Энэ хавар зуны коллекцуудад нэг бол тод, “чихэрлэг” өнгөнүүд, аль эсвэл шаргал, саарал талын завсрын өнгөнүүд зонхилж байгааг та анзаарсан биз ээ.
Тэгвэл Америкад 800 гаруй салбар дэлгүүртэй алдарт “Macy’s” сүлжээ танд даруухан, ажил хэрэгч өнгөнүүд, амьтны арьсан хээнүүдийг санал болгож байна. Энэ зун, болоод дараа намар ид хүчээ авах сул трапецан, дүүжин өмднүүдийг та энэ цуглуулгаас харж болно. Таалагдана гэдэгт лавтай итгэж байна.