Шинэхэн төрсөн үрдээ ямар живх сонгохоо мэдэхгүй эсвэл хэрэглэж байгаагаас чинь харшил өгөөд байгаа бол доорх нийтлэлийг уншаарай.
Энэхүү нийтлэлээ бид фэйсбүүк дахь ээжүүдийн хэд хэдэн группээс судалгаа авч бэлдсэн юм. Судалгаанд оролцсон ээжүүд өөрсдийн хэрэглэдэг живхний талаарх бодит сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсаныг доор сонирхуулъя.
№ | Нэр | Хэдэн ээж саналаа өгсөн бэ? | Үйлдвэрлэдэг улс |
1 | Merries | 26 ээж | Япон |
2 | Pampers | 63 ээж | АНУ |
3 | Bosomi | 5 ээж | Солонгос |
4 | Huggies | 23 ээж | АНУ |
5 | Mamy Poko | 22 ээж | Япон |
6 | Libero | 36 ээж | Швед |
7 | Helen Harper | 12 ээж | Европ |
8 | Gizmo | 22 ээж | Турк |
9 | Kirkland | 15 ээж | АНУ |
10 | Molfix | 7 ээж | Турк |
11 | Kruidvat | 3 ээж | Голланд |
12 | Moony | 5 ээж | Япон |
13 | Goon | 7 ээж | Япон |
14 | Cheekies | 5 ээж | АНУ |
15 | Seventh Generation | 4 ээж | АНУ |
16 | Drypers | 6 ээж | Малайз |
17 | First choice | 3 ээж | АНУ |
18 | Даавуун живх | 25 ээж |
Ээжүүд нийтдээ 18 нэрийн живх санал болгосон бөгөөд эдгээр живхийг хамгийн сайн нь гэж сонгохын өмнө хэд хэдэн төрлийг авч хэрэглэж үзсэн байна. Хэрвээ танай хүүхэд харшилтай, эмзэг арьстай бол ээжүүд дуу нэгтэйгээр Helen Harper-ын живхийг санал болгож байсан бол нярай үед нь Merries-ийн живх хамгийн тохиромжтой гэсэн ээжүүд цөөнгүй байна лээ.
Мөн зарим ээжүүд гэртээ байх үедээ даавуун живх хэрэглэдэг ба энэ нь олон дахин солих боломжтой, мөнгөнд хэмнэлттэй, хүүхдийн арьсанд харшил өгөхгүй гэдгээрээ давуу талтай ажээ.
Судалгаанд оролцсон нийт ээжүүд живхийг найдвартай газраас худалдан авахыг сануулж байсан шүү.
Улс улсаар нь авч үзвэл: