Зарим эмэгтэйчүүд ямар ч байсан өөрийнхөөрөө зүтгэж, хүмүүсээс “зөрүүд”, “ааштай“ мэтийн янз бүрийн хоч авдаг. Харин зарим нь ямагт бусдын амыг харж, зааж зааварлахаас нааш хөдөлдөггүй. Ийм эмэгтэйчүүдийг номхон, даруу гэх мэтээр өөд нь татда
Yлдсэн нь энэ хоёр туйлын засвар аль нэг тал руу ойрхон байрлаж байдаг. Харин та энэ сонжооны асуултанд шударгаар хариулж чадвал өөрийгөө хэн болохыг мэдэж болно. Сонжооны асуултанд “тийм”, “үгүй”, “заримдаа” гэсэн гурван хувилбараар хариулна. Хэдийгээр энэ сонжоо нь эмэгтэйчүүдэд зориулагдсан хэдий ч уулзаж, учирдаг эмэгтэйгээ хэн болохыг нь мэдэхийг хүсч байгаа эрчүүд түүнийхээ өмнөөс нь хариулж үнэн төрхийг мэдээд цаашид яах ёстойгоо тодорхойлж болох юм.
Асуулт 1
Би хайр дурлал, ажил хэргийн тал дээр гарсан бүтэлгүйтлийн талаар эргэцүүлэн бодохын оронд идэвхтэй, эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг дээрд үздэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 2
Түрэмгий, хувирамтгай зэрэг таагүй зан авирыг эмэгтэйчүүд гаргаж байгаа нь дийлэнхдээ бусдын буруу үйл ажиллагаанаас болдог гэж би үздэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 3
Зарим би өөрийгөө бүтэлгүйтэхийн ордонд төрсөн байх гэж боддог
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 4
Би амьдралдаа болж байгаа бүхний төлөөх үүрэг, хариуцлагыг байнга мэдэрч байдаг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 5
Хайртай хүн маань зоригтой, шийдэмгий хүн байсан бол миний амьдралд ийм их асуудал үүсэхгүй байсан юм
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 6
Хүн архичин болох нь зөвхөн өөрийнх нь буруу гэж үздэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 7
Намайг ийм хүн болгосон хүмүүс миний амьдралд болж байгаа олон зүйлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж би үздэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 8
Би ханиад хүрвэл эмнэлэгт үзүүлэлгүйгээр өөрөө өөрийгөө эмчлэх гэж оролддог
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 9
Надад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүмүүсийг би ямагт талархан санаж байдаг болохоор хүмүүст дуртайяа тусалдаг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 10
Хайртай хүнтэйгээ маргасныхаа дараа хэн нь буруутай талаар бодохдоо би өөрөөсөө л эхэлдэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 11
Би ямар ч асуудлыг шийдэж болно гэж үздэг болохоор байнга л асуудалд орж явдаг хүмүүсийг ойлгодоггүй юм
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 12
Хар муур урдуур гүйж гарсан тохиолдолд би буцах, эсвэл өөр замын нөгөө талаар явдаг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 13
Нөлөө үзүүлж чадахааргүй нөхцөл байдалтай би голдуу эвлэрдэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 14
Би хүн болгоныг ямар ч нөхцөл байдалд хүчтэй, идэвхтэй, бие даасан байх ёстой гэж үздэг
Тийм
Үгүй
Заримдаа
Асуулт 15
Би өөрийнхөө дутагдлыг сайн мэддэг ч ойр дотны минь хүмүүс, ялангуяа хайртай хүн маань надад хүлцэнгүй хандаасай гэж хүсдэг
Тийм
Үгүй
Заримдаа
“бусдын үгээр явагч ” мисс болжээ. Хэрэв танд ирээдүйн амьдралын тань зохиолыг өгч танилцуулсан бол та түүнээ нэгд нэгэнгүй уншиж, цээжлээд бүх зүйлийг нь нэг бүрчлэн мөрдөх байсан нь лавтай. Хатуухан хэлэхэд та бие даах чадваргүй, байнга бусдын амыг харж байдаг эмэгтэй бололтой. Магадгүй таны төрөлхийн бүрэг, даруухан зан, хүмүүжил, өөрийгөө хэт дутуу үнэлэх бүгд нийлээд ийм байдалд хүргэсэн байх. Yр дүнд нь та өөрийнхөөсөө бусад бүх хүмүүсийн зорилго, зорилт, төлөвлөгөөг дурайяа хэрэгжүүлдэг хар ажилчин болжээ. Бусдыг ашиглах сонирхолтой хүмүүс ийм занг тань уухайн тас хүлээн авч байгааг та өөрөө нэг бус удаа ажиглаж байсан байх.
“Тэр өдрийн тэнгэр мэдэг” мисс болжээ. Учир таны идэвх, бие даасан байдал сэтгэл санаатай шууд холбоотой байдаг. Бусдын үгээр номхон даруу явах уу, эсвэл өөрийнхөөрөө байх уу гэдэг нь тухайн өдөр таны сэтгэл санаа ямаршуу байдалтай байгаагаас шууд хамаарна. Сэтгэл санаа таруу, гутранга байвал хүнийг үгийг дуулгавартай дагасан нэгэн болдог. Тэгэхээр энэ үед дэргэд тань байж таарсан хүн сайн хүн байгаасай л залбирахаас өөр аргагүй юм. Харин сэтгэлээр унах үе өнгөрч, өөртөө итгэлтэй болоод ирэхээр ажил хэрэг дээрээ хүмүүсийн амыг харалгүйгээр бие даасан шийдвэр гаргаж эхэлдэг. Гэхдээ энэ сайхан үеийг бусдын амыг дагаж байхдаа хийсэн алдаагаа засахад зарцуулдаг нь жаахан таагүй. Гэхдээ сэтгэл өөдрөг байх үедээ ухаан, зөн билгээ дайчлан нөхцөл байдлыг шинжилсний дараа бусдын үгээр явсан нь дээр байна уу, эсвэл өөрийнхөөрөө байх нь ашигтай байна уу гэдгийг мэдэж чаддаг өөр нэгэн онцгой чадвар танд байна. Товчхон хэлэхэд та өөрийнхөөрөө байх ашиггүй үед бусдын үгээр байгаа мэт жүжиглэж чаддаг. Энд харин болгоомжтой байхад илүүдэхгүй байх.
хамгийн тааламжтай үнэлгээ авч “Бие даасан” мисс болсон байна. Та ямагт бие даасан байж, өөрийнхөөрөө шийдэж сурсан. Гэхдээ та өөрийгөө дөвийлгөдөг нэгэн биш учраас үнэхээр мэдэж дийлэхгүй зүйл дээр бусдад хандаж чаддаг. Мөн урсгалаараа, олонтойгоо хамт явах боломж гарсан үед өөрийнхөөрөө байх гэж өөрийгөө болон өрөөлийг зовоодоггүй. Хайртай хүн тань тантай холбоотой зарим нэг асуудлыг шийдэж өгөхийг хүсвэл та голдуу дуртайяа зөвшөөрдөг хүн.
дарангуйлагчтай адил зан чанартай боловч харьцангуй багаар, зохистой байдлаар илэрхийлдэг эмэгтэй байна. Ийм эмэгтэйчүүдийг “Хэнд ч захирагддаггүй” мисс гэнэ. Та өөрөөсөө бусдыг өөртөө тохиолдсон таагүй явдал бүхэнд буруутгаж явдаг хүн биш. Та найзыгаа зэмлэхийн оронд нөлөө, ятгалганд орж таагүй байдалд орсондоо өөрийгөө буруутгахыг дээрд үздэг. Єөрийнхөө бурууг бусдад тохох гэсэн дэмий зүйлээ оролдох цаг таньд байдаггүй. Та өөртөө хамаатай бүхнийг нарийн хяналтандаа байлгаж чаддаг, идэвхтэй байр суурийг баримтлагч эмэгтэй. Эрэгтэй хүмүүстэй харьцахад таны шийдэмгий, бие даасан зан тань тус болохоосоо илүү саад болох нь их. Эрэгтэй хүмүүс ямар ч юманд өөрийнхөөрөө, хэнээс хамааралгүй байж бүгдийг хянахыг хүсдэг эмэгтэйчүүдэд “яагаад ч юм бүү мэд” дургүй байдаг. Харин та яагаад дургүй байдгийг нь “санамсаргүй” мэдэхгүй биз?
бүгдийг захирч, эрхэндээ, оруулан хянах донтой байж магадгүй эмэгтэй байна. Ийм эмэгтэйчүүдийг “Бүгдийг дарангуйлагч мисс” гэнэ. Номхотгогч эмэгтэй нь өөрт нь хэн нэг нь нөлөөлөхийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй өөрөө нөлөөлж чадах бүхнээ эрхэндээ оруулж, захирахыг хүсдэг. Ийм хүмүүсийн хувьд найз нөхөд, дотны хүмүүс нь зөвхөн өөрийнх нь үгээр явж байна уу, үгүй юу гэдэг нь л чухал. Тиймээс эцэг, эхтэйгээ байнгын хэрүүл маргаантай байдаг бөгөөд жинхэнэ найз нар гэж байдаггүй. Та энэ зангаасаа болж эрэгтэйчүүдтэй хэл амаа ололцдоггүй бөгөөд таны эрхэнд байхыг эрчүүд хүсдэггүй болохоор харьцаагаа тасалдаг. Харин та өөрийнхөө төдийгүй бусад хүмүүсийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байдаг. Ингэх нь эцсийн бүлэгт хэнд ч хэрэггүйн дээр танд маш хүн ачаа болдог. Энэ их хэрэггүй ачааныхаа заримаас нь ч гэсэн салахыг хичээ.
Товчхон хэлэхэд та өөрийнхөөрөө байх ашиггүй үед бусдын үгээр байгаа мэт жүжиглэж чаддаг. Tmee tiim unen.