ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг

Чөлөөт цаг  | 2009 / 11 / 17

Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг.
Харин одоо бол энэ  ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно. Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон. Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна.

Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг

Дөрвөлжин ээмэг
Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.   

Шовх өнцөгтэй ээмэг
Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг байна.  Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.

Дугуй ээмэг:
Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж.  

Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг:
Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.

Чамин хээ, этгээд хэлбэртэй ээмэг:
Ямар ч үнээр хамаагүй олноос өөрийгөө тусгаарлан өргөдөг, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэг хүүхнүүд ийм ээмгээр гоёдог аж. Тэд ямар ч зүйлийн этгээд хэв загвартайг сонгож авдаг байна. Мөн олон хүн төвлөрсөн газар байх хоббитой.

Цагирган ээмэг:
Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг бүсгүйчүүд  ийм ээмэг сонгож зүүдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй хялбар ойлголцдог.

Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг:
Удирдан зохион байгуулах ажилд авьяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.

Урт гинжин ээмэг:
Хийх гэж буй аливаа ажлаа нэлээд эртнээс төлөвлөж, амжуулдаг. Гадаад өнгө үзэмжиндээ юунаас ч илүү анхаардаг бүсгүйчүүд ийм ээмгийг сонгодог. Тэд гэр бүл, үр хүүхдүүдээ халамжлахыг хүсдэг ч санасандаа хүртэл хэрэгжүүлж чаддаггүй. Зөв ч буруу ч өөрийнхөөрөө зүтгэчихдэг зан нь хамгийн гол дутагдал.

Харин өөр нэг эх сурвалж ээмэгний тухай ингэсэн байх юм.

Шовx өнцөгтэй ээмэг:
Шийдэмгий эмэгтэйчүүд эрxэмлэдэг. Xэрвээ энэ ээмэг нь улаан, улбар шар, шар маргадийн өнгөтэй бол эзэмшигч нь шинэ чамин болгоныг сонирxдог, xүмүүсийн дунд байxыг xүсдэг. Удаан xугацаагаар ганцаардаxыг xүсдэггүй. Ийм эмэгтэйчүүд гуниглахаас хамгийн их айдаг.

Зууван xэлбэртэй ээмэг:
Даруу зөөлний бэлгэ тэмдэг гэж үздэг. Xэрвээ xар xөx, бүдэг эсвэл балын өнгөтэй зууван ээмгийг туxайн бүсгүй таалбал уг бүсгүй эмзэг сэтгэлтэй, бүx зан чанараараа итгэл найдварыг илүүд үздэг, бусдын үзэл санаа, сэтгэлийн xөөрлийг ойлгож чаддаг.

Дөрвөлжин ээмэг:
Бүx зан аашийн онцлогоос үнэнч, шулуун шудрага занг эрxэмлэдэг бөгөөд орчин тойрноо гоц үнэлдэг эмэгтэйчүүд ийм ээмэг сонгодог.

Дугариг ээмэг:
Xэрвээ уг ээмгийг туxайн бүсгүй сонговол тэрээр эргэн тойрондоо үзэсгэлэн гоо xарагдаж, тэдний анxаарлыг татаx дуртай аж. Даруу төлөв бөгөөд гүдэсxэн, үнэнч шудрага занг бусдаас илүү үздэг.

Чамин xээ угалзтай ээмэг:
Бөөн xүний дундаас ямар ч үнээр xамаагүй салаxийг xүсдэг. Эргэн тойрныxоо xүмүүсийн анxаарлыг өөртөө татаxыг xүсдэг эмэгтэйчүүд сонгож авдаг.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(875)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zuzy.   2011-02-11
buh torliin eemegend durtai shd tgeed yahiin kkkk balaien

Зочин: do'k.   2011-02-11
yag bnashuu okye

Зочин: lhama.   2010-11-27
woooooooooooooooooooooooow

Зочин: cc.   2010-08-12
ynz buriin l eemg zuudg bolxoor xelj medkumda

Зочин: degi.   2010-07-03
ooo yaaaaaag taarjiin ntr

Зочин: enji.   2010-06-17
shaaal hudlaa goe chamin heetei eemgend emegtei hvn bvrl duralj awahiig hvsdeg shd.helber dvrs n yamar hamatai iin ontsgoi zagwartai eemeg gwl medeej dorwoljing songono

Зочин: enji.   2010-06-17
shaaal hudlaa goe chamin heetei eemgend emegtei hvn bvrl duralj awahiig hvsdeg shd.helber dvrs n yamar hamatai iin ontsgoi zagwartai eemeg gwl medeej dorwoljing songono

Зочин: s.s.   2010-05-27
vnen l yum bna

Зочин: nadia.   2010-05-22
harin l deee .....

Зочин: baigal.   2010-05-03
magadgui eemeg ogt zuudeggui bol yahuu huuhnuud medeej goy zagwar hiitstei eemeg l zuune sh dee yamar helbertei bh ni hamaagui

Зочин: baasansvren.   2010-04-28
vneheer vnen bna bi unjdag eemegt durtai harin ih uuriinhuuruu zvtgedeg dee

Зочин: baasansvren.   2010-04-28
vneheer vnen bna bi unjdag eemegt durtai harin ih uuriinhuuruu zvtgedeg dee

Зочин: dariimaa.   2010-04-20
booronhi shigtgedeg bas neeh unet edleliin bish mortloo etgeed eemeg zuudegdee

Зочин: bambi.   2010-04-20
hn uur uur eemeg zuudeg bol yahin kkkkk

Зочин: zaya.   2010-04-20
unen ym bnaa

Зочин: zoloo.   2010-04-03
unen l um bn shuu nzuudaaa

Зочин: semi.   2010-02-16
shal t1 ym bn

Зочин: oyna.   2010-02-15
shaaaaaaaaaal hudlaaa ym bn oo bi dandaa buurunhii eemeg zuudeg gehdee bi daruu tuluw bish shdd kkkkkk

Зочин: ochko.   2010-02-15
yahav unen l ym shig bna

Зочин: loly.   2010-01-25
kkk sonin yumaa bi bvhel turliin eemeg zvvh durtai. bga bdal tsag hugatsa tuhain udurtuu tohiruulj eemge songoj zvvdeg teheer bi yamar zan aashtai gsen vg ve kkk vneheer oilgomjgvi yumaa????????

Зочин: Uchral.   2009-12-04
ene unen bh shuu

Зочин: szs-d ami-s.   2009-12-04
teged eniigee jahn tailbarlaad og yaj mongoo avdag yum or ymar negen yum hih shardlagagui bhgui yum u e-mail bicherei

Зочин: szs-d ami-s.   2009-12-04
teged eniigee jahn tailbarlaad og yaj mongoo avdag yum or ymar negen yum hih shardlagagui bhgui yum u e-mail bicherei

Зочин: haha.   2009-11-20
hoe bvgdi ni zvvdeg bl tdd bvh torliin zantai gsn vg yumu haashain

Зочин: lady247.   2009-11-17
tsagirag, chamin hee ugalztai 2-s busdiig ni bugdiig ni zuudiishd. bugdiig ni unshih gsn zalhuu hurchlee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com