ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?

Зурхай  | 2009 / 03 / 06

Хүүхдийн хүмүүжилд төрсөн орд нь ихээхэн нөлөөлдөг гэлцдэг. Хүүхэдтэйгээ харилцах хамгийн сайн түлхүүр бол түүний төрсөн ордных нь зурлага ч байж болох юм.

Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?

Хонь

Хүүхдийг бусдын төлөө санаа тавьж сурахад нь анхаар.
Таны хүүхэд хонины ордных бол эелдэг боловч хатуу байр суурьтай хүмүүжүүлэх нь зүйтэй. Зодож загнан, хүч хэрэглэж болохгүй. Үүний оронд аливааг ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Дэг журамтай, зорилгодоо тууштай, саад бэрхшээлийг даван туулдаг хүн болох нь гарцаагүй. Энэ ордны хүүхдийн асар их эрчмийг ашигтай зүйл рүү чиглүүл. Үүнээс гадна мөнгөнд хямгатай хандаж сургахад илүүдэхгүй.

Үхэр

Хүүхдээ бүү дарамтал.
Аливаад битгий яаруул. Хүүхдийн хувьд гэр нь амгалан, найдвартай орчин байх ёстой. Хүүхэддээ сайн боловсролыг олгохыг хичээ. Өөрөөс нь ямар учраас юу шаардагдаад байгааг нь асуулгүйгээр бүү тушааж зааварлаарай. Дэмий тэнэж, айл хэсэж сурахаас сэрэмжлэх нь зүйтэй.

Ихэр

Хүүхдэдээ итгэл хүлээлгэ.
Ямар нэгэн дарамт, шахалт үзүүлбэл хүүхэд чинь худал ярьдаг болно. Анхаарлаа зорилгодоо төвлөрүүлэн түүндээ заавал хүрдэг болгож хүмүүжүүлээрэй. Аливааг хийлгэхдээ урьд нь хийж байсан юмыг нь дуусгаж байж хийлгэ. Хүүхэдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа мэт буурьтай харьцаж, итгэл хүлээлгэж байх хэрэгтэй. Биеийг нь чийрэгжүүлэхэд анхаар.

Мэлхий

Хүүхдэдээ байнга бэлэг өг.
Мэлхийн ордны хүүхдийг бүү айлга, битгий шийтгэ. Доог тохуу хийж, зандарснаар сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг юу л бол. Түүний хажууд битгий уурла, танд итгэж хэлсэн нууцыг чандлан хадгал. Хоолны тодорхой дэглэм бариулж сургах. Түүнд хайраа илэрхийлж, урам хайрла. Тодорхой даалгавар өгч, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуул. Байнга бэлэг өгвөл сэтгэл нь сэргэнэ.

Арслан

Тэднийг хэзээ ч бүү зод.
Энэ ордонд төрсөн хүүхдийг хэзээ ч битгий зод. Бусдыг захиран тушааж, санаснаараа байлгах гэсэн эрмэлзлэлийг нь бүү дэмж. Найз нөхөд болон гадны хүмүүсийн дэргэд харааж зүхэх, элдвээр хэлэхийг цээрлэвэл зохино. Амжилт гаргасан үед нь магтаж урамшуулж бай. Энэ ордны хүүхдийг хүч хэрэглэн хүмүүжүүлснээс илүүтэй итгэл үнэмшилд нь тулгуурлан хүмүүжүүлэх нь үр дүнтэй.

Охин

Тэднийг олны хөлийн газраас хол байлга.
Түүнийг аливааг эрүүл саруулаар сэтгэх чадварт тулгуурлан хүмүүжүүлэх хэрэгтэй. Өдрийн дэглэм бариулж, олны хөлийн газраас хол байлга. Үүрэг даалгавар өгөхдөө юу хийх ёстойг нь сайтар тайлбарлаж өг. Хүндэлдэг хүмүүсээр нь үлгэрлэн хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй. Охины ордонд төрсөн хүүхдийг болж өгвөл зэмлэхгүй, шийтгэхгүй байсан нь дээр.

Жинлүүр

Зоримог зантай болго.
Энэ ордонд төрсөн хүүхдийн хажууд хэрүүл маргаан бүү гарга. Сэтгэлзүйн болоод бие махбодын дарамт шахалт үзүүлж болохгүй. Хурц өнгийн эдлэл, дуу чимээнээс холхон байлгахгүй бол сэтгэхүйд нь муугаар нөлөөлнө. Түүнд анхаарал халамж тавьж, байнга ярилцаж бай. Эхэлсэн ажлаа дуусгах тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонголт хийх чадвартай, шийдвэр гаргах зоримог зантай болго.

Хилэнц

Тэдний сэтгэлийн нууцад бүү нэвтэр.
Энэ ордонд төрсөн хүүхдийг эв зүйгээр хүмүүжүүл. Хүч хэрэглэвэл хүүхэд тань хатуу, цэвдэг сэтгэлтэй хүн болж төлөвшинө. Идэх дургүй хоолыг нь идүүлэх гэж бүү зүтгэ. Хичээл номдоо сайн биш бол шинжлэх ухаанд сонирхолтой болгосон нь дээр. Ингэсэн цагт тэр өөрөө л санасандаа хүрэх болно. Мөн бусдад тэвчээртэй хандуулж сургах хэрэгтэй.

Нум

Тэд хэтэрхий хөдөлгөөнтэй.
Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур. Түүнтэй байнга нөхөрсөг харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй.

Матар

Тэдэнд нөхдийнх нь амжилтыг бүү магт.
Матрын ордонд төрсөн хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэ. Тэд өөрт нь том хүн шиг хандахад таатай хүлээн авдаг. Таны хүүхэд хэтэрхий даруухан тул багаас нь хөгжилтэй байлга. Таны хүүхдийн хүмүүжил үеийнхнээсээ хоцроод байх шиг санагдвал битгий бухимд. Найз нөхдийнх нь амжилт бүтээлийг хажууд нь ярьж, магтахаас зайлсхий. Энэ нь хүүхдээ өөртөө итгэлгүй болохоос сэргийлнэ.

Хумх

Хүүхдийг хэрүүл маргаанаас хол байлга.
Хумхын ордонд төрсөн хүүхдээ хэрүүл маргаан, зодоон цохион, муу хүмүүсээс хол байлга. Тэр зөрүүдлэх, уцаарлах ааш гаргавал муудалцаад хэрэггүй. Чимээгүй орхичихвол хэсэг хугацааны дараа хүүхэд чинь тайвшрах болно. Түүнд ганцаараа байх боломж, орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ бүхэн нь түүний бусдаас өөр байхыг хүсэх эрмэлзлэлтэй холбоотой юм. Аажмаар бусдаас өөр байхын тулд хэрхэхээ ойлгодог болно.

Загас

Тэднийг мөнгөтэй зөв харьцаж сурга.
Уг ордонд төрсөн хүүхдэд уйтгартай дуу хөгжим сонсгох, аймшгийн кино үзүүлэхээс татгалзах хэрэгтэй. Хүүхдийнхээ авъяасыг урлагийн талбарт хөгжих боломжоор ханга. Түүний урлагт элэгтэйг мэдсэн та бүхий л чадлаараа түүнд туслах нь зүйтэй. Бодит байдал хүсэл мөрөөдлөөс ангид болохыг ойлгуул. Үүнээс гадна мөнгөтэй зөв харьцаж сургахад анхаараарай.

  |  
Өмнөх мэдээлэл
Хөхний хорт хавдар
Дараах мэдээлэл
Ертөнцийн хөөрхөнүүд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(162)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: uka.   2010-01-29
yag unen

Зочин: eya.   2009-09-04
hi zaluusaa. amjilt

Зочин: Soko.   2009-05-01
Saku gegch tenegtene biz chadkun baij baga ataarh tanai site saak shu amjilt tiim biz dee manaihaan

Зочин: saku.   2009-05-01
bitgii teneg ym hiiged bai tanaihan

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com