ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Үйлчилгээгээ танилцуулсны дараа бид хоёрын өрөө бэлэн болов. Хөл хүнд найз маань хэт халуун биш байгаа, хүүхдэд аюулгүй юу гэх мэтчилэн өөрт хэрэгтэй зүйлсийг асууж тайлбарлуулаад өөрийнхөө хөвөгч өрөө рүү орлоо. Өрөөнд оронгуутаа ажилтан нь хэрхэн орох зааврыг бид хоёрт хэлж өгөв. Өрөө бүр дотроо хувцсаа сольж шүршүүрт орох болон хөвөх ванны гэсэн хоёр хэсэгтэй. Өрөөнүүд нь тохижилт сайтай бөгөөд тухайн үеийн бүх хэрэглээ болох толь, үсний сэнс, хувцсаа хийх сагс, чихний бөглөө, нүүр, чихээ цэвэрлэх хөвөн, алчуур, халаад, вазелин, шаахай гээд хэрэгтэй бүхнийг тавьж өгчээ. Хөвж байх явцад нүд рүүгээ магни сульфаттай уснаасаа оруулах, гэрлээ унтраалгах, асаалгах гээд тусламж авах хэрэг цөөнгүй гардаг аж. Үүнийг бодолцон хонх, дэр, цэвэр ус хийсэн сав зэргийг хөвөх ванн бүрийн хажууд байрлуулж өгсөн нь үнэхээр таалагдсан.Үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хэрхэн илүү тав тухтай байлгах вэ гэдэгт маш сайн анхаарсан нь илт мэдрэгдэнэ.
Үзсэн тоо: 28666   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Туршсан, таалагдсан: mus хөвөгч төв

# 4 | Нийт 8 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(362)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com