Ахлах ангид байхдаа би бөөнөөрөө зогсож байгаа хөвгүүдийн урдуур явахаар хөлөө мэдрэхээ больчихдог байж билээ. Тэдний анхаарлын төвд орж, ярианых нь сэдэв болох вий гэдгээс жингүйдэтлээ эмээдэг байсан хэрэг л дээ. Намайг юу гэж хэлэх бол, ямар үйлдэл гаргах бол гэдгээс нь санаа зовон зовсоор урдуур нь арай гэж өнгөрнө эсвэл холоос харчихаад тойроод явчихдаг байлаа. Харин саяхан хамт ажилладаг нэг залуу маань ганцаараа явж байхдаа олон эмэгтэйчүүдийн дэргэдүүр өнгөрөх хэцүү байдаг гэж ярихыг нь сонссон юм. Ер нь эсрэг хүйстнүүд гэж хэн юм бэ? Яагаад тэдний дэргэд бид ингэтлээ биеэ барьж, айж мэгдээд байна вэ?
Болзооны үеэр ялангуяа бид маш ихээр сэтгэлээ чилээж, биеэ барьдаг. Тэр намайг юу гэж бодож байгаа бол?, Би тэрэнд таалагдсан болов уу?, Бид хоёр тохирох болов уу?, Ингээд хэлчихвэл юу гэж бодох бол? гээд л урт жагсаалт үргэлжилнэ шүү дээ. Эмэгтэйчүүд болзсон эр болгоныхоо хувьд “онцгой” нэгэн байхыг хүсдэг байх. Дараа нь “Тэр нэг тийм гоё инээдэг эмэгтэй байсан. Би хэзээ ч тэр инээмсэглэлийг мартдаггүй” эсвэл “Хэдэн жилийн өмнө би нэг жижигхээн охинтой хэсэгхэн хугацаанд ярилцсан юм. Ямар өвөрмөц ертөнцтөй гээч, өмнө нь бас одоог хүртэл хэзээ ч тийм хүнтэй таараагүй л явна” гэх мэтээр хэн нэгэнд дурсагдах хээчнээн сайхан билээ дээ.
Гэтэл эрчүүд эмэгтэй хүнтэй болзсоныхоо дараа юу гэж бодогдохыг хүсдэг бол? Магадгүй тэд ихэвчлэн болзоог эхлүүлж, санаачилгыг гартаа авдаг учраас ач холбогдол өгөх нь эмэгтэйчүүдээс арай бага байж болох юм. За, ямар ч байсан чамтай уулзсан эсрэг хүйстэн чинь чамайг дараа нь найзууддаа юу гэж яриасай гэж чи хүсэх вэ? Энэ талаар бодож байв уу?
Оюутан байхдаа би хэн нэгэнтэй уулзсаныхаа дараа, сайхан санагдсан зүйлсийг нь дэвтэртээ бичиж үлдээдэг байсан юм. Учир нь тэр хүн дараа нь энэ талаар мэдээд ямар их баярлахыг нь харахын тулд. Магадгүй би өөрөө хэн нэгний дэвтэрт сайхнаар бичигдэж үлдэхийг маш ихээр хүсдэг байсан болохоор тэр биз.
Харин чи эсрэг хүйстэндээ ямар сэтгэгдэл төрүүлж, хэн болж харагдахыг хүсдэгээ тодорхойлохыг хүсвэл доорх 20 хариултуудаас сонгоорой.
Үүгээр өөрийгөө жинхнээр нь танин мэдэх 5 дах өдрийн аялал маань үргэлжилж байна. Тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.
#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань