“Өмсөх юм алга аа” – гэдэг үгийг чи ахин хэзээ ч хэрэглэхгүй.
Тренд үүсгэгч хувцас загварын блоггерууд алдаршихын хэрээр тренд дагахыг зөвлөдөггүй, капсул шүүгээ бүрдүүлэгч блоггерууд ч зэрэг алдарших болжээ. Энэ юу гэсэн үг вэ? Тав тух, амар хялбар, моодноос хамааралгүй хувцаслалт хэзээ ч өөрөө “моод”-ноос гарахгүй аж.
Капсул шүүгээ гэж юу вэ?
“Капсул шүүгээ” гэдэг нэр томьёог анх 1970-аад оны үед Лондонгийн “Wardrobe” бүтикийн захирал Сюзи Фаукс гаргаж иржээ. Сюзигийн томьёолсноор “капсул шүүгээ” гэдэг бол хэзээ ч хоцрогдохгүй цөөн хэдэн хэрэгцээтэй хувцаснаас бүрдсэн шүүгээг хэлдэг. Энэхүү санааг дизайнер Донна Каран 1985 онд 7 ширхэг хоорондоо сольж, хольж зохицуулах боломжтой ажлын хувцасны “капсул коллекц” гэж гаргаснаар олон нийтэд илүү түгээжээ.
Энгийнээр ойлговол, цөөн хувцсаар “олон ээлжийн хувцаслалт” бий болгох буюу хоорондоо өнгө болон стилээр нь холин яаж л бол яаж зохицуулж өмсөх боломжтой “түлхүүр” хувцаснуудыг цуглуулах аргыг хэлнэ.
Эмэгтэйчүүд бид шүүгээ дүүрэн хувцастай. Тэгсэн мөртлөө түүндээ бүрэн сэтгэл ханамжтай байх нь цөөхөн. Үе үе “өмсөх хувцасгүй” болж, эсвэл нөгөө л нэг өмсдгөө шүүрч авсаар өөрийгөө толинд харахаас хүртэл уйтгартай санагдах болсон бүсгүйчүүд ч бий.
Хэрвээ чи үр ашигтай худалдан авалтууд хийж, шүүгээгээ цөөхөн хэрнээ хаанаас нь ч хамаагүй шүүрээд гаргахад хоорондоо зохицож шинэ төрх бүрдүүлэх хувцаснуудаар бүрдүүлэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.
Капсул шүүгээ бүрдүүлэх нь ямар ашигтай вэ?