Дурсамж бүтээх арга №2: 2015 он гарахад төлөвлөсөн өөрийнхөө зорилгын жагсаалтаа хаа нэгтээ хийгээд мартчихсан юм биш биз? Хэрэв тэгсэн бол одоо салхи оруулах цаг нь болжээ. Хурдхан хайгаад, байгаа газраас нь олоод ир. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо хэдэн хувийг биелүүлснээ дүгнэ. Цэгнэж дуусаад өөртөө үнэлэлт өгсөн бол яагаад жагсаалтаа нэгээр нэмж болохгүй гэж? Яг одоо жагсаалтынхаа хамгийн сүүлд “Дурсамж бүтээх” гэж бич. Энэ сарыг, энэ оныг, тухайн мөчийг оюун ухаандаа мөнхлөхийн тулд хэнтэй, юу хиймээр байгаагаа бод. Тэгээд түүнийгээ биелүүлэхдээ бэлд, дараа нь заавал хэрэгжүүл. Хачин романтик сар айсуй. Хайрттайгаа хөөстэй халуун ваннд орж, лааны таатай үнэрийг мэдрэнгээ гүрж дарсаа амтал. Байгалиар нь исгэсэн усан үзмийн амт та хоёрыг улам ойртуулах болно.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(483) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!