ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үдэшлэгийн ханхүүг бус, амьдралын ханиа сонго

Хайр & секс  | 2021 / 03 / 15

Урт хугацааны харилцаанд юу чухал вэ?

"Хэрхэн ганцаараа насыг барахгүй байх вэ" номын зохиолч, хосын харилцааны коач, Hinge болзооны апп-ыг зохион бүтээгч Логан Юрыгийн уншигчиддаа зориулан бичсэн мөрөөдлийн харилцаагаа хадгалан, илүү ухаалаг шийдвэр гаргахад туслах дүрмээс бүсгүйчүүлдээ энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Үдэшлэгийн ханхүүг бус, амьдралын ханиа сонго

Үдэшлэгийн ханхүү vs Амьдралын хань

Зурган дээр төгс гардаг, үдшийн турш хөгжилтэй байж чаддаг, найзуудын чинь дунд чамайг гайхалтай харагдуулдаг нэгэн бол “үдэшлэгийн ханхүү” юм. Бидний ихэнх нь ахлах сургуулиа олон жилийн өмнө төгссөн хэдий ч хайр дурлалын хамтрагчаа хайхдаа дээрх төгс төсөөллөө баримталсаар байдаг нь харамсалтай. Энэ төрлийн болзоог "үдэшлэгийн ханхүүтэй болзох нь" хэмээн нэрлэж болох юм. Гэхдээ чи үнэхээр үдэшлэгийн ханхүүтэй гэрлэж, үлдсэн амьдралаа түүн шиг залуутай хамт туулахыг хүсэж байна уу? Гял цал ханхүү хөгшин эцэг эхийгээ халамжлахад чинь туслах болов уу? Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суухаа мартахгүй байж чадах уу? Тэр бүү хэл хэдэн хоногийн турш орноосоо өндийх тэнхэлгүй хордлогод орох үед чинь чамайг чин сэтгэлээсээ асран халамжлах болов уу?

Мэдээж эдгээр асуултууд анхлан хэн нэгэнтэй болзох үед өөрөөсөө асуух асуултууд биш гэдэг нь тодорхой. Эдгээр асуултыг эхний болзоон дээрээ асуусан ч хариултууд нь чамайг болзоот залуугаа үнсэхэд, дахиж болзоход нөлөөлөхгүй. (Тэгээд ч хэн ер нь анхны болзоон дээрээ гэдэс гүйлгэх тухай бодохов дээ.)

Бид урт удаан хугацааг хамт туулах хамтрагчаа амьдралын эрээнтэй, бараантай аль ч цагт хамт байж чадах нэгэн байгаасай гэж хүсдэг. Бүхий л үед найдаж болох нэгэн. Хамтдаа амьдралын чухал шийдвэр гаргаж чадах нэгэн. Хамгийн энгийн үгээр “амьдралын хань”.  Бидэнтэй болзох залуус олон ч хамтдаа амьдрал бүтээж, босгож чадах нэгэн тун цөөхөн.
Одооноос эхлэн гэрлэлтийн тухай бодохдоо чи минь “түүнтэй бүтээх хайрын түүх маань бусдад хэрхэн харагдах бол? гэж өөрөөсөө асуухын оронд “энэ хүнтэй би амьдрал босгож чадах болов уу? гэж асуугаарай. Зөв залуутайгаа уулзах хамгийн эхний алхам ердөө энэхүү асуултаас л эхэлнэ.

Бид юун дээр алддаг вэ?

Дотно харилцааны коачаас гадна "matchmaker" буюу хосын зуучлагч хийдэг хүний хувьд би хүмүүс хамтрагчаа чухам ямар зан чанартай нэгэн байгаасай хэмээн хүсдэг гэдгийг олж мэдэхийг хүссэн юм. Хэдэн зуун хүмүүсээс онлайнаар судалгаа авсны үр дүнд хүссэн асуултынхаа хариуг би олж авч чадсан шүү. Энэхүү олж авсан мэдээллээ би харилцааны шинжлэх ухааны тодорхойлсон урт хугацааны харилцаанд юу чухал болох тухай онолтой харьцуулсан билээ.

Харилцааны шинжлэх ухаанд олон нээлт хийснийх нь төлөө бид Жон Готтманд талархах учиртай. Тэрээр маш олон жилийг хосын харилцааг судлахад зарцуулсан нэгэн. Жон өөрийн хамтрагч Роберт Левенсоны хамтаар "Хайрын Лаб" гэх ажиглалтын судалгааны лабораторидоо хосуудыг судалдаг билээ. Тэрхүү лабораторидоо хосууд өөр хоорондоо хэрхэн харилцаж буйг ажигладаг бөгөөд хоёр эрдэмтэн маань хосуудаас анхны уулзалтын түүх болон ойрын хугацаанд болсон маргааны тухай ихэвчлэн асуудаг байна. Хосуудыг камер болон техникээр бүрэн тоноглогдсон лабораторид амралтын өдрүүдийг өнгөрүүлэхээр уриад өдөр тутмын харилцааг нь ажигладаг. Тухайн туршилтад орсноос хэдэн жилийн дараа, Готтман хосуудын харилцааг дахин шалгадаг. Тэдгээр хосууд хоёр бүлгийн аль нэгд харьяалагдана. Эхний бүлэг нь өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч буй хос буюу "мастерууд" харин нөгөөх нь салсан эсвэл аз жаргалгүй амьдарч байгаа "сүйрлүүд". Готтман хосуудын хуучин бичлэгийг хянаж мастеруудыг сүйрлүүдээс чухам юугаараа ялгаатай болохыг судалсан байна.

Бид Готтманы судалгаанаас урт хугацааны амжилттай харилцаанд ямар чанарууд чухал нөлөөтэй байдгийг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, “амьдралын хань” гэж хэн бэ? хэмээх асуултад хариулах боломжтой. Харамсалтай нь, үйлчлүүлэгчдийн маань бусдаас эрж хайдаг зан чанарууд Готтманы судалгааны үр дүнгээс эрс тэс өөр байдаг. Тэд богино хугацааны хүчтэй дурлал буюу “үдэшлэгийн ханхүү”-д л ач холбогдол өгөх дуртай.

Бид юуг буруугаар боддог вэ?

Бид урт хугацааны харилцааны үед хамтрагчийнхаа чухал чанаруудад ач холбогдол өгдөггүйгээс гадна тэднээс амжилттай харилцаа бүтээхэд ямар ч хамааралгүй зан чанаруудыг эрж хайдаг. Хүмүүс дийлэнхдээ эсрэг хүйстнийхээ өнгөц байдалд хэт татагдаж урт хугацааны амжилттай, аз жаргалтай харилцааг бүтээх чухал хүчин зүйлсийг үл ойшоох хандлагатай байдаг.

Гадаад үзэмж, хөрөнгө мөнгө гэхчлэн өнгөц чанар нь урт хугацааны харилцаанд хамаарал багатай бөгөөд харилцааны эхэн үеийн хүчтэй мэдрэмж, шохоорхол буурахын хэрээр бид нөхцөл байдалдаа дасан зохицож, тэдгээр зүйлсийг тоохоо больж эхэлдэг. Адил төстэй зан чанар болон хобби ч мөн адил шүү.

Тэгвэл юу чухал гэж?

Миний хувьд, үйлчлүүлэгчдээсээ барагтай л бол сэтгэл зүй нь тогтвортой байх гэдэг шаардлага нэгдүгээрт тавигдаж байсныг сонсож байсангүй. Эсвэл хэцүү шийдвэр гаргахдаа сайн ч юм уу. Зарим үед эелдэг занг тэд нэрлэдэг ч, тэр нь тухайн хүний өндөр намын дараа орох жишээтэй. Гэтэл эдгээр чанарууд л өнгөц байдал эсвэл ижил сонирхлоос илүүтэй урт хугацааны харилцааг амжилттай болгоход чухал хүчин зүйл юм гэдгийг шинжлэх ухаанаар хүртэл нотолсон байдаг.

Хүмүүс үүнийг мэддэггүйдээ биш болзохдоо эдгээр чанарыг чухалчилдаггүйд л гол асуудал байгаа юм. Үүний бас нэг шалтгаан нь эдгээр чанаруудыг хялбархан дүгнэж шинжихэд хэцүү байдагтай холбоотой. Хэн нэгэнтэй хэсэг хугацааг өнгөрүүлж байж л эдгээр чанарын тухай дүгнэлт хийх боломжтой шүү дээ. Тийм ч учраас болзооны аппууд бүгд хэмжихэд хялбар, тийм ч чухал биш чанаруудад төвлөрдөг. Хэрэв чи “амьдралын хань”-иа хайж буй бол үнэнч, эелдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой, өсөн дэвжих хүсэлтэй хэмээх зан чанаруудад илүү төвлөрөөсэй хэмээн хүсэж байна. Хамтдаа өсөн дэвжиж, хэцүү шийдвэрүүдийг гаргаж, эерэгээр маргах чадвартай нэгэнтэй л чи амьдралын урт замыг хамтдаа аз жаргалтайгаар туулж чадна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(568)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2021-10-27
Хал палгүй ганц хүүхэнтэй хамтрагч болно. Түр хугацаанд Цэвэрч элдэв зангүй orgiiilll89@gmail.com майл бичээрэй

Зочин: DR. PRADHAN.   2021-05-09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Зочин: Таны нэр.   2021-04-20
Танай сайтад би их дуртайшт.. гоё болоосой

Зочин: user.   2021-04-01

Зочин: Халиунаа.   2021-03-24
гоолингоо эргэн ирсэнд нь баяр хүргэе

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com