ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний зүрхний тал нь шалан дээр тасраад уначих шиг л болсон

Миний амьдрал  | 2010 / 10 / 05

Сайн уу, Гоолингоо?
Надад нэг асуудал гараад би та бүхэнд хандаж байна. Би одоо 24 тэй хувиараа бизнес эрхлэдэг энгийн нэг бүсгүй. Бага ангиасаа эхлэн тэргүүний сурагч болж, хичээл ном хөөсөн л жоохон охин байдаг байлаа. Миний үеийн охид хөвгүүн сонирхож, болзож анхны хайр гэх мэт зүйлсийг бага багаар мэдэрч байх үед ч хичээл ном л хөөдөг байлаа.

Миний зүрхний тал нь шалан дээр тасраад уначих шиг л болсон

Гэхдээ энэ нь намайг даруухан ноомой охин байсан гэсэн үг биш юм. Би бусдаас царай зүс, гадаад байдлаараа онцгойрдоггүй ч ааш зан, сурлагаараа онцгойрч бүх хүнтэй эелдэг дотно ханддаг тийм л жирийн охин байсан. Анх 9-р ангидаа түүнтэй танилцаж, энгийн л харьцаатай найзууд болсон. Гэвч тэр надад сайн болж намайг үерхэхийг гуйсан. Гэхдээ нэг асуудал байсан нь би яг л бусад гэнэн охид шиг цагаан морьтой ханхүүг үргэлж мөрөөддөгт байсан юм. Түүнийг би өөрөөсөө түлхдэггүй ч бас ойртуулалгүй 3н жил бид энгийн найзууд шиг л байсан. Гэвч үнэндээ миний хувьд л энгийн найзууд шиг боловч тэрний хувьд өөр байсан юм. Эцэст нь сая нэг юм бид үерхэж эхэлсэн. Гэхдээ би түүнд сэтгэл хангалуун биш хэвээрээ л байсан. Хүмүүст түүнийг найз залуугаа гэж хэлдэггүй, заримдаа би түүнийг байгааг ч мартчихдаг байсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Би бага багаар түүнд сайн болсноо өөрөө ч мэдээгүй байсан. Бүр хайр болтлоо....... Би түүнийг бусад шиг халамжилж, хайртай гэж хэлдэггүй, бас тоохгүй мэт дүр үзүүлдэг байсан ч дотроо би түүнд хэн хэнээс ч илүү хайртай байсан. Тэр миний анхны бүхний эзэн бас хэзээ ч мартагдахааргүй хайр минь байсан. Тэр нэгэн гайтай өдөр хүртэл..... Түүний багын найз АНУ-аас ирж бид танилцсан. Бид 3 үргэлж хамт явах болж, түүний найзтай нь би тэрнээс ч илүү найзууд болсон. Гэхдээ мэдээж зөвхөн найзын хувьд. Гэвч түүний найзын хувьд тийм байгаагүй. Бид нэг орой цуг тоглолт үзэхээр болж хамт явсан. Миний найз залууд ажил гарч тэр түрүүлж явж бид 2 тоглолтоо дуусгаад харих болов. Тоглолт таран тэр намайг хүргэж өгөхөд би гэрийн түлхүүрээ гээсэн байсан. Би найз залууруугаа ярьсан ч тэрний утас холбогдохгүй . Гэтэл тэр манайд очоод хоночих би түүнлүү хэлчье гэсэн. Би ч зөвшөөрсөн очоод бас л зөндөө залгасан ч тэрний утас холбогдохгүй байсан. Тэгээд бид цуг хоносон. Тэр шөнө нөгөө өрөөнөөс ирэн намайг оролдож, надад сайн гэж хэлсэн. Би түүнд нилээн хэдэн ширүүн үг хэлэн би хамгийн анхны удаа найз залуутай чин сэтгэлээсээ хайртай гэж хэлэсэн гэхдээ өөрт нь биш найзд нь... Тэр ч намайг ойлгон тэр шөнө юу ч болоогүй. Би маргааш нь гэртээ харьж өдөр нь найз залуутайгаа уулзсан яг л урьдынх шигээ. Яагаад би түүнд юу ч хэлээгүй вэ гэхээр 2 найзыг би муудалцуулахыг хүсээгүй тэгээд ч юу ч болоогүй болохоор би тэрнийгээ буруугаар бодох байх гэж айсан байх. Харин орой нь тэр найзтай нь хамт уулзахаар явья гэхэд би дургүйцэн тэр ганцаараа явлаа... Энэ л миний алдаа болсон юм.Түүний найз түүнд худлаа хэлэн бидний дундуур орсон. Тэр надаас юу ч лавлаж асуухыг хүсээгүй зүгээр л алга болчихсон. Би эхлээд хүлээсэн, дараа нь санаа зовоод хайж эхэлсэн.... Бүтэн 10 хоног тэр хаана ч байгаагүй.... Харин нэг орой  тэр надруу яриад гэрийн чинь гадаа байна гараад ир гэсэн. Би баярлаад бүр маш ихээр догдолж байсан. Гэвч тийм биш байсан. Тэр надтай юу ч дугараагүй юу ч асуугаагүй надаар ч юм яриулаагүй... Чив чимээгүй 30н мин сууж байгаад хэзээ хүзүүнээсээ салгадаггүй миний бэлэглэсэн зүүлтийг гарт минь атгуулчихаад  л яваад өгсөн эргэж ч харалгүй... Надад маш хэцүү байсан ч би зүв зүгээр юм шиг царайлж, инээж, идэж байсан нь би түүнийг эргээд ирэх байх гэж хүлээж найдаж байсных юм.... Гэвч 2 хоног, 7 хоног, 10 хоног өнгөрсөн ч тэр ирээгүй.... Сарын дараа би найзуудтайгаа нэг газар сууж байхад тэр ирсэн. Би гайхах баярлах зэрэгцэн харан мэлмэрч байтал тэрний араас хөөрхөн инээсэн даруухан охин орж ирээд "Хайраа....." гэж хэлээд тэвэрэхэд тэр ч гэсэн "өө хайраа ирцэн үү?" гэж хэлээд тэврээд үнссэн. Миний зүрхний тал нь шалан дээр тасраад уначих шиг л болсон. Бүтэн 2 цагийн турш бие биенийгээ энхрийлж эрхлэх тэр 2ийг би зүгээр л харж суусан. Үнэхээр хэцүү байсан ч би зүгээр л инээгээд хараад суусан. Учир нь би сул дорой байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд ч би хэн нэгэн намайг үл тоомсорлоход өөрийнхөө нэр хүндийг юунаас ч илүүд үздэг байсан. Тэрнээс хойш би бүхий л эрчүүдтэй уулзан болзож, хэд хэдээр давхар үерхэж, өөртөө анхаарал тавьдаг болж, нүүрээ будан өсгийтэй гутал өмсч, шоудаж, өөрийгөө хэзээ тийм хөөрхөн гэдгээ мэдэж байгаагүйгээр нь өөрчилсөн, гэхдээ хүн болгонтой заваарч бусад шиг биш шүү. Би үнэхээр сэтгэл булаам охин болж, бүр манай хуучин 10н жилийн ангийн олны дунд алдартай намайг зүгээр л нэг ноомой гэж шоолдог байсан залуу хүртэл миний араас хөлөө хугалах шахам гүйж, харин би энэ явцад мөс шиг хүйтэн хүн болж хувирч байгаагаа мэдээгүй. Ингэж явсаар би энэ бүхэн утгагүй гэдгийг ойлгож, эргэн хичээлд бүх л анхаарлаа зориулж эхэлсэн. Ингэсээр би гадагшаа явж, тэндээ 2 жил болон эргэж ирсэн. Ирээд ажилд орж, энгийн нэг даруухан бүсгүй болон амьдарсан. Энэ хугацаанд би зүгээр л айдаг байсан. Гэхдээ магадгүй тэрнийг хүлээсээр л байсан байх. Хуучин сургууль дээр ангийн уулзалт болж, түүний талаар сая нэг юм сураг сонссон. Гэвч миний сүүлчийн найдлага, горьдлого бүгд миний өмнө зүгээр  л унаад өгсөн. Тэр удахгүй хуримаа хийж, бас хүүхэдтэй болсон гэж сонссон. Ингээд л би ганцаараа болсон. Энэ өнгөрсөн бүх хугацаанд би зөвхөн түүнийг надаа дахин нэг боломж олгож, миний хэлэхийг сонсоогүйд л би гомдож, хорсож явсан... Гэхдээ тэр үед миний буруу байсныг ойлгосон. Цаг хугацаа явсаар ажилаа хийсээр л байсан... Тэнд л би одоогийнхоо хайрыг ханиа олсон юм. Тэр минь хэн хэнээс ч илүү халамжтай, эмэгтэй хүнийг хүндэлж, хайрлаж, намайг үргэлж сонссож, намайг дэмжиж хэн хэнээс ч илүү аз жаргалийг надаа өгсөн. Би тэрийг гэрийнхэнтэйгээ танилцуулж, тэр бас намайг танилцуулж, бид сүй тавин, хамтдаа амьдрах болсон. Гэвч би анхныхаа хайрттайгаа санаандгүй дахин даарсан. Тэрийг уулзаач гэхэд нь би үгүй гэж хэлж чадаагүй. Уулзсан тэгээд согтоод хамгийн том алдаагаа хийчихлээ.... Хэдийгээр тэр минь мэдээгүй байгаа ч би их айж байна. Ядаж байхад хуучин найз залуу маань эргээд нийлэе гэж гуйх болсон тэр эхнэрээсээ салсан гэсэн. Мэдээж би шууд татгалзсан.... Гэхдээ яах вэ би түүнийгээ мэдчихвий гэж айгаад унтаж чадахаа ч болилоо... Тэрнээсээ тоглоомоор хэрвээ би тийм зүйл хийсэн байвал яах вэ гэж асуутал тэр өөр зүйлийг уучилж хүлээж авч чадах ч өөрийг нь хуурахыг хэзээ ч уучлахгүй гэсэн... Би яах ёстой вэ хүмүүсээ... надад туслаач...

Эх сурвалж: goolingoo@gmail.com имэйлээр ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(499)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zugeer dee.   2011-04-14
chi omnoh ter aguu hairiinhaa toloo ingej shanalj ingej udaan huleej chadsan. ter ih shanalsniihaa etsest iim zuil zugeer dee. nuhur chini chamaig omnoh ter ih shanalaliinhaa toloo iim zuil hurteh erhtei geed uuchilna gj uzeed dotroo nuuchih za. tegeed omnoh zaluudaa chi namaig ter ued sonsoogui. ooroos ni bolj zondoo udaan shanalj yawsan.ene buhnii etsest iim hairtaigaa uchirsan gedgee heleed ooriig chini ni tegej ih zowoosnii toloo odoo namaig ene hairtai huntei mini jargaltai orhi, bolson yawdliig mart gej heleed odoogiin nuhruusuu dotroo uuchlalt guigaad ene yawdlinhaa toloo nuhriigoo nasan turshid ni huurahgui hamtdaa jargawal l bolno sh dee

Зочин: uka.   2011-04-08
ingj amdrax utagui bish bn gj uu bng aidastai ene buxen chinii l buruu chi l ooroo iim aldaa xiisen noxortoi bj xuuchin nz banditaigaa tegne gdg chn utagui shdee tegexdee aixgui tuld xuuchin xuneesee xolboogui bolood tgd setgelee tsewerl tgd zowxn xani l bod gj xelmeer bn bi iim bdld orj bgagui ch nadad law utagui amidralaar amdiraad bg ym shg bn gants amdrax ym bj aidastai amidarch boloxgui ee xuuchinii chn zaluu chn urdniix shg chmd sain gdgiig bi law medexgui l ym bn chinii xajuud oor oxiniig xairaa gj duudaj chdj bxd chi ygd oor xuntei xanilj bolxgui gj

Зочин: hun.   2011-03-31
nadad ch gsn iim zuil tohioldsn ern hunii amidrald nz nuhud ih gai bolhiinmaa nmg bas odoo tgj buruutgaad ih l hetsuu bn

Зочин: Ankhaa.   2011-03-22
Бүсгүйчүүдээ Оюукаадаа туслъя л даа тэхүү? Оюукаагийн хүүхэд насаараа сонсголгүй болох өвчтэй.Та нар уншсан байхаа. Бүгдээрээ дансаар нь хэд ч хамаагүй өөрсдийнхөө боломжоор мөнгө хандивлацгаая. Данс нь 5749529425. Бид бүгдээрээ сайхан сэтгэлтэй ээжүүд. Бүгдээрээ ирээдүйн нэг хүндэт иргэндээ туслацгаая л даа. Оюукаа чи ч гэсэн гадуур гүйлдээ. Телевизэд хандвал яаж байна. Тэгвэл илүү үр дүнтэй байх. Одоо яарах хэрэгтэй юм байна ш дээ. Хүүгээ эрүүл болгох гэж байгаа гээд орон гэр гэх мэт хамагаа шавхаж болохгүй. Хүүхэд өөрийн гэр оронтой байх хэрэгтэй ш дээ.

Зочин: ta.   2011-03-07
anai heregguiee ta zugeer huuchin zaluutaigaa suu ter ni deer medkui bi tegj l bodoj bn herbee ta huuchin nz zaluutaiga dotno bhgui bol urgelj bodogdoiood sanaad bdg yum bnlee

Зочин: uchka.   2011-03-07
hi huuchin nz zaluu chin chamd uneheerl sn bsn bol chamd bolomj olgoh bsn bhaa gej bodjiin.buh yum ongorsn hoino guijaagaa bol hudlaal zaluul bshd.magadgui chinii gadad baidal oorchlogdsn bolhorl tegjaagaa bh.yahawdee amidrald yu es tohioldhowdee.huuchin nz zaluugaasaa holboogoo bur moson taslaad nohortoo buh zuilee odoonoos ehleed zoriulhadl boliishdee...emegt hund neg nuuc bhad yagaad bolku gej...caashid ahij iim aldaa gargahgui bwal boln.tiim bizdee

Зочин: bx.   2011-03-06
Ene udriin mend hurgie, Amidral hund 1 l tohioldno shuu de, odoo l haramsah bsiim bol anhnaasaa hiih heregui bsiin, gehdee uuriig chine buruutgaj bgaam bish l dee. Odoogiinhoo hundee hairtai l yum bol uuriiguu uuchil, hen ch gsn anhnii hair ni uulzii gehde tatgalzah chadahgui shd. Hiisen buhnee odoo mart, uuriiguu uuchil, dahij aldaa gargahgui hichee. emegtei hun nua-tai bjiigaad nuhurtuu barigdsan ch ugui gej guriij, bie awch garch chaddag tiim shidtei uls shuu dee, amjilt

Зочин: ooroo.   2011-03-01
yaj ch bodson odooginh ni dr. anhnii hair hun burt l gun gunzgii setgeliin sharh uldeedeg bh. odoo saihan amidral zohiochood ballaad yah gee we. hun burt l nuuc bdag yum heleed hereggui bha ooriinhoo nuuc bolgood uldsen ni dr bhaa

Зочин: lady.   2011-02-20
nohoteigee bsn n dr bhdaa

Зочин: ghhaa.   2011-02-20
mini bodloor noohortoo yaj iij bgad helsen deer bhaa hezee negen tsagt olon jiliin dara ch bai odo ch bai nohor chin medeh l bolno sh de nuuts yum gj bdag yu muu nadad l baidaggui yum shig sanagdag nohor chin uneeheer chamd hairtai bol oilgono oo gehdee ehleed nohriinhoo anhniih ni hairiin tuhai yariulbal zugeer bhaa tgd oroitogui bga deer ni shiidsen deer shuu olon jil ongorwol hunii setgeld ulam ih sew suuh bh aa za tgd nohor chini oilgono oo

Зочин: undraa.   2011-02-20
uul n hun hairinhaa toloo buh zuilee hiih ystoi bmaar iin ter ued n l naiztai n yagaachgui gedgee helehgui dee. tegcheeed bs daraa n nohortei bolj shiidcheed teneg ym hiij bdag. eregtei hunii setgeld sew suulgaj l bolohgui. tegwel nasnii ym boln. ymarch bsan helj bolohgui ee

Зочин: Gf.   2011-02-17
Bi yg chamshig iim hetsuu bdald orj bs 2008ond eregtei humuus mynga nz ch gs er emiin hoorond ih muuhai hov yridag ym.Manai nz zaluugiin nzni nadad sn bolchihs tgd namaig uulzay gj ih guidag bs bi ogt zovshoorch bgaguich nz zaluud maani bid 2 uulzaj bs dotno haritsaand ors gj hels bs ichihch ugui er hun iimerhuu ymiig uneher uuchildaggui ym ble. Gehdee chi odoo shan zaluutai uchiraad amidralaa zohiohgj bj urdnii butelguits uerhelee sergj yahnavdee chamd itgeegui chamaig ogt sonsoogui ter hund bolomj olgod demii bh daraa tiim zan gargd yvahgui geh batalga bhgui shude.Chinii zovlon shanalal hangalttai odoo bolsiishdee ongorsonteigoo zuuraldaad bval ireedui bhgui shuu!

Зочин: munh119.   2011-02-09
bi end setgegdelee bichmeer l daanch hvn oilgohgvi hechvv tiim ee vneheer ih hetsvv zvil gej hvnd baidag l yum bna tsaash bichih geheer .... utgagvi hend handaad bichseniig ... zubhun bodloo l ,..., --- nadad 1 tiimerhvv sanaa , turuud bdag yum...

Зочин: mj.   2011-02-03
yu wee ene chin ter anhniihaa hairtaigaa untachaad nuruu medchvvl yaanaa geed aigaad bgaan bishvv. yun nuhuruu songo, booljis ene ter geed bgaan beeee....

Зочин: ineemseglel.   2011-02-03
booljson booljsoo butsaaj idehgee yu. nohoroo l hairla.

Зочин: lyalya.   2011-01-30
bi anhnii hairaa marttsoon hahah hen ch bsiin toogoo aldsan..ania ta nuhurtuu l unench bsan ni deer dee anhnii hairiinhaa talar nuhurtuu zuer l uneniin hel doo taniiig oilgono gj bodjin

Зочин: gerlee.   2011-01-24
anhnii hairiig martaj uneher chadadguim blee bur yu c bolson ene unen shu bi uru ehelj salsan yum tegd urigu hairgui bolson martsan gj bodoj bsan c uneher martagddagui yum ble zuer ne uyrhliig martad bolodl bdag getel anhnii hairand anhnii buh yum shingesen bdag bolhor bi martkue marthiig husheec bsan odo minii anhnii hair nadad durgui yum shig bdagc bid setgelere bid urgelj hamt bdag urgelj tuuniig dursdg ter c namg martku gj bsan odo bid dugardguch neg negruge harhara bayrladag anhnii hair gdg chn hamgiin nandin n humuse

Зочин: secretgirl.   2011-01-24
Yg adilhan bish ch bid 2 iin anhnii hair ih tustei yumaa. bi ch gesen anhnii hairiigaa hajuud bhad n toodoggui bsan hun hairlaj meddeggui bsandaa ter yum bolvuu. neg l medehed ter nadaas yvj bi naashaa harj ineej tsaashaa harj uilj bsan. bid 2 salsan ch tuuntei hezee negen tsagt taaraldana, ter ued tuund amsuulj chadaagui hair, hosiin jargaliig neg udaa ch bolov medruulne gej boddog bsn, ter husel min haraahan bieleegui ch odoo bid 2 zugeer l nziin huviar holbootoi bdag tsaashdaa yu bolhiig hen ch medehgui. Harin chi odoo anhnii hairiinhaa ezend ymar ch urgui bolson bn. chi tuuniig uulzay gehed n uulzsan bas uuriiguu zoriulsan ene l hangalttai odoo chamaig hairlaj chinii tuluu amidarch bgaa nuhruu l hairla. ene amidralaa bitgii uneguiduuleerei ungursun yum ungursnuuruu l duusag. amjilt

Зочин: Advice.   2011-01-23
Гэхдээ чиний анхны ариухан хайр үүрд сэтгэл зүрхэнд чинь хоногшсон хамгийн гэгээлэг сайхан дурсамж байдаг юм. Энэ дурсамжаа баллахгүй байх хэрэгтэй.

Зочин: Advice.   2011-01-23
ХАЙР дурлал нэгэт хөрсөн бол дахин хэзээ ч сэдэрдэггүй юм. Зүгээр л гунисан, гутарсан, харамссан үедээ хамгийн дотно байсан чамайг л санадаг юм. Тэрнээс хуучин шигээ цаг минут бүр аз жаргалтай байх ХЭЗЭЭ ч чадахгүй...

Зочин: Advice.   2011-01-23
ХАЙР дурлал нэгэт хөрсөн бол дахин хэзээ ч сэдэрдэггүй юм. Зүгээр л гунисан, гутарсан, харамссан үедээ хамгийн дотно байсан чамайг л санадаг юм. Тэрнээс хуучин шигээ цаг минут бүр аз жаргалтай байх ХЭЗЭЭ ч чадахгүй...

Зочин: girl.   2011-01-20
forest gump minee ter zaluugaa zvgeer saihan orhi, unendee ta 2iin hariltsaa vnen yavtsgui yum bna. demii yum ih bodood bval delbereh ayultai shvv hehe. ter zaluu chin odoo haan yamar ch hvntei yu ch hiij yavaa yum bilee. yasan ch genen yum dee. Tom BOL!

Зочин: forest gump.   2011-01-20
сайн байцгаана уу та нараас нэг зүйлийг лавлаж асуух гэсэн юм. магадгүй сүртэй зүйл биш гэж бодож болох ч надад их хэцүү байна аа, учир нь надад хайр дурлал дээр нээх туршлага байхгүй. сэтгэлээ илчилж байсан залуус байсан ч үерхэж байсангүй ээ, айдаг ч гэхиймуу эсвэл сэтгэлд маань нийцэхгүй, хэт төгс хүн хайдаг байсандаа байх, гэхдээ сэтгэл алдарчихаараа нэг л бодож байснаасаа өөр хүнд татагдаад ч байх шиг... би одоо 19тэй, нэг залуу надад сайн гэхээр нь хэдий болтол ганцаараа явахав гэж бодоод харилцаа тогтоосон, найз охиноо болгох санал тавьсан ч удаагүй учир зөвшөөрөөгүй юм. одоо тэр залуутайгаа үл ойлголцол үүсчихлээ, би өөрийгөө түүнд дасчихсан гэж боддоггүй байсан, гэтэл 10аад хоногийн өмнө бид 2 нэг асуудлаас болж муудалцаад(одоо бодоод байхад тийм ч сүртэй асуудал биш ч юм шиг) тэр ч их гэмшээд уучлалт гуйсан, гэхдээ би нэг уурлачихаараа хэтрүүлчихдэг хүн лдээ, тэгээд хэд хоногийн дараа түүнийг бас уурлуулчихсан(би үг хаясаар байгаад)тэгсэн одоо холбоогүй 7 хонож байна,гол нь холбоо барих ямар ч боломжгүй болчихоод байгаа лдаа, гэхдээ сэтгэл бас хүсэл байсан бол яаж ийж байгаад холбоо барих л байсан байх гэж бодогдоод гомдоод байх юм, эсвэл үгүй юм болуу, эсвэл түүний уур нь хүрсээр байгаа юм болов уу, эсвэл тоохгүй хэнэггүй юм болов уу, эсвэл ингээд харилцаагаа дуусгахаар шийдсэн юм болов уу гэх мэтчилэн зөндөө хариултгүй асуултууд толгойд эргэлдээд байна, би хүлээсээр л... найзуудаа надад яах ёстойг минь зөвлөөч. би өөрөө холбогдъё гэсэн ч боломжгүй байна. хамгийн айж байгаа зүйл маань ингээд л дуусчихвал яаана гэдгээс л айж байна. өмнө нь бид 2т ийм асуудал тулгарч байгаагүй, тэр байтугай өчүүхэн ч ам муруйсан зүйл үгүй, анхныхаа даваан дээр ингээд бүдэрчихвэл яаанаа л гэж айгаад байх юм.

Зочин: ganaa.   2011-01-20
hi hun buhend iim zuil tohioldood bdaggui ch anhnii hair hen buhend nandin dursamj bolon ulddeg.gehdee amidraliin hani gedeg ene nasand yu yunaas ch iluu chuhal uchiraas nuhuriinhuu chamaig gsn ter ih hairiig sewteehguin tuld ahij tiim zuil hiilguigeer umnuu gereltej bga amidraldaa itgeltee alhaasai gej husej bn.medeej negent bolood ungursun bolhoor odoo uuruu uuriiguu uuchilsan ni zuw bolwuu.tehgui dotroo shanalaad l bwal hetsuu shu dee. za chamd hamgiin sn shan buhniig husie.aldaa gargadaggui hun gj ugui gehdee ahin dawtahgui bh ni l chuhal shu.

Зочин: mydag.   2011-01-20
hun bolgond nuuts baidag hun bolgon alda gargadag gehdee ongorson buhniig sohwol buruutnii ehlel ni chi bolj huwirna .yg unendeee hajyyd ni altnaas iluu unetei zuil bgaag olj haralgui iluu shunaj em hun aldaa gargadag bhaa bi gej boddog.setgel zurheee barij hatuu zan garga ongorson ter chamruuu us tzaszan shig l hayad ywdaaa

Зочин: hehe.   2011-01-19
hi odoo bgaa nohorteigoo dotno bj tvvndeee bvhniigee zoriulaa nadaa ch gsn yg iim zvil tohioldood bn bid 2 bas muudaktsaad 10n honog bolj bn ter nadad ymarch bolomj olgohgvi alga bolson hetsvv l bdag ym bn gehdee bi hvleenee chinii odoonii nohor chin chamd yunaas ch ilvv sain chamaig l geh bolno omnoh hvnee mart aa ok

Зочин: ramona.   2011-01-19
nuhurtuu helehgui bsan n l dr bizdee,

Зочин: Таны нэр.   2011-01-18
nohortei hzeech bitgi heleerei hlhgvi bl tvvniigee huurch bga yum shig sanagdaad helehni l hamgiin tom aldaa yum bnlee

Зочин: mina.   2011-01-17
minii chamd ogoh zovolgoo bol naiz zaluudaa ene tuhaigaa hezee ch bitgii heleerei,bas anhnii zaluutaigaa ergej bitgii uulz,nadad bas barag l adilxan yvdal tohioldson,bi ter ued bas cham shig zaluu genen busgui baij de odoo bi xaramsaad bardaguimaa,yah gej unenee helsen yagaad terentei ahij uulzsan geed,xair uneheer hetsuu l de,gehdee odoogiin amidralaa hundel odoo bgaa zaluugaa xairla ongorsonoo daxin bitgii soxooroi gej guij bna

Зочин: zgr l zovloy.   2011-01-17
zgr l odoniho hairda unenj yv ongorsn ymnud ongorsnoro l bjig huujin hair jin bsn ntr yaar j hamagui huni amidrald durlh hairlh haygdah hagazh salah ym zondoo l bii tim blhor buh zuile martad nohorteigo jargaltai amidar!!!!!!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com