Ээж болохоор нь өөрийнх нь бүх л бодол санааг хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж, сэтгэл зовинол эзэлдэг гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нийлдэг. Гэхдээ төрсний дараах саруудад хүүхдийнхээ төлөө таны хийх хамгийн чухал зүйл бол өөртөө анхаарал тавих явдал юм.
Төрсний дараах үед эмэгтэй хүний сэтгэл санаа тогтворгүй байна. Өөртөө анхаарал халамж тавихгүй байх нь сэтгэл гутралын байдал үүсэх хөрс суурийг бий болгодог. Олон ээж нар өөрийнхөө сэтгэл санааны байдлыг чухалчилан бодож үздэггүй. Зарим нь хүүхэддээ л илүү анхаарлаа хандуулдаг. Харин та өөртөө илүү анхаарал халамж тавьж чадвал тэр хирээрээ хүүхдээ илүү асарч халамжилж чадна.
Төрсний дараа анхаарах зүйлс: Зарим нь хүн бүрийн мэддэг зүйл байж болох ч дахин санахад илүүдэх зүйл байхгүй.
-Өөртөө цаг зав гаргаж бай. Өөрийнхөө дуртай зүйлийн хий: буйдан дээрээ хэвт, өөрийн дуртай телевизийн нэвтрүүлгээ үз эсвэл дуртай ном, сэтгүүлээ унш.Төрсний дараа хөх өвдвөл яах вэ?
Төрсний дараах 72 цагт сүү орсноос хөх хатуурч үрэвсдөг. Энэ нь эрт амлуулахтай холбоотой хэвийн үзэгдэл агаад хүүхдээ хөхөөрөө хооллож эхэлбэл 24 цагийн дараа зүгээр болно. Харин хөхөө хөхүүлэхгүй бол бие организм сүү боловсруулах хэрэггүйг ойлгож мэдэх хүртэлх 48 цагийн хугацаанд хөх чинь чинэрч томорсоор байх болно.
• Хөхний сүүгээ нэмэгдүүлэхийн тулд дулаан ороолтоор цээжээ ороо
• Хөхийг сайн өргөж өгөх хөхний даруулга зүү
• Хүүхэддээ хоёр хөхөө ээлжилж хөхүүл
• 38 хэмээс дээш халуурбал эмчид үзүүл. Энэ нь хөхний эдийн нянгийн гаралтай үрэвсэл буюу маститын шинж тэмдэг байж болно. Ер нь хөх улайж, халуурах байдал хүүхдээ хөхөөр хооллох эхний сард арилдаг.
Хөхөнд сүү орохгүй байвал яах вэ?
• Ойр ойрхон хөхүүл
• Шөнө заавал хөхүүлж бай
• Нэг хөхүүлэхдээ хоёр хөхөө хөхүүлж бай. Эхэлж хөхүүлсэн хөхөөрөө дуусга.
• Хүүхэдтэйгээ ойр дотно бай.
• Шөнөдөө 6-8 цаг, өдөртөө 1-2 цаг унтаж амар.
• Хоол хүнс чинь тэжээллэг, зохистой байхаас гадна хөхүүл ээжид зориулсан тусгай хүнс оруулсан байх ёстой /хүнснийхээ калорийг 700 -1000 ккал –аар нэмэгдүүлж, өдөрт хоёр литрээс багагүй шингэн зүйл уу/