийн гүнж нартай адилхан.

Үнсгэлжин
Үзэсгэлэнт гүнж нараас хамгийн азтай, мөн хамгийн "овсгоотой" нь гэж хэлж болно. Тэр мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг бүсгүй. Гэртээ цэвэрлэгээ хийж байхдаа ч өөрийгөө ханхүүтэй бүжиглэж байгаагаар төсөөлөн суудаг байсан ба энэ мөрөөдлөө ч биелүүлж чадсан. Хойд ээжийн дарамтан дор байсан хормогчтой шивэгчин нэг өдрийн дотор л эрхэм дээдсийн гэр бүлд орчихдог нь азтай, сайхан хувь тавилантай болохыг нь илтгэдэг. Тэр хүслээ биелүүлэхийн тулд ханхүүгийн анхаарлыг танхимд байсан олон хатагтай нараас илүү татаж, ордныг яаруу сандруу орхихдоо ч шаахайгаа үлдээн, өөрийгөө хайлгах шалтгийг гаргаж амжсан бүтэлгүй харагддаг хэрнээ овжин бүсгүй. Үнсгэлжин шиг бүсгүйчүүд үргэлж хождог.

Цасан гоо
Гэнэн цайлган нь дэндсэн гүнж. Энэ зангаасаа болж анчныг дагаж төөрсөн нь багадаад, дараа нь хашралгүй эмгэн шулмасын занганд өртсөөр явдаг. Мөн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцдэггүй. Өөрөөр хэлвэл тэр их дөлгөөн, хүний үгээр эмэгтэй юм. Сайхан сэтгэлтэй, тусч, бусдыг үргэлж өрөвдөж хайрладаг нэгэн. Цасан гоо шиг охид үргэлж өөртөө төвөг удах зүйлсийг хийж байдаг. Хүний гуйлтанд үгүй гэж хэлж чаддаггүй. Түүний энэ занг хүмүүс ашиглах нь элбэг. Гэвч тэр гэм хоргүй. Бусдад нэр сайтай, сайн "гүнж" байдаг.

Ариел
Хүсэл тэмүүллийнхээ төлөө яахаас ч буцахгүй гүнж. Дурласан эрийнхээ төлөө лусын дагинын амьдралаас татгалзаж, өөрийгөө аюулд унагадаг. Хэт амбицтай. Зөвхөн хайр сэтгэлд ч биш, бүхий л талбарт энэ шинж нь давамгайлдаг. Түүнийг гэрлэх нь баталгаагүй залуугийн төлөө мөрөөдлийнхөө ажлаас татгалзаж байгаа эмэгтэйтэй адилтгаж болно. Үлгэрийн гүнж нараас тэр ганцаараа золгүй төгсдөг. Дурлалд сохорсноос болоод сүүлдээ өөрөө "хөөс" болон замхардаг шүү дээ. Гэр бүлээ хайр сэтгэлийнхээ дараа тавьж буруу сонголт хийдэг. Гэвч түүнд авууштай чанар олон бий. Үнэнч, нийтэч, гадаад төрхөөрөө үлгэр жишээ.

Мулан
Хамгийн эршүүд гүнж. Гэвч тэр шаардлагатай тохиолдолд эмэгтэйлэг ч болж чаддаг. Түүнд ёс журам, дэг жаяг таалагддаггүй. Хаана ч өөрийнхөөрөө л байхыг эрмэлздэг. Нэгэнт шийдсэн зорилгынхоо төлөө ямар ч хуулийг зөрчихөд бэлэн. Ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө "галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй". Дайчин мэт харагдавч түүний дотор бүрэг, нэрэлхүү зан нуугдаж байдаг. Хэнтэй ч эв зүйгээ амархан олдог, хүнтэй гэрлэвэл сайн эзэгтэй, эхнэр байж чадна. Хүнд муу санадаггүй, бүх бие сэтгэлээ зориулж чаддаг. Мулан шиг эмэгтэйчүүд амар тайван амьдарна.

Жасмин
Ордны ёсорхуу мөртлөө эрх чөлөөг нь боогдуулсан байдлаас залхсан жирийн амьдралыг эрэгч гүнж. Түүний амьдралын бүх сонголт өөрийнх нь хүслээс гажууд байсаар ирсэн. Хэн нэгний төлөөх амьдралд дургүйлхэж, амар тайван өөрийнхөө тааваар амьдрахыг мөрөөддөг.
Түүнд "Ордон"-оос гадуурх ертөнц аюултай боловч илүү адал явдалтай, жаргалтай харагддаг. Гэвч тэнд дасан зохицож чадахгүй гэдгээ тэд мэддэггүй. Материаллаг хөрөнгөнд шунадаггүй. Учир нь энэ түүнд тийм ч сонин биш. Сэтгэлийн хүлээсээ тайлахыг юу юунаас илүү хүсдэг ийм охид нэг талаараа уйдамхай байх нь элбэг.

Белл
"Араатан ба үзэсгэлэнт хатагтай"-н гүнж Белл. Тэр сайхан царай зүс, элбэг хангалуун байдлаас илүүтэй хүний дотоод сэтгэлд орших гэрэл гэгээг олж харахыг эрмэлздэг нэгэн. Жинхэнэ сэтгэлээрээ бүсгүй. Зүрхээ үргэлж чагнаж, зөн совиндоо итгэдэг. Хүн бүртэй эелдэг харьцдаг ба үргэлж инээмсэглэлээр хүрээлүүлж байдаг. Түүнд муу санагчид, атаархагчид олон. Гэвч тэр сайхан сэтгэлээрээ бамбай хийдэг. Хэтэрхий царайлаг, эсвэл донжтой залуус түүнд таалагддаггүй. Харин цаанаа л нэг нүдэнд дулаахан, аятайхан эрчүүдийг сонирхдог. Түүнтэй ярилцахад маш хялбар байдаг.

Уншигч та аль гүнжтэй нь илүү адилхан байна вэ? Сэтгэгдлээ хуваалцаж, энэ нийтлэлд нэмэрлэх гүнжийн талаар ч бичсэн болно шүү дээ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(162)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Rush lia.   2022-01-27
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Зочин: Rush lia.   2022-01-27
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Зочин: Rush lia.   2022-01-27
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Зочин: zochin.   2015-07-02
jasmin bell

Зочин: zochin.   2015-07-02
jasmin bell

Зочин: Таны нэр.   2011-04-11
мэдэхгүй юмдаа алинтай нь ч адилгүй юм

Зочин: puku.   2011-04-10
xixi bi jasmin bs mulantai tosteimaa

Зочин: emo.   2011-04-09
ariel az jargaltai togsdoggui yum uu

Зочин: TUKA.   2011-04-04
BI LAV UNSGELCHIN

Зочин: bbn.   2011-04-01
xexxe...bi tsasangua yum bn.

Зочин: Enkhjin.   2011-04-01
Би Bell юм байна,

Зочин: cinderella.   2011-03-31
hhe....bi unsgeljinte iluu adilxan umuudaa..xussn zuiliixee toloo u ch xiixees butsdaggu bolxoor ariel.t ch adilxan um bolu xxi....

Зочин: lol.   2011-03-31
bi unsgeljin esuul , Mulan bi nileen eregteileg l dee tegsen hernee heregtei ued air sexy bolchdog LoL

Зочин: Oko.   2011-03-31
Humuus Bella geed baigaa ni hamgiin suuliin uyd garsantai ni holbootoi baihaa te... Harin bi ooriigoo bodood chin setgeleesee unshlaa l daa...hamgiin dohoj ochson ni Mulan, Jasmine 2 l yum daa... Nad shig ohiduud olon baidgiig ooriihoo naizuud dundaas ch, bas erdiin taniluud dundaas olson l doo... hamgiin niitleg zan ni bidnii biy daasan baidal yum, erchuud heregtei ch baihgui tohioldold henees ch dutahgui... Bas busdiin erhend baij, huvi zayagaa daatgadaggui... Enend neeh dutagdal baihgui l bolov uu? Ohid, busguichuud, egch naraa yu gej bodoj baina???

Зочин: kkk hair.   2011-03-30
belltei adilhan yum shig bnaa

Зочин: ariel.   2011-03-30
manai nzuud

Зочин: bell.   2011-03-29
minii bodloor belltei adilhan ymaa he he

Зочин: lily.   2011-03-28
miniix minii bodoj bgagaar bi uuriigoo bella tai adilxan gj bodjiin hehe ^^

Зочин: romana.   2011-03-27
hoorhon ymaa harin minii zan chanar tsasan gootoi oirolysoo ym bna hichneen boddog ch gesen dutagdlaa zasaj chadahgvi setgel hoorlooroo handdag ni orowdoltei ymdaa kk

Зочин: xxx.   2011-03-27
iim negen hovguund helehed bi lav ehleed tsaraig ni harna tgd daraa ni aash bs her huvtsasladiig ni medeej ji ohiduudtai goy haritsuul tedniig oortoo tataj jadna shuu dee haraal heldeg hovguud muuhai

Зочин: d.   2011-03-27
uuriguu yaj medehw gej baigaa hund... hun l uuriguu tanin medehgui ym bol hen ch chamaig medehgui, medehig ch husehgui. ndd gunj met muruudul baidaggui. tsagaan moritoi hanhuug irj awaasai bish uuruu ochood awna gej boddog. mulan ym uu.

Зочин: haliun.   2011-03-27
unen goy umaa belltei adilhan um shig sanagdchihlaa kkkkkkkkkkkkkkkkkk

Зочин: uchral.   2011-03-27
mulan

Зочин: nice.   2011-03-26
jasmin nadtai yg ijil yum

Зочин: nomingoo.   2011-03-26
bi lav unsgeljin l ym bn

Зочин: Annieble.   2011-03-26
Buh gunj nariin sain shinj chanaruudiig oortoo bii bolgohiih husch bna shuu

Зочин: honko.   2011-03-25
mulan ariel 2toi adilhan yum bn aa bi yr ni gunj nartai adilhan l da ghgui yu kk. ghde ariel hoos boldguishd. hanhuuteige sugad tgd dara ni bs nad shg ohin torood kkk...

Зочин: HAVRIIN YARGUI.   2011-03-25
hen chamaas asuusan yum

Зочин: heha.   2011-03-25
mulan hehaha gvnj arai bish umdaa

Зочин: HAVRIIN YARGUI.   2011-03-25
Ooriinhoo alin gedgee medeh yum tui ch alga. Ugaasaa hun ooriigoo yaj ch shinjih ve dee soliotoin.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com