“Make up by Mongolian girls”, “LET IT SHINE!”, “Mommy Central” группүүдийг Фейсбүүк хаягтай бүх эмэгтэйчүүд мэднэ гэхэд хилсдэхгүй. Нүүрээ буддаггүй, турахыг хүсдэггүй, ээж болоогүй ч байсан хамаагүй шүү. Гэхдээ эдгээр группүүдээс гадна тэднийг үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийнх нь хүсэл мөрөөдөл миний сонирхлыг татсан юм.

Тэднээс сүүлийн асуултыг асуухад бүгд л бага зэрэг эвгүйцэж, өөрсөд шиг нь болохыг хүсч буй эмэгтэйчүүд бий эсэхт их л гайхан байж хариулсан. Үнэнийг хэлэхэд тэднээс үлгэр дууриал, урам зориг авдаг мянга мянган бүсгүйчүүд байгаа гэдэгт огт эргэлзээгүй учир “Яг тань шиг болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ?” хэмээн асуусан хэрэг. Яагаад гэвэл тэр 3 дор бүрнээ 15,000-аас дээш гишүүдийг цуглуулсан Фейсбүүкийн хамгийн эрэлттэй, идэвхтэй, сонирхолтой группийн админ бүсгүйчүүд.